Эхлээд ойгоо хамгаалъя!

2021-11-02
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Нугалаа, завхрал

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг өрнүүлэх зарлиг гаргасны дагуу улстөрчид, төрийн байгууллагын дарга нар А талбайд ургаж байсан моддыг суга тасдаж аваад Б талбайд аваачин сүр бараатайгаар, тууз хайчлан булах, түүнийгээ асар их ажил амжуулж, байгал дэлхийгээ аварчихаж байгаа мэтээр сурталдах их ажил ундарлаа. Асуудлын мөн чанар, утга учрыг олохоосоо илүүтэйгээр үзэгдэх байдлаа чухалчлан, улс төрийн оноо авахад тэмүүлэх Монголын ээлжит улс төрийн нугалаа завхрал ийнхүү эхэлж байна. Уг нь Ерөнхийлөгч зарлигтаа юу хийх ёстойг нь тов тодорхой чиглүүлж өгчээ.

•Жил бүр Монгол Улсын Дотоодын нийт бүтээгдэхүүний 1 хувиас доошгүй хөрөнгийг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг үйл ажиллагаанд зарцуулах,

•Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх үндэсний цогц хөтөлбөр, стратеги гарган хэрэгжүүлэх,

•Ойн агентлаг болон ойн аж ахуйн нэгжийг байгуулах, агро-ойг хөгжүүлэх, мод тарьж ургуулахад шаардагдах усны нөөцийг бүрдүүлэх

Чиглэл өгөөд байхад өөр зүгт зүтгэж, хийрхэл сүржигнэлийн уралдаан болгоод байгаа дарганцруудыг одоо нугалаа гаргаж байгаагийнх нь төлөө “буудчихсан” нь өлзийтэй болох байх. Учир нь нугалаа завхрал аливаа сайхан санал санаачлагыг нэгмөсөн булшилчихдаг зүй тогтолтой юм.

УИХ-ын Төсвийн байнгын хороо гэхэд ой хамгаалах чиглэлээр 2022 оны төсөвт суулгасан зардлуудыг танах чиглэл баримталж байгаа аж. Аргаа барсан арван гурван УИХ-ын гишүүн “төсвийг нь битгий танаач ээ, харин дутаж байгаа тул нэмэх арга бодооч” гэх агуулгатай албан бичгийг Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатарт илгээсэн байна. Сангийн сайд төсвийг танах эсвэл тусгахгүй байх эсэх нь Ч.Хүрэлбаатар тэргүүтэй Төсвийн байнгын хорооноос хамаарах болчихоод байгаа хэрэг.

 

Юу хийх вэ?

 

Мод шилжүүлэн суулгах бус Ойжуулах, ойгоо хамгаалах нь эн тэргүүний стратеги байх ёстой. Учир нь мод ургаж байсан, мод ургаж байгаа газарт л мод сайн ургадаг жамтай. Байгал эхийн ургуулж хүчрээгүй газар мод тарих гэж зүтгэх нь асар их хүчин чармайлт, арчилгаа шаарддаг ажээ.

Байгаа жаахан ойгоо хамгаалах, тордох замаар түүнийгээ тэлэх, арвижуулах нь баталгаатай тэрбум мод ургуулах зам мөн. Үүнийг Сэлэнгэ аймаг дах Тужийн нарсан ойн түүх бэлээхэн нотолно. 1990 оны дараах хомхойрлын шуурганд өртөж сөнөх дээрээ тулж байсан ойг 2002 онд УИХ-ын 39 дүгээр тогтоолоор улсын тусгай хамгаалалтанд авчээ. Ингээд 7500 орчим га талбайд нөхөн сэргээлт хийсний үр дүнд ойн 40-50 хувь нь сэргэсэн юм. Одоо Тужийн нарс залуу ой болон ногоорч байгаа. 2003 оноос энд 1054 га газарт ойжуулалт, нөхөн сэргээлтийн ажил хийгджээ.

Манай ойн бүрхүүл нийт нутгийн 7.9 хувь буюу 12.4 сая га талбайг эзэлдэг. Ойн бүрхүүлийн 85 хувийг навчит, шилмүүст ой, 15 хувийг загийн ой бүрдүүлж байна. 15 аймгийн 107 сумын ойг хамруулсан судалгаагаар ойн сангийн 780 мянган га талбай хортон шавьжийн хөнөөлд өртсөн нь тогтоогджээ. Навчит, шилмүүст ойн 591.1 мян.га талбай хөнөөлт шавжид идүүлж, мөхөх шахсан байдалд байна.

Гэтэл улсын төсөвт сүүлийн хоёр жил дараалан ойн хортон шавьж устгах зардлыг суулгаагүй юм. Энэ жил гэхэд Богд хан уулын хортон шавьж устгалыг MCS компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд санхүүжүүлсэн байх юм. Гайхалтай нь шавьж устгалын дараа ой маш хурдан сэргэж 2-6 сарын дараа ногоордог аж.

Хэрвээ ойгоо хамгаалахгүй юм бол, хортон шавьжийг нь устгахгүй юм бол 15 жилийн дараа гэхэд Монгол Улс ойгүй болох эрсдэл нүүрлэсэн байна. Яаралтай хортон шавьж устгалыг эн тэргүүний стратеги гэж тооцон эрчимтэйгээр тэмцэл хийхгүй бол оройтох нь. Ой хамгааллыг төрийн үүрэг, хариуцлага бус аж ахуйн нэгжийн буяны үйлст найдан орхиж хэрхэвч болохгүй!

Уулын бугыг хараад унасан бухаа мартав гэх ардын хэлц үг бий. Модны суулгацыг хараад хөөрч туг далбаа мандуулан, шилжүүлэн суулгахаар яарахын оронд байгаа жаахан ойгоо шавьжнаас хамгаалаач!

Цөлжилттэй тэмцэх нь цөлд л хийгдэх ёстой ажил биш гэдгийг ухаараач!

Бид ойгоо аварч хамгаалаад, талбайг нь тэлж томруулж чадах аваас энэ нь цөлжилттэй хийж байгаа хамгийн том тэмцэл болохыг ойлгохоос “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эхлэнэ.

Байгал эхийн тусламж, өгөөж их. Ой мод нь ус хуримтлуулах, тогтоон барих замаар усны хуримтлалыг үүсгэх чадвартай. Тийм учраас байгаа ойгоо хамгаалж тэлэх нь бэлэн өгөгдөл, боломжийг өсгөж тэлж байгаа хэрэг юм. Байгалийн ургуулсан модыг арчилж чадахгүй байж шинээр ой үүсгэнэ гэж хөөрцөглөх нь өөрсдийгөө хуурч байгаагаас өөрцгүй хийрхэл шүү. Байгаа тэрбум, тэрбум модоо хорхойд идүүлэнгээ шинээр тэрбумыг тарина гэвэл тэнэглэл л болно.

Хятадын ойжуулалтын туршлагаас харахад мод ургаж байгаагүй газар мод тарих нь асар өндөр өртөгтэй тусдаг байна. Үүнээс гадна хэдэн сая жилээр тогтсон бичил орчныг эвдэх, өөрчлөлт оруулах эрсдэл тулгардаг ажээ. Тийм болохоор үндэсний хөдөлгөөний тэргүүн стратеги нь ОЙГОО АВРАХ!

Дараагийн стратеги нь ойгоо тэлэх, арвижуулах байх ёстой. Ургуулж байгаа ойн усалгааг хэрхэн хийх гэдэг бас том стратеги. Бэлээхэн туршлага шийдлүүд бий.  Мөсөн суврага, үрийн бөмбөлөг зэрэг инновациуд дэлхий дээр амжилттай тархсан.

Юуны өмнө л байгаа ойгоо эрүүлжүүлье, хамгаалъя. Үгүй бол хэдийг ч тариад нэмэргүй.

 

М.СУГАР

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.11.2 МЯГМАР № 215 (6692)

 

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

15 цаг 33 мин
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

15 цаг 56 мин
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

23 цаг 16 мин
Статистикийн дундаж үнэ лангуун дээрх үнэтэй хэр нийцэж байна вэ?

Монголын Үндэсний Статистикийн Хороо долоо хоног бүр өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг тодорхой худалдааны цэгү

23 цаг 16 мин
Багшийн хүүхдийн тэтгэлэг: Хуулиар олгосон эрхийг Сайдын баталсан журам зөрчиж байна

Монгол Улсад хууль хэрэгжүүлэх нэрийн дор батлагдсан журам нь баталсан хуулийнхаа агуулгыг хязгаарлаж, иргэдийн

23 цаг 16 мин
Түр оршин суугчийн хаягтай бол цэцэрлэгийн бүртгэлдээ хэрхэн хамрагдах вэ?

Түр оршин суугчийн хаягтай бол цэцэрлэгийн бүртгэлдээ хэрхэн хамрагдах вэ?

Уржигдар 11 цаг 27 мин
Т.Ганболд ХҮН намаас “залгах”-ыг хүлээж байгаа юу?

“Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгуульд аль намаас хэн нэр дэвших вэ” гэдэг өнөөдрийн улс төрийн хамгийн анхаар

Уржигдар 06 цаг 00 мин
С.Зоригийн хөшөөг нүүлгэх зөвшөөрлийг Сүхбаатар дүүргийн Засаг дарга өгөөгүй болж таарчээ

С.Зориг агсны хөшөөг 2026 оны долдугаар сарын 30-31-нд шилжих шөнө дунд МОАХ-ны байр руу нууцаар нүүлгээ

Уржигдар 06 цаг 00 мин
АПУ-гийн хувийг эзэмшдэг УИХ-ын гишүүн П.Батчимэг архичдад “агсам” тавив

Одоогийн УИХ-ын 126, тэр дундаа эмэгтэй гишүүд дундаа цэгцтэй, тулхтай, зөв гишүүдийн нэгээр УИХ-ын гишүүн П.Батчимэг нэрлэгддэг.

Уржигдар 06 цаг 00 мин
Араб иргэдийн отогт мэргэжлийн байгууллагууд хуулийн хүрээнд хяналт тавьж байна

Жил бүрийн өдийд Монголд арабын иргэд ирж, тогтоосон квотын хүрээнд идлэг шонхор барих үйл ажиллагаа явуулдаг.

2026-08-10