Minister Tower: Чанар ба дэлхийн брэндүүд

2021-11-01
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

 

 

Их хотын зүрхэнд орших Minister Tower төсөл нь олон улсын жишигт нийцсэн худалдаа, үйлчилгээ, А зэрэглэлийн оффис, тансаг зэрэглэлийн апартмент, пентхаус бүхий цогц барилга юм. Тус төсөл нь чанар стандартыг гол зорилгоо болгож, Европ Америкт тэргүүлэгч шилдэг брэндүүдийг барилгынхаа бүхий л түвшинд ашиглаж байгаа ба эрхэм танд төсөлд ашиглагдаж буй брэндүүдийг танилцуулж байна.

22 давхар Minister Tower барилга нь газар хөдлөлтийн 8 баллд тэсвэртэй ба төмөр бетон карказ, шилэн фасадтай.

Minister Tower  нь төсөлдөө Улаанбаатар менежмент ХХК-ийн нийлүүлдэг ISO-9001 олон улсын стандартын шаардлага хангасан ОХУ-ын А500СП маркийн  арматурыг ашиглаж байна.

Мөн Премиум Бьюлдинг Материалс ХХК-ийн олон улсын стандарт, чанарын шаардлагад нийцсэн М350 маркийн бетон зуурмагийг ашиглаж байна.

Гадна шилэн фасад нь 55 жилийн түүхт Бельгийн алдарт Reynaers брэндийнх бөгөөд тус компани нь барилгын салбарт зориулсан хөнгөн цагаан бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ дэлхийд алдартай.

Хөнгөн цагаан цонх хаалга, фасадны шилдэг шийдлүүдийг үйлдвэрлэн нийлүүлдэг Reynaers брэндийн бүтээгдэхүүнүүд нь дэлхийд алдартай тауэр барилгуудад ашиглагддаг.

1965 онд анх үүсгэн байгуулагдаж байсан Reynaers Aluminium компани нь өдгөө 2400 ажилтантай, дэлхийн 70 гаруй улсад салбартайгаар үйл ажиллагаагаа явуулдаг.

  

Тав тух, аюулгүй байдал, архитектурын шинэлэг дизайн бүхий эрчим хүчний хэмнэлтийг дээд зэргээр хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ Reynaers Aluminium компани нь олон улсын зах зээлд тэргүүлж байна.

Төсөлд ашиглагдаж буй Европ, АМерикийн бусад шилдэг брэндүүд

Дэлхийн өнцөг булан бүрт, хэрэглэгчийн өдөр тутмын амьдралын бүхий л салбарт хэрэглэгдэж, цаг агаараас үл хамааран тав тухтай орчинг бий болгодгоороо алдартай, 120 жилийн их түүхтэй АНУ-ын №1 Carrier брэндийн халаалт, хөргөлт агааржуулалтын систем

Барилгын мэргэжилтнүүдийн бүхий л хэрэгцээг биелүүлэгч Испанийн алдарт Butech брендийн шинэ үеийн шинэлэг системтэй керамик фасад. Энэ нь дулаан алдалтыг багасгаад зогсохгүй, эрчим хүчийг үр ашигтай зарцуулах боломжийг олгодгоороо онцлог юм

Өндөр чанар, инженерингийн шийдлээр тэргүүлэгч, технологийн хувьсал өөрчлөлтүүдийг тодорхойлогч, бүтээгдэхүүний чанар, дэвшлийг 170 гаруй жилийн турш Европ болон дэлхийд таниулж байгаа Германы №1 Siemens брэндийн цахилгаан тоноглол

Барилгын агааржуулагч, халаалт зэрэг ахуйн болон үйлчилгээний зориулалттай бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, 1933 оноос өнөөг хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй дэлхийн №1 үйлдвэрлэгч Дани улсын Danfoss брэндийн агааржуулагч, халаалтын систем

Хамгийн гайхалтай сонголтууд, сайн чанарын шал гэсэн тодотгол бүхий, хэрэглэгчийн тав тух, хүсэл сонирхолд нийцсэн Европ стандартын байгалийн цэвэр модон бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр дэлхийд алдартай Германы Ter Hurne брэндийн паркетан шал

Өндөр чанар, дэвшилтэт технологи бүхий цахилгаан шат, лифт, урсдаг шат үйлдвэрлэлээр алдартай, дэлхийн шилдэг барилгууд, худалдаа үйлчилгээний газар, зочид буудлуудад ашиглагддаг Германы Marohn Thyssenkrupp брэндийн цахилгаан шат, лифт

Бүтээгдэхүүн бүртээ технологийн дэвшил, чанарыг шингээхийн зэрэгцээ байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл явуулахыг зорьдог, дэлхийд алдартай зочид буудал, томоохон барилгуудын нэр хүндийн илэрхийлэл болсон АНУ-ын Kohler брэндийн сангийн тоноглол

Эрчим хүч, автоматжуулалтын чиглэлээр дэлхийн 100 гаруй оронд салбартай, эрчим хүчийг үр ашигтай зарцуулах, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг багасгах бололцоогоор бүрэн хангагч Швейцарийн алдарт ABB компанийн цахилгаан автоматжуулалтын систем

Технологийн үе шат бүртээ стандартын өндөр хяналтын дагуу үйлдвэрлэл явуулдаг, орчин үеийн тусгаарлагч материал, хавтан, барилгын тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн бүтээгдэхүүнээрээ дэлхийд тэргүүлэгч Германы Knauf брэндийн дулаан тусгаарлагч хавтан

1960 онд орон зайг хэмнэх зорилгоор босоо байдлаар нээгддэг хаалгыг анх зах зээлд нэвтрүүлсэн, аюулгүй байдал, стандартыг дээд зэргээр бүрдүүлсэн цэвэр ган хаалга, хаалт үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч, 70 жилийн түүхтэй Германы Hormann брэндийн хаалга

ХОТЫН ӨНГӨ ҮЗЭМЖИЙГ ДЭРГЭДЭЭСЭЭ ТОЛЬДОХ ДЭЭД ЗЭРЭГЛЭЛИЙН ОФФИС, ТАНСАГ ЗЭРЭГЛЭЛИЙН ОРОН СУУЦ

“Minister Tower” давхар бүрийг камержуулсан, 24 цагийн сервис бүхий өндөр зэрэглэлийн худалдаа үйлчилгээ, оффис, орон сууц, пентхаусыг цогцлоосон барилга юм.

Лобби танхим нь 8 метрийн өндөр тааз интерьерийн шинэлэг шийдэлтэй ба бизнесийн орчны хэрэгцээнд зориулсан банк, үүрэн телефоны салбарууд, кофе шоп, тусгайлан уулзалт хийх зориулалттай  VIP өрөөнүүдийг санал болгож буйдаа таатай байна.

Тауэрийн 3-4 давхарт тохь тухтай орчинд хэрэгцээт үйлчилгээгээ нэг дороос авах боломжийг бүрдүүлж, өндөр зэрэглэлийн брэндүүдийн худалдаа үйлчилгээг цогцлоосон.

5 давхарт амт чанартай хоолоор тав тухтай орчинд үйлчлэх Итали рестораныг төлөвлөсөн ба  та энэхүү ресторанд зочилсноор мэргэжлийн өндөр түвшний тогоочийн сэтгэлээ шингээн хийсэн өвөрмөц соёл уламжлалтай итали хоолыг амтлах боломжтой юм.

Тав тух, технологийн өндөр шийдэл бүхий оффисуудыг 6-9 давхартаа төвлөрүүлсэн ба их хотын зүрхэнд байрлах үнэ цэнэтэй байршил, дээд зэрэглэлийн орчин нь таны бизнесийг амжилттай урагшлуулж, үнэ цэнийг нь нэмэгдүүлнэ гэдэгт бид итгэлтэй байна.

Таван одтой буудлын жишгээр баригдах 24 цагийн сервис бүхий 2-5 өрөө тансаг зэрэглэлийн орон сууцыг 10-21 давхарт төлөвлөсөн ба таны тав тух, амьдралын хэв маягт нийцүүлэн ашигтай талбайг хамгийн зөв зохион байгуулалттайгаар шийдсэнээрээ онцлог.

Эрхэм таныг Европ, Америкийн шилдэг брэндүүдээр тоноглосон тансаг, тав тухтай амьдралын жинхэнэ илэрхийлэл болон сүндэрлэж буй Minister Tower-ын худалдаа үйлчилгээ, оффисын талбай, орон сууцны захиалгад хамрагдахыг урьж байна.

 

 

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

15 цаг 31 мин
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

15 цаг 55 мин
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

23 цаг 14 мин
Статистикийн дундаж үнэ лангуун дээрх үнэтэй хэр нийцэж байна вэ?

Монголын Үндэсний Статистикийн Хороо долоо хоног бүр өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг тодорхой худалдааны цэгү

23 цаг 14 мин
Багшийн хүүхдийн тэтгэлэг: Хуулиар олгосон эрхийг Сайдын баталсан журам зөрчиж байна

Монгол Улсад хууль хэрэгжүүлэх нэрийн дор батлагдсан журам нь баталсан хуулийнхаа агуулгыг хязгаарлаж, иргэдийн

23 цаг 14 мин
Түр оршин суугчийн хаягтай бол цэцэрлэгийн бүртгэлдээ хэрхэн хамрагдах вэ?

Түр оршин суугчийн хаягтай бол цэцэрлэгийн бүртгэлдээ хэрхэн хамрагдах вэ?

Уржигдар 11 цаг 27 мин
Т.Ганболд ХҮН намаас “залгах”-ыг хүлээж байгаа юу?

“Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгуульд аль намаас хэн нэр дэвших вэ” гэдэг өнөөдрийн улс төрийн хамгийн анхаар

Уржигдар 06 цаг 00 мин
С.Зоригийн хөшөөг нүүлгэх зөвшөөрлийг Сүхбаатар дүүргийн Засаг дарга өгөөгүй болж таарчээ

С.Зориг агсны хөшөөг 2026 оны долдугаар сарын 30-31-нд шилжих шөнө дунд МОАХ-ны байр руу нууцаар нүүлгээ

Уржигдар 06 цаг 00 мин
АПУ-гийн хувийг эзэмшдэг УИХ-ын гишүүн П.Батчимэг архичдад “агсам” тавив

Одоогийн УИХ-ын 126, тэр дундаа эмэгтэй гишүүд дундаа цэгцтэй, тулхтай, зөв гишүүдийн нэгээр УИХ-ын гишүүн П.Батчимэг нэрлэгддэг.

Уржигдар 06 цаг 00 мин
Араб иргэдийн отогт мэргэжлийн байгууллагууд хуулийн хүрээнд хяналт тавьж байна

Жил бүрийн өдийд Монголд арабын иргэд ирж, тогтоосон квотын хүрээнд идлэг шонхор барих үйл ажиллагаа явуулдаг.

2026-08-10