Зууны түүхийг "Зууны мэдээ"-гээс: ХАЛХ ГОЛЫН ДАЙН /1939 ОН/

2021-10-29
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Халхын голын байлдаан нь урьдчилсан зарлагдаагүй хил хязгаарын дайн байжээ гэж түүхэнд бий. Ямартай ч Халхын голд болсон уг байлдааны ажиллагааг дайн, байлдаан, тулалдаан байсан уу гэдэг дээр одоо хүртэл түүхчид маргаантай байдаг гэдэг.
1939 онд Япончууд Манжийн нутгийг эзэлж Манж-Го нэртэй улс байгуулснаар Монгол Улстай хил залгаа мэт болсон байдаг. Хил хязгаарын тухайд Япончууд Буйр нуурт цутгах Халхын гол гэж үзэж байсан бол монголчууд Халх голоос зүүн тийш 16 км-ийн цаана оршдог Номонхан тосгон хүртэл манай нутаг гэж үзэж байжээ. Японы тал Манжуурт хуурай замын 1,3 сая цэрэг байрлуулаад байсан нь Монголын зүүн хязгаарыг эзлэн аваад улмаар Байгаль нуур орчмоор ЗХУ руу дайрах зорилготой байсан билээ. Тун удалгүй Японы цэрэг буюу Квантуны армийн хүч Монгол Улсад гэнэт довтолсон юм. Тиймээс улс орны байдал дайны нөхцөлд шилжиж Монгол Ардын Хувьсгалт цэргийн нэгтгэл ангиудыг хүч, техник хэрэгслээр яаралтай хангах ажилд шилжив.
Үүний дүнд ардын цэргийн бие бүрэлдэхүүн 17,5 мянга болж 8575 нь байлдаанд шууд оролцжээ. Тэгэхдээ ардын арми, хилийн болон дотоодын цэргийг оруулаад 18000 хүн болж хөнгөн танк 10, их буу 40, нисэх онгоц 40 гаруйтай байсны гадна 50-60 хуягт машинтай байв.

Ер нь Японы тал 1932 оноос эхлээд тагнуул туршуулын чанартай үйл ажиллагаа явуулж байснаа 1936 оноос цэргээ манай хилд буюу Улаанбургас, Булан дэрс, Бүрд Овоо, Хайлааст манхан чиглэлээр хил зөрчүүлэх болсон байна. 1939 оны тавдугаар сарын эхээр Японы 300 явган цэрэг, нисэх онгоцоор дэмжүүлэн Монголын хилээс дотогш 20 км-т цөмрөн орж Хамар давааны заставт халджээ.
Энэ нь ЗХУ-ын дорнод хэсгийг эзлэн авахын тулд Монголын дэвсгэр нутгийг эхэлж аваад Халхын гол, Тамсаг булан чиглэлээр давших бодлогынх нь биелэл байсан юм гэдэг. Тэгвэл Монгол, Зөвлөлтийн цэргийн бодлого нь дайсны тэрхүү төлөвлөгөөг илрүүлсний дараа тулаан үүсч болзошгүй хил хязгаарыг хамгаалах хүчээ бэлтгэхэд чиглэж байлаа. Цэргийн түүхчид Халх голын байлдааны үйл явцыг гурван үе шатанд хуваан судалсан бий. Түүний гуравдугаар үе буюу шийдвэрлэх тулаан нь 1939 оны долоо, наймдугаар сард болсон Баянцагааны тулалдаан гол байрыг эзэлдэг. Энэ тулалдааны явцад Японы тал их хохирол амссан. Арав гаруйхан хоногт 196 нисэх онгоцоо сүйрүүлсэн юм. Байлдаан эхэлснээс гурван өдрийн дараа Монгол, Зөвлөлтийн цэргүүд Японы цэргийн давшилтыг зогсоож чадсан төдийгүй Зөвлөлтийн талаас 82, 57 дугаар буудлагын дивиз, танкын VI хороо, агаарын десантын 212 дугаар бригадыг нэмэн авч хүчээ зузаатгажээ. Нисэх онгоцны тоо гэхэд 500 давжээ. 
Монголын талаас маршал Х.Чойбалсангийн удирдсан 6000 гаруй хүнтэй, дөрвөн морьт цэргийн дивизээр хүч нэмж байлаа. Ингэснээр Монгол, Зөвлөлтийн цэргийн тоо Японыхоос хол давсан юм. Тухайлбал явган цэргийн тоогоор 1.5 дахин, танкын тоогоор дөрөв дахин, артилерийн зэвсгийн тоогоор хоёр дахин, нисэх онгоцны тоогоор 1.6 дахин илүү болжээ. Энэ нь дайнд ялах үндэслэл болсон юм. Халх голын байлдааны ажиллагааг ЗХУ-ын маршал К.Жуков бүхэлд нь удирдсан. 
Тэгээд мөн оны наймдугаар сарын 20-нд Японы түрэмгийлэгчдэд агаарын цохилт өгсний дараа давшилтад орсон байдаг. Японы зургадугаар армийг бүсэлж буулган аваад түүнээс тав хоногийн дараа дайснаа бут цохисноор дайн дуусах шатандаа оржээ. Японы тал Халх голын дайнд 61 мянган цэргээ алджээ. Тэгвэл Зөвлөлтийн талаас найман мянган цэрэг амь үрэгдэж 16 мянган цэрэг шархадсан юм гэдэг. 
Тэгээд 1939 оны есдүгээр сарын 15-нд Москва хотод ЗХУ, Японы хооронд гэрээ байгуулснаар Халх голд хийсэн дайн дууссаныг зарласан билээ. Халх голын дайны тухайд судлаачид нэгдүгээрт түүхийг үзэх үзлийн үүднээс дайн хэмээн томъёолсон. Хоёрдугаарт Халх голын дайн нь дэлхийн II дайнд оролцогч хоёр эвслийн голлох гишүүдийн хооронд дэгдсэн анхны мөргөлдөөн бөгөөд цаашлаад дэлхийн II дайны эхлэл байлаа гэжээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.29 БААСАН № 213 (6690)

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

15 цаг 33 мин
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

15 цаг 57 мин
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

23 цаг 16 мин
Статистикийн дундаж үнэ лангуун дээрх үнэтэй хэр нийцэж байна вэ?

Монголын Үндэсний Статистикийн Хороо долоо хоног бүр өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг тодорхой худалдааны цэгү

23 цаг 16 мин
Багшийн хүүхдийн тэтгэлэг: Хуулиар олгосон эрхийг Сайдын баталсан журам зөрчиж байна

Монгол Улсад хууль хэрэгжүүлэх нэрийн дор батлагдсан журам нь баталсан хуулийнхаа агуулгыг хязгаарлаж, иргэдийн

23 цаг 16 мин
Түр оршин суугчийн хаягтай бол цэцэрлэгийн бүртгэлдээ хэрхэн хамрагдах вэ?

Түр оршин суугчийн хаягтай бол цэцэрлэгийн бүртгэлдээ хэрхэн хамрагдах вэ?

Уржигдар 11 цаг 27 мин
Т.Ганболд ХҮН намаас “залгах”-ыг хүлээж байгаа юу?

“Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгуульд аль намаас хэн нэр дэвших вэ” гэдэг өнөөдрийн улс төрийн хамгийн анхаар

Уржигдар 06 цаг 00 мин
С.Зоригийн хөшөөг нүүлгэх зөвшөөрлийг Сүхбаатар дүүргийн Засаг дарга өгөөгүй болж таарчээ

С.Зориг агсны хөшөөг 2026 оны долдугаар сарын 30-31-нд шилжих шөнө дунд МОАХ-ны байр руу нууцаар нүүлгээ

Уржигдар 06 цаг 00 мин
АПУ-гийн хувийг эзэмшдэг УИХ-ын гишүүн П.Батчимэг архичдад “агсам” тавив

Одоогийн УИХ-ын 126, тэр дундаа эмэгтэй гишүүд дундаа цэгцтэй, тулхтай, зөв гишүүдийн нэгээр УИХ-ын гишүүн П.Батчимэг нэрлэгддэг.

Уржигдар 06 цаг 00 мин
Араб иргэдийн отогт мэргэжлийн байгууллагууд хуулийн хүрээнд хяналт тавьж байна

Жил бүрийн өдийд Монголд арабын иргэд ирж, тогтоосон квотын хүрээнд идлэг шонхор барих үйл ажиллагаа явуулдаг.

2026-08-10