Дөрвөн аймгийн виртуал аялал бэлэн болжээ

2021-10-29
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.БЯМБАЖАРГАЛ

Буйрын эргээс Алтай таван богд, Сайханы хөтлөөс Хэрмэн цав хүртэл, нар ургахаас шингэх хүртэл байгалийн үзэсгэлэнг хэдхэн минутад үзэх боломжийг “Virtual Mongolia” бүрдүүлжээ. Цар тахлын улмаас зогсонги байдалд орсон аялал жуулчлалын салбар технологийн шийдлийн тусламжтайгаар эргэн сэргэж байна. Тухайлбал, дэлхийн аялал жуулчлалын салбар сүүлийн хоёр жил зогсонги байдалд орж Монголд ирэх аялагчдын тоо 93 хувиар буурсан ч цар тахлын дараах аяллын хэв маяг өөрчлөгдөж виртуал аялалын үйлчилгээнүүд эрчээ авчээ. 

МОНГОЛЫН ҮЗЭСГЭЛЭНТ БАЙГАЛИАР АЯЛУУЛНА

БОАЖЯ, МУИС-ийн дэргэдэх “Digital solution” гарааны бизнесийн компани, Аялал жуулчлалын хөгжлийн төв, Швейцарын хөгжлийн агентлаг хамтран “Виртуал Монгол” төслийг хэрэгжүүлж байгаа аж. Энэ төслийн хүрээнд Монгол Улсын 21 аймгийн бүх үзэсгэлэнт газрыг тусгай төхөөрөмжийн тусламжтайгаар виртуал орчинд оруулан сан үүсгэж байгаа юм байна. 
Санг үүсгэснээр аялал жуулчлалын ААН, иргэд өөрсдийн хүссэн маршрутаар аялал зохион байгуулах, сурталчлах боломжтой болох юм. “Virtual reality” технологи ашиглан хүний харах, сонсох, хүртэх мэдрэхүйд тулгуурлан бүтээжээ. Энэ талаар “Digital solution”-ийн үүсгэн байгуулагч, инженерийн ухааны доктор, профессор А.Энхбаяр “Цар тахал хэзээ дуусахыг хэн ч тодорхой хэлж чадахгүй байгаа. Тэгэхээр цар тахлын улмаас виртуал аялал жуулчлалын шинэ салбар гарч ирж дэлхий дахинд трэнд болж байна. Виртуал аялал жуулчлал нь одоогийн нөхцөлд аялал жуулчлалын гол бүтээгдэхүүн төдийгүй цар тахлын дараа  ч бизнесийн нэг салбар болон өргөжнө. 
Виртуал технологи нь бодитоор очсон мэдрэмжийг гүйцэхгүй ч тухайн газар орны байршил, харагдац, тодорхой мэдээллийг өгч тухайн газарт биеэр очих сэдлийг төрүүлж өгдөг. Нэг талаараа сургалт, танин мэдэхүйн ач холбогдолтой, нөгөө талаараа сурталчилгаа болно” гэв.

ӨНГӨРСӨН ОДООГ ХАМТАД НЬ ХАРАХ БОЛОМЖИЙГ ВИРТУАЛ АЯЛАЛ ОЛГОНО

Өмнийн говьд үлэг гүрвэлтэй дурсгалын зургаа татуулав. Энэ бол “Виртуал Монгол” төслийнхний технологийн шийдлийн ердөө нэг хэсэг ажээ. Цар тахал хурдацтай хөгжиж байсан технологийн салбарын хурдыг улам хурдасгав. Тухайлбал, технологийн томчууд таван жилийн дараах хөгжлийг таамагладаг  байсан ч цар тахал таван жилийн хөгжлийг хоёр жил болгон хурдасгасан гэдгийг судлаачид хэлж байгаа. 
Тэгэхээр аялал жуулчлалын хөгжил ч бас технологийн дэвшилтэй уялдаж хөгжих шаардлага үүсч байгаа юм. Тэрбээр виртуал аяллын давуу талыг тайлбарлахдаа өнгөрсөн, одоог хамтад нь үзэж түүхийн жимээр аялах боломжийг олгодог нь нэг давуу тал гэдгийг хэллээ. Тухайлбал, Өвөрхангай аймгийн Хархорин сумын өнөөгийн өнгө төрх ба 800 жилийн тэртээх Их Монгол Улсын нийслэлийг нэг цаг хугацаанд үзэж сонирхох боломжийг виртуал аялал олгох юм.
Виртуал аялал цаг хугацаа, зардал хэмнэнэ

Виртуал аялал, жуулчлал гэдэг нь виртуал технологи ашиглан, хүн өөрийн очихыг хүссэн газартаа өөрийн биеэр очсон мэт мэдрэмжийг өгдөг технологи юм. Энэ чиглэлийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ дэлхий дахинд хоёр жилийн өмнөөс хүчээ авч трэнд болсон. Шинэ трэндийн давуу тал нь хаанаас хэзээ ч, хаана ч аялах боломжтой гэдгээрээ жуулчдын сонирхлыг татдаг. Тухайлбал, Монгол түмний “Үндэсний бахархалт хайрхан” болох Бурхан Халдун, Алтан овоо зэрэг төрийн тахилгатай ууланд уламжлагдан ирсэн ёс заншлынхаа дагуу гадаадын иргэн, эмэгтэй хүн гарахыг хориглодог. Мөн Хүйтний оргил, Алтай Таван Богдод авирч оргилд нь гарах тийм ч амар биш. Бурхан Халдун уул руу хүрэх зам бартаатай учир зуны ус, шавар ихтэй улиралд гарах нь хэцүү, өвлийн цагт л гардаг. Тэгэхээр Бурхан Халдуны оргилоос зуны өнгийг тольдох хүсэл аялагчдад байдаг нь гарцаагүй. Энэ мэтчилэн ёс заншил, газар орны байршлаас үл шалтгаалан аялах боломжийг виртуал аялал олгодгоороо давуу талтай. Түүнчлэн виртуал аялал нь цаг хугацаа, эдийн засгийн хувьд хэмнэлттэй аяллын бүтээгдэхүүн юм. 
Энэ мэтчилэн технологийн дэвшил аялал жуулчлалд шингэж дэлхийн аялал жуулчлалын шинэ чиг хандлага болоод байна. Энэ талаар Аялал жуулчлалын хөгжлийн төвийн захирал С.Бат-Эрдэнэ “Ирэх оноос дэлхий даяар аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн эргэлтэд оруулах, хурдацтай сэргээхээр шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгож байна. Цар тахлын улмаас дэлхий дахинд “mass tourism” буюу олноороо аялах аялал багасаж гэр бүл, найз нөхдийн хүрээнд цомхон аялах хандлагатай болсон. Мөн суурин газрын аяллаас илүү байгалийн үзэсгэлэн, тусгайлсан чиглэлийн аяллууд давамгайлах магадлалтайг судлаачид хэлж байгаа. Түүнчлэн аялал жуулчлалын салбар цахимжиж виртуал аяллын бүтээгдэхүүн эрчтэй гарч байна. Ирэх оны өвлөөс эхлүүлэн Монгол Улсын 21 аймгийн зорин очих байгалийн үзэсгэлэнт газруудыг үзэх боломжтой виртуал аяллыг байгуулах ажил эхэлсэн. Одоогийн байдлаар зураг авалт 30 хувьтай явж байгаа. Ирэх оны есдүгээр сард зураг авалт бүрэн дуусна. Виртуал үзэсгэлэнг олон улсад зохион байгуулж Монгол Улсын аялал жуулчлалыг сурталчилна” гэв. 
Өвлийн улиралд манай улсыг зорих жуулчдын тоо багасдаг. Тэгвэл виртуал аяллын хөтөлбөрийг компаниуд нэвтрүүлснээр бодит хугацаанд, нэг орчинд холбогдож жуулчдаа “хүлээн авах” боломжтой. Тэгэхээр виртуал аялал буюу технологийн дэвшлийг аялал жуулчлалын салбарт нэвтрүүлснээр цаг үеийн хүндэрлээс үл шалтгаалан аялал жуулчлалын салбар тогтвортой байх боломж бүрдэх юм. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.29 БААСАН № 213 (6690)

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

15 цаг 34 мин
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

15 цаг 58 мин
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

23 цаг 17 мин
Статистикийн дундаж үнэ лангуун дээрх үнэтэй хэр нийцэж байна вэ?

Монголын Үндэсний Статистикийн Хороо долоо хоног бүр өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг тодорхой худалдааны цэгү

23 цаг 17 мин
Багшийн хүүхдийн тэтгэлэг: Хуулиар олгосон эрхийг Сайдын баталсан журам зөрчиж байна

Монгол Улсад хууль хэрэгжүүлэх нэрийн дор батлагдсан журам нь баталсан хуулийнхаа агуулгыг хязгаарлаж, иргэдийн

23 цаг 17 мин
Түр оршин суугчийн хаягтай бол цэцэрлэгийн бүртгэлдээ хэрхэн хамрагдах вэ?

Түр оршин суугчийн хаягтай бол цэцэрлэгийн бүртгэлдээ хэрхэн хамрагдах вэ?

Уржигдар 11 цаг 27 мин
Т.Ганболд ХҮН намаас “залгах”-ыг хүлээж байгаа юу?

“Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгуульд аль намаас хэн нэр дэвших вэ” гэдэг өнөөдрийн улс төрийн хамгийн анхаар

Уржигдар 06 цаг 00 мин
С.Зоригийн хөшөөг нүүлгэх зөвшөөрлийг Сүхбаатар дүүргийн Засаг дарга өгөөгүй болж таарчээ

С.Зориг агсны хөшөөг 2026 оны долдугаар сарын 30-31-нд шилжих шөнө дунд МОАХ-ны байр руу нууцаар нүүлгээ

Уржигдар 06 цаг 00 мин
АПУ-гийн хувийг эзэмшдэг УИХ-ын гишүүн П.Батчимэг архичдад “агсам” тавив

Одоогийн УИХ-ын 126, тэр дундаа эмэгтэй гишүүд дундаа цэгцтэй, тулхтай, зөв гишүүдийн нэгээр УИХ-ын гишүүн П.Батчимэг нэрлэгддэг.

Уржигдар 06 цаг 00 мин
Араб иргэдийн отогт мэргэжлийн байгууллагууд хуулийн хүрээнд хяналт тавьж байна

Жил бүрийн өдийд Монголд арабын иргэд ирж, тогтоосон квотын хүрээнд идлэг шонхор барих үйл ажиллагаа явуулдаг.

2026-08-10