УЕПГ: Иргэн Ш.Булганнямын гомдлын дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн

2021-10-28
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

С.САРУУЛ

Иргэн Ш.Булганням хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Төрсөн эцэг нь хоёр настай охиныг хүчирхийлсэн хэргийг хаасан. Хууль сахиулагчид энэ хэргийг гацаасан гэх мэдээлэл цацагдаж байгаа. Энэ талаар УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга, ахлах прокурор Д.Дашмаагаас тодрууллаа.  

-Хоёр настай охиныг эцэг нь хүчирхийлсэн хэргийг хаасан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд нэлээд бухимдал төрүүлж байна. Уг хэргийг үнэхээр хаасан юм уу?

-Иргэн Ш.Булганням хэвлэлээр мэдээлсэн “Төрсөн эцэг нь хоёр настай охиноо хүчирхийлсэн” гэх асуудлыг НЦУГ-ын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаж байгаа. Ш.Булганнямын гаргасан гэмт хэргийн талаарх гомдлын дагуу 2020 оны арванхоёрдугаар сард Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1-4 дэх хэсэгт зааснаар нээсэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас хяналт тавьж байгаа юм.

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч байгаа иргэн Ш.Булганнямын охинд “Ид шидийн орон” хүүхдийн эрхийг хамгаалах төвийн ажилтан хүч хэрэглэсэн гэх асуудал өмнө нь огт шалгагдаж байгаагүй зүйл. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Булганнямаас ч энэ талаар урьд нь мэдүүлэг өгч, гомдол, хүсэлт гаргаагүй. Тиймээс хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн энэ асуудлыг мөрдөх байгууллага шалгана.

Нэмж хэлэхэд, иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхтэй хэдий ч энэ эрхээ эдлэхдээ бусдын эрхийг хүндэтгэж, хууль дүрмээ биелүүлдэг байх нь чухал. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх нэрийн дор хэн нэгний нэр хүндэд халдах, худал мэдээлэл тараах, үнэнийг мушгин гуйвуулах, төрийн байгууллагын үйл ажиллагаанд саад учруулах зэрэг үйлдэл хийх нь хууль зөрчсөн үйлдэл. Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх, хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх үүрэгтэй гэж Үндсэн хуульд заасан байдаг шүү дээ.

-Тэгвэл энэ хэргийг хаагаагүй гэж ойлгож болох нь. Чухам яагаад ийм мэдээлэл олон нийтэд цацаж буй юм бол?

-Сүүлийн үед зарим хүн хууль, дүрэм зөрчсөн үйлдэл гаргах, холбогдох хууль, журмын дагуу шалгаж байгаа эрүүгийн хэрэг, маргааныг хөндлөнгөөс тайлбарлах, улмаар хуулиар хүлээсэн чиг үүргээ биелүүлж байгаа төрийн байгууллагыг үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсэн иргэний эрх чөлөөнд хууль бусаар халдаж байна гэх зэргээр нийгэмд буруу ойлголт төрүүлэхүйц асуудал гаргаж буй нь харамсалтай. Прокурор гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн үеэс эхлэн хяналт тавьж, мөрдөн шалгах ажиллагааг хуулийн дагуу явуулж, хүний эрх, эрх чөлөөг зөрчигдөхөөс хамгаалдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргийн оролцогч гомдол, хүсэлт гаргах, хууль ёсны өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх эрхтэй. Харин өөр хүмүүс хөндлөнгөөс оролцох эрхгүй байдаг.

Дээрх хэргийн тухайд бага насны хүүхэдтэй холбоотой эмзэг асуудал. Ийм хэргийн талаар нийтэд дэлгэрэнгүй мэдээлэхийг ч хориглодог. Гэтэл хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр буруу ташаа ойлголт өгсөн зүйл гараад байгаа учраас тодорхой хэмжээнд ярихаас өөр аргагүй нөхцөл байдалд хүргэлээ. Тиймээс иргэн бүр Үндсэн хууль, бусад хуулийг сахин биелүүлэх, хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх үүргээ биелүүлж, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагууд хэн нэгний хэлсэн үгийг шууд дамжуулдаг биш, үнэн мөнийг нь тодруулж, ялгаж салган, олон нийтэд бодит мэдээлэл хүргэдэг байгаасай гэж хүсэж байна.

Эх сурвалж: www.polit.mn

 

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

15 цаг 45 мин
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

16 цаг 8 мин
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

23 цаг 28 мин
Статистикийн дундаж үнэ лангуун дээрх үнэтэй хэр нийцэж байна вэ?

Монголын Үндэсний Статистикийн Хороо долоо хоног бүр өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг тодорхой худалдааны цэгү

23 цаг 28 мин
Багшийн хүүхдийн тэтгэлэг: Хуулиар олгосон эрхийг Сайдын баталсан журам зөрчиж байна

Монгол Улсад хууль хэрэгжүүлэх нэрийн дор батлагдсан журам нь баталсан хуулийнхаа агуулгыг хязгаарлаж, иргэдийн

23 цаг 28 мин
Түр оршин суугчийн хаягтай бол цэцэрлэгийн бүртгэлдээ хэрхэн хамрагдах вэ?

Түр оршин суугчийн хаягтай бол цэцэрлэгийн бүртгэлдээ хэрхэн хамрагдах вэ?

Уржигдар 11 цаг 27 мин
Т.Ганболд ХҮН намаас “залгах”-ыг хүлээж байгаа юу?

“Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгуульд аль намаас хэн нэр дэвших вэ” гэдэг өнөөдрийн улс төрийн хамгийн анхаар

Уржигдар 06 цаг 00 мин
С.Зоригийн хөшөөг нүүлгэх зөвшөөрлийг Сүхбаатар дүүргийн Засаг дарга өгөөгүй болж таарчээ

С.Зориг агсны хөшөөг 2026 оны долдугаар сарын 30-31-нд шилжих шөнө дунд МОАХ-ны байр руу нууцаар нүүлгээ

Уржигдар 06 цаг 00 мин
АПУ-гийн хувийг эзэмшдэг УИХ-ын гишүүн П.Батчимэг архичдад “агсам” тавив

Одоогийн УИХ-ын 126, тэр дундаа эмэгтэй гишүүд дундаа цэгцтэй, тулхтай, зөв гишүүдийн нэгээр УИХ-ын гишүүн П.Батчимэг нэрлэгддэг.

Уржигдар 06 цаг 00 мин
Араб иргэдийн отогт мэргэжлийн байгууллагууд хуулийн хүрээнд хяналт тавьж байна

Жил бүрийн өдийд Монголд арабын иргэд ирж, тогтоосон квотын хүрээнд идлэг шонхор барих үйл ажиллагаа явуулдаг.

2026-08-10