Их суудаг хүн яагаад хурдан хөгширдөг вэ?

2021-10-27
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

З.БАТЦЭЦЭГ

Хүний биеийн бүх систем, эрхтэний хэвийн үйл ажиллагааг хангахын тулд идэвхтэй хөдөлгөөн шаардлагатай байдаг. Тиймээс хөдөлгөөнгүй амьдралын хэв маяг нь тромбозоос эхлээд сэтгэлийн хямрал хүртэл янз бүрийн өвчин үүсгэдэг байна. Оффисын сандлаасаа бараг босдоггүй хүмүүсийг юу хүлээж байгаа талаарх жагсаалтыг www.tea.ru цахимд бичснийг толилуулж байна. 
 
Нуруу

Гүйхгүй байгаа юм чинь нуруунд ачаалал үүсэхгүй гэж та бодож байна уу. Гэтэл ивэрхий, остеохондроз болон нуруутай холбоотой бусад асуудал бол жолооч, програмист гээд өдөр бүр олон цагаар суудаг хүмүүст их тохиолддог. Суухаар нуруун дээрх ачаалал жигд бус хуваарилагдсан байдаг. Хүн өөрийн эрхгүй бөхийж, толгой нь урагш хазайж, хүзүүний нугалмын ачааллыг нэмэгдүүлдэг байна. Энэ нь тархины цусан хангамжид муугаар нөлөөлдөг. Бүсэлхийн хэсэг биеийн жингийн бүх ачааллыг өөртөө үүрдэг. Үүнээс үүдэлтэй нуруугаар өвдөх, ивэрхий,  багана нуруу муруйх асуудал үүснэ. 

Биеийн галбир хэрхэн өөрчлөгддөг вэ?
Суугаа ажил эрт орой хэзээ нэгэн цагт жин нэмэхэд хүргэнэ. Жин нэмэгдэх нь ажлын байран дахь идэх хоолны тоо хэмжээ, чанараас шалтгаална. Хамгийн их хөдөлгөөнгүй булчинтай газар болох хэвлий болон гуяны хэсэгт өөх хуримтлагддаг. 

Цусанд ямар өөрчлөлт гардаг вэ?
Удаан суухад хөлний гүн судсаар дамжин өнгөрөх цус удааширч, өтгөрдөг. Хөлөө шалан дээр тавихгүй эсвэл ачиж суух нь их нөлөөлнө. Энэ байрлал нь судсыг дарж, цусан хангамжид саад болдог. Хэзээ нэгэн цагт энэ нь бүлэгнэл тромб үүсэхэд хүргэнэ. Энэ нь судасны хананд бэхлэгдэн, цусны эргэлтийг саатуулж, үхэлд хүргэх хүртэл ноцтой асуудал үүсгэдэг. 

Ажлын идэвх буурах

Хамгийн сонирхолтой, дуртай ажил ч гэсэн тасралтгүй үргэлжилбэл таныг ядраах болно. Ийм нөхцөлд анхаарал сарниж, төвлөрөл буурдаг. Үүнээс гадна гэртээ эсвэл ажил дээрээ байнга суух нь сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж сэтгэлээр унаж, түгшүүртэй болдог. Эдгээр шинж тэмдэг нь хүний биед сөрөг нөлөө үзүүлдэг. Бүх үйл явцыг удаашруулж, амьдралын чанарыг бууруулж, өөртөө сэтгэл ханамжгүй болох, сэтгэлийн түгшүүр, хямралд хүргэдэг. Үүний үр дүнд эрүүл мэнд муудаж, эрт хөгшрөх болно. 

Үүнээс яаж урьдчилан сэргийлэх вэ?
Эхлээд суух нь тамхи татахтай адил муу зуршил гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Орчин үеийн хүн тайтгарлыг эрэлхийлж, боломжтой бол суух гэдэг. Олон хүн цэцэрлэгт хүрээлэнгийн вандан сандал дээр сууж “алхдаг”. Үүнийг өөрчлөх цаг болсон. Хэрэв та юм идсэн бол салхинд гар. Заавал удаан алхах албагүй. 10 минут байхад л хангалттай. Гол нь тогтмол зуршил болгох хэрэгтэй. Тархи хүчилтөрөгчөөр хангаж, нүдээ амрааж, орчноо сольбол ажлын чадамж нэмэгдэнэ. Завсарлага авах гэж сэрүүлэг тавих хэрэгтэй. Богино завсарлага авахаа мартуузай. Цаг тутамд босож дасгал хөдөлгөөн хийнэ. Бүжиглэ. Энэ арга нь амьдралын бүх нөхцөл байдалд тусалдаг. Бүжиг нь хурцадмал байдлыг арилгаж, сэтгэл санааг сэргээдэг. Цэвэрлэгээ хий. Энэ зөвлөмж нь алсаас ажилладаг хүмүүст зориулагдсан болно. Яагаад босоод тоосоо арчиж болохгүй гэж. Шал, аяга таваг угаах, тоос сорогч ашиглах, хувцас индүүдэх. Энэ бүх үйл ажиллагаа нь богино хугацаанд их калори шатаадаг. Хэрэв та оффис дээр ажилладаг бол цэцэг услах эсвэл аягаа угааж болно. Хамгийн гол нь цэвэрлэгээндээ хадуурахгүй, цагтаа ажилдаа орох явдал юм.
Зогсож утсаар ярих. Ер бусын туршилт хий. Долоо хоногийн турш зөвхөн зогсож байхдаа утсаа ашигла. Дуудлага хийх эсвэл мессеж бичих шаардлагатай болгонд ажлын байрнаасаа босоорой. Гаднаас нь харахад энэ нь хачирхалтай санагдаж магадгүй ч таныг илүү их хөдөлгөх болно. Чөлөөт цагаараа илүү их алхаарай. Цаг агаар сайхан үед явган яв. Хүүхдүүдтэйгээ (эсвэл найз нөхдийнхөө хүүхдүүдтэй) гадаа тоглоом тоглож, дугуй унаж, усан сан эсвэл биеийн тамирын заал руу яваарай. 
Таныг аз жаргалтай болгож байгаа зүйлээ олж хийвэл амархан зуршил болдог. Эцэст нь зөв суу. Хүзүү, нуруундаа бага ачаалал өг. Боломжтой бол тусгай ортопедийн дэмжлэг үзүүлэх эвүүр хийх эсвэл жижиг дэр, алчуур нуруундаа тавьж ашиглана. Зөв байрлалыг сонгож, хоёр хөлөө шалан дээр байлгахыг хичээгээрэй. Мөн завсарлага авч дасгал хийхээ бүү мартаарай.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.27 Лхагва № 211 (6688)

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

15 цаг 45 мин
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

16 цаг 8 мин
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

23 цаг 28 мин
Статистикийн дундаж үнэ лангуун дээрх үнэтэй хэр нийцэж байна вэ?

Монголын Үндэсний Статистикийн Хороо долоо хоног бүр өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг тодорхой худалдааны цэгү

23 цаг 28 мин
Багшийн хүүхдийн тэтгэлэг: Хуулиар олгосон эрхийг Сайдын баталсан журам зөрчиж байна

Монгол Улсад хууль хэрэгжүүлэх нэрийн дор батлагдсан журам нь баталсан хуулийнхаа агуулгыг хязгаарлаж, иргэдийн

23 цаг 28 мин
Түр оршин суугчийн хаягтай бол цэцэрлэгийн бүртгэлдээ хэрхэн хамрагдах вэ?

Түр оршин суугчийн хаягтай бол цэцэрлэгийн бүртгэлдээ хэрхэн хамрагдах вэ?

Уржигдар 11 цаг 27 мин
Т.Ганболд ХҮН намаас “залгах”-ыг хүлээж байгаа юу?

“Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгуульд аль намаас хэн нэр дэвших вэ” гэдэг өнөөдрийн улс төрийн хамгийн анхаар

Уржигдар 06 цаг 00 мин
С.Зоригийн хөшөөг нүүлгэх зөвшөөрлийг Сүхбаатар дүүргийн Засаг дарга өгөөгүй болж таарчээ

С.Зориг агсны хөшөөг 2026 оны долдугаар сарын 30-31-нд шилжих шөнө дунд МОАХ-ны байр руу нууцаар нүүлгээ

Уржигдар 06 цаг 00 мин
АПУ-гийн хувийг эзэмшдэг УИХ-ын гишүүн П.Батчимэг архичдад “агсам” тавив

Одоогийн УИХ-ын 126, тэр дундаа эмэгтэй гишүүд дундаа цэгцтэй, тулхтай, зөв гишүүдийн нэгээр УИХ-ын гишүүн П.Батчимэг нэрлэгддэг.

Уржигдар 06 цаг 00 мин
Араб иргэдийн отогт мэргэжлийн байгууллагууд хуулийн хүрээнд хяналт тавьж байна

Жил бүрийн өдийд Монголд арабын иргэд ирж, тогтоосон квотын хүрээнд идлэг шонхор барих үйл ажиллагаа явуулдаг.

2026-08-10