Ц.Сарантуяа: Соёлын элч Монгол Улсыг сурталчлахаас гадна хөрөнгө оруулалт татах олон боломжийг нээдэг

2021-10-27
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ТУУЛ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ дахь Монгол телевизийн захирал Ц.Сарантуяаг хүлээн авч уулзан Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг нь албан ёсоор гардуулан өгчээ. Түүнтэй цахимаар ярилцсанаа хүргэж байна. 

-Юуны өмнө баяр хүргэе. Монгол Улсын Соёлын элчээр олон улсын сэтгүүлч, тоймч хүн томилогдоно гэдэг ховор тохиолдож буй үйл явдал байх?
-Баярлалаа. Соёлын элчийн нэр төртэй ажлыг өөрийн олон жил эрхлэн явуулж байгаа ажилтайгаа уялдуулан хийгээд явахыг зорьж байна. Миний бие 2008 онд үүсгэн байгуулсан АНУ даxь Монгол телевизээрээ Монгол Улсаа хилийн чанадад тасралтгүй сурталчилж ирсэн. Мөн 2009 онд үүсгэн байгуулсан “Соёл” эмэгтэйчүүдийн холбооны ажилтай маань энэ бүхэн уялдаж байгаа. Хамтран зүтгэгч нөхдийн тус дэм ч их бий. Тиймээс цаашид ч сэтгүүл зүйн салбарын эрхэм нөхөдтэйгөө хамтран ажиллаж, Монгол Улсыг хилийн чанадад сурталчлах үйл ажиллагаанд эх орон, өв соёл,  эх дэлхийгээ гэсэн сэтгэлээр  энэ ажилд сэтгэл зүтгэл гаргаж, хувь нэмрээ оруулж ажиллана гэж бодож байна. 
-Соёлын элч гэхээр яг ямар ажлуудыг хийх вэ. Манайхан гол төлөв урлаг соёлын арга хэмжээ гэж ойлгоод байдаг? 
-Өргөн хүрээтэй. Бид Гадаад харилцааны яамны Зөөлөн хүчний бодлогыг хэрэгжүүлэх хэрэгслийнх нь нэг. Сүүлийн жилүүдэд “Soft power” буюу Зөөлөн хүчний бодлого гадаад бодлогын чухал ойлголт болоод байгаа. Зөөлөн хүчний бодлогын цөм болсон соёлын харилцаагаар дамжуулан улсаа сурталчилна. Тодруулбал, урлаг соёл, спорт, түүх, хүмүүнлэг, шинжлэх ухааны салбарын чиглэлээр хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм. Телевизийн нэвтрүүлэг бол урлаг соёлын нэг хэсэгт орно гэж ойлгож болно.
-Та Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Бага хурлын гишүүн. Сэтгүүлчдээ дэмжиж, хамтарч ажиллах байх? 
-Тийм ээ. Сонгуульт ажил их бий. Мөн төлөвлөсөн зүйл ч их байна. Би чинь ярихгүйгээр хийгээд явах дуртай нөхөр. Сэтгүүлчдийнхээ нүдийг нээхэд хувь нэмрээ оруулах юмсан гэж бодож байна. Ямартай ч COVID-19 цар тахлын улмаас бидний үйл ажиллагаанд зарим нэг талаараа саад учирч байгаа ч өв соёлоо түгээн таниулах ажлыг тасралтгүй хийх шаардлага байсаар байна. Тиймээс Соёлын элчээр дамжуулан Монгол Улсыг гадаадад сурталчлах их боломж байгаагаас гадна энэ үйл ажиллагаа цаагуураа аялал жуулчлал, хөрөнгө оруулалтыг Монгол Улс руу татах эдийн засгийн өргөн боломж бололцоог нээж байдаг.
-Соёлын элч олон оронд байдаг уу?
-Миний тооцооллоор (албан бусаар) дэлхийн 20 орчим улсад үйл ажиллагаа явуулж буй 60 орчим Соёлын элч байдаг байх. 
-Соёлын элч нараас идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг нь хэд бол?
-Одоогоор тодорхой мэдэхгүй байна.
-Дэлхийд Монголоо сурталчлах Монгол Улсын Соёлын элч-сэтгүүлч гэж сонсоогүй юм байна.Та анхных нь уу?
-Бараг тийм гэж бодож байтал “Супер” нэгдлийн онолыг нээсэн эрдэмтэн, судлаач, МОНЦАМЭ агентлагийн захирал асан, сэтгүүлч Ч.Эрдэнэ 2019 онд Соёлын элч болсон юм билээ. Эмэгтэй сэтгүүлчийнхээ хувьд ч юм уу, сэтгүүлч мэргэжлээр гадаадад олон жил ажилласан гэдгээрээ анхных байж мэднэ. Би чинь анхных болох гээд "дайраад" байна уу даа. (инээв) Ямартай ч Монгол Улсын Соёлын элч хэмээх өндөр хариуцлагатай, нэр хүндтэй үүрэгт томилогдсоных Монгол Улсын түүх соёл, өв уламжлал, үнэт зүйлсээ олон улсад сурталчилан таниулахад мэдэх бүхнээ дайчлан хичээж ажиллах болно. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.27 Лхагва № 211 (6688)

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

26 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

6 цаг 45 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

6 цаг 45 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

21 цаг 3 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

22 цаг 15 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин