Монгол Улс НҮБ-д элссэн нь

2021-10-27
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Монгол Улс Сан-Францискогийн гэрээ батлагдсан 1946 онд анх НҮБ-д элсэх өргөдөл гаргасан ч  1961 онд гишүүнээр  элсчээ. Энэ хүртэл   манай улс  15 жилийн турш  НҮБ-д хандан  уйгагүй санал хүргүүлснийг НҮБ-ын Ерөнхий Ассемблейн чуулганаараа 13 удаа  ямар нэгэн хэлбэрээр хэлэлцсэн байдаг. Үүний эцэст 1961 онд 101 дэх орноор  бүртгэж авчээ. Тусгаар Монгол Улсын түүхийг сөхвөл манай улс  1921 оны долдугаар  сарын 6-нд Ардын цэрэг Их Хүрээнд орж ирснээр  11-ний өдөр  Ардын эрхт хэмжээт цаазат Монгол Улс болон  Ардын хувьсгалын ялалтыг  анх зарласан түүхтэй. Харин   1924 оны арваннэгдүгээр сарын 26-нд  Анхдугаар Үндсэн хуулиа баталж, дэлхий дахинд  Бүгд Найрамдах Монгол Ард Улсаа тунхагласан түүхтэй. Энэ мөчөөс эхлэн  тэмцсэн хамгийн  гол  асуудал нь  тусгаар тогтнолоо  бусад улс орноор  хүлээн зөвшөөрүүлэх байсан юм.  

 

Үүнд хойд, урд  хоёр хөршийн  нөлөө их байв. Хятад улс  гэхэд л  манай улсын тусгаар тогтнолыг  хүлээн зөвшөөрөхгүй  25 жил болсны эцэст ЗХУ шахалт үзүүлж байж, 1945 оны Бүх ард түмний санал асуулгаар эцэслэн шийдвэрлүүлсэн. Тэгвэл  ЗХУ 1921 онд Ардын Засгийн газрыг хүлээн зөвшөөрсөн  ч   1924 оны тавдугаар сард байгуулсан Орос, Хятадын харилцааны зарчмын тухай гэрээнд “Монгол бол Хятадын салшгүй хэсэг” гэж бичсэн нь  1946 он хүртэл хүчин төгөлдөр байсаар иржээ. Энэ нөхцөлд  Монгол Улс тусгаар тогтнолоо дэлхийн хэмжээнд баталгаажуулах нь  хамгийн чухал алхам байсан бөгөөд НҮБ-д элссэнээр энэ хүсэл биелсэн юм.
Монголын хүсэлтийг  хэлэлцсэн НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 1961 оны  16 дугаар чуулганы 1043 дахь Бүгд хурлаас  гаргасан 1630 дахь тогтоолд “1961 оны аравдугаар сарын 25-нд БНМАУ-ыг НҮБ-ын гишүүнээр элсүүлэхийг шийдсэн “Аюулгүйн зөвлөл”-ийн зөвлөмжийг хүлээн авч мөн БНМАУ-ын гишүүнээр элсэхийг хүссэн өргөдлийг харгалзан үзсний үндсэн дээр БНМАУ-ыг НҮБ-ын гишүүн болохыг зөвшөөрөв”  хэмээн бичсэн байдаг. 
НҮБ-д элсэхээс өмнө  манай улс  зөвхөн 19 социалист улстай дипломат харилцаатай байв. НҮБ-ын гишүүн болсноор  дэлхийн бусад улс оронтой дипломат харилцаа тогтоох боломж нээгджээ. Харин  өрнөдийн орнуудаас хамгийн түрүүнд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улстай 1963 онд дипломат харилцаа тогтоосон байна. Монгол Улс НҮБ-д элсэн орсон 1961 оны түүхт  хуралдаанд  Монголын талаас  Гадаад явдлын яамны орлогч сайд Д.Цэвэгмид тэргүүлэн  Б.Жаргалсайхан, Б.Дашцэрэн, Б.Ванчиндорж нарын төлөөлөгч оролцсон юм. Энэ түүхт үйл явдалд улсаа төлөөлж оролцсон  албан ёсны төлөөлөгчдийн хамт хөндлөнгийн  ажиглагчаар   гэрч болж оролцсон  нэгэн эрхмийн тухай домог мэт зүйлүүд  яригддаг. Ерөнхий Ассемблейн чуулганаар Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг  Бүрэн Эрхт Тусгаар улс хэмээн  тунхаглан зарлахад  ажиглагчийн суудлаас Ази төрхтэй, нүүрэндээ ов тов бор цоохор мэнгэтэй хижээл насны  нэгэн эр  нүдэндээ баярын нулимстай гүн хүндэтгэлтэй харж суусан хэмээн  түүх, сурвалжид дурдагддаг энэ хүн бол  Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул, Дилов хутагт Башлуугийн Жамсранжав байсан гэдэг. 
Түүхч, судлаачид Дилов хутагт Жамсранжавыг  их хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд аргагүйн эрхэнд эх орноосоо оргон харь газар очсон мөн зарим нь тусгай даалгавар өвөртлөн явсан хэмээн түүх сурвалжид бичсэн байдаг. Дилов хутагт харьд газар Өвөрмонголын Хун тайж Дэмчигноров, Хятадын тэргүүн асан Чан Кайши, Түвдийн Далай лам гэсэн хүмүүсийн зөвлөхөөр ажиллаж, 1948 оны сүүлчээр АНУ-ын Балтимор хот дахь Жон Хопкинсын их сургуулийн Олон улсын харилцааны салбарын захирал Оуэн Латтиморын урилгаар тус сургуульд багшилж  байсан бөгөөд 1960 онд “Монгол бусад тусгаар тогтносон улс гүрний адил Нэгдсэн үндэстний байгууллагад бие даасан гишүүн байж болно” хэмээн Чан Кайшигаар хүлээн зөвшөөрүүлж чадсан нь түүний түүхэн гавьяа юм.  
Монгол Улс НҮБ-д  элсэн орсноор  өөрийн дуу хоолойг  дэлхийн улс орнуудад хүргэж, олон улсын түвшинд харилцаа, хамтын ажиллагааны шинэ  боломжуудыг бий болгож, хамгийн гол нь тусгаар тогтнолоо дэлхий дахинд  хүлээн зөвшөөрүүлж  чадсан билээ. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.27 Лхагва № 211 (6688)

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

27 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

6 цаг 45 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

6 цаг 45 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

21 цаг 3 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

22 цаг 15 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин