Боловсролын эрдмийн сургуулийн захирал, доктор Д.Лянхуагийн хэлсэн онцлох эшлэлүүд

2021-10-27
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

 С.УЯНГА

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаа Монгол Улсын Эрдмийн их сургуулийн Боловсролын эрдмийн сургуулийн захирал, доктор Ph.D Д.Лянхуаг урилаа. Түүний Монгол Улсын хөгжлийн талаар хэлсэн онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

-Төслийн менежмент хэдийгээр менежментийн шинжлэх ухаанд хамрагдах боловч бусад менежментээс ялгаатай. Бусад салбарууд урт хугацааны хөгжлийн болон үргэлжилсэн үйл ажиллагааг удирдах асуудалд анхаарлаа төвлөрүүлдэг бол төслийн менежмент хязгаарлагдмал хугацаатай байдгаараа онцлогтой.
-Орчин үед улс орон, байгууллага, хувь хүн дэвшүүлсэн зорилго, зорилтоо биелүүлэх үйл ажиллагааны чухал хэлбэр нь төсөл болж байна. Эрдэмтэн судлаачид төслийг олон янзаар тодорхойлсон. Төсөл гэж ажил үүргийг баталсан төлөвлөгөөний дагуу тодорхой цаг хугацаанд, тогтоосон төсөв хөрөнгөөр, чанартай, үр ашигтай гүйцэтгэж бодит үр дүн бий болгох зорилгоор түр хугацаагаар хүний нөөцийг оновчтой байршуулж зохион байгуулсан мэргэжлийн баг, хамт олны нэгдмэл үйл ажиллагаа юм. Тиймээс төсөл  хэрэгжүүлэхэд багийн асуудал хамгийн чухал.
-Манай судалгааны баг боловсролын салбарт хэрэгжсэн гадаадын зээл, тусламжийн төслүүдийн хэрэгжилтийг судалж байна. Боловсролын салбарт АХБ анх “Хүний нөөцийн хөгжил ба боловсролын шинэчлэл” төслийг  хэрэгжүүлсэн түүхтэй. АХБ  боловсролын салбарт 1991-2020 онд 30 гаруй төслийг техник туслалцаа, буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн нөхцөлөөр санхүүжүүлсэн ба нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 188 сая ам. доллар байна.
-Нарийвчлан үзвэл техник туслалцааны хамгийн олон буюу 17 төсөл хэрэгжсэн боловч хөрөнгө оруулалтын таван хувь, буцалтгүй тусламжийн  зургаан төсөл нь 18 хувийг, харин хөнгөлөлттэй зээлийн долоон төсөл нь хамгийн их буюу 77 хувийг эзэлж байна. Судалгаанаас харахад боловсролын салбарт оруулсан АХБ-ны хөрөнгө оруулалтын 77 хувь нь хөнгөлөлттэй зээлийн төсөл байгаа юм.
-Сүүлийн жилүүдэд Монгол Улс дэлхий дахины хөгжлийн  чиг хандлагад нийцүүлэн дээд боловсролоо хөгжүүлэхдээ  гадаадын техник туслалцаа, буцалтгүй тусламж болон хөнгөлөлттэй зээл авч ирсэн. Эдгээр зээл тусламжаар олон төрлийн төсөл хэрэгжүүлсэн нь ололт  амжилттай ч алдаа дутагдал, үр ашиггүй байдал нэлээд гарсан нь төслийн менежменттэй шууд холбоотой гэж үзэж болно.
-Бид олон улсын байгууллагуудаас их хэмжээний хөрөнгө оруулалтыг улс орны гадаад өр болгон нэмэрлэх бус, аль болох үр өгөөжтэй ашиглах тал дээр анхаарах нь нэн чухал болоод байна. Өөрөөр хэлбэл, боловсролын салбарт гадаадын зээл тусламжийн төслийг үр дүнтэй хэрэгжүүлэх бүхий л үе шатанд олон талын онол, арга зүйн мэдлэг шаардлагатай. Цаашид зээл, тусламжийн төсөл бүрийн үр өгөөжийг нэмэгдүүлж, олон нийтэд хэрэгжилтийг нь тайлагнах механизмыг сайжруулах зайлшгүй шаардлага ч зүй ёсоор тавигдаж байна.
- Зөвхөн боловсролын салбарт ч биш бүх салбарт гадаадын зээл тусламжийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудал харьцангуй ижил төстэй байгаа юм.
-Боловсролын салбар дахь төслүүдийг хэрэгжүүлэх үе шатанд гарсан түгээмэл хүндрэл бэрхшээл, тулгамдсан асуудлууд нь төслийн худалдан авах үйл ажиллагаа, зөвлөх үйлчилгээ, хяналт-шинжилгээ, үнэлгээ, удирдлагын чадавхи, багийн үйл ажиллагаан дээр илүү ажиглагдаж байна. Ялангуяа, хөнгөлөлттэй зээлийн төслүүд төлөвлөсөн цаг хугацаандаа хэрэгжихгүй байгаа нь тулгамдсан асуудал болоод байна.
-Зөвлөх үйлчилгээний хувьд ч гадаад, дотоодын фирм болон хувь зөвлөхүүдийг сонгон шалгаруулахад хугацаа их шаарддаг. Зарим тохиолдолд зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр санал өгсөн гадаад, дотоодын  байгууллага, хувь зөвлөхүүд шаардлага хангаагүйгээс сайжруулах нөхцөлтэй буцаах, сонгох тендерийг дахин зарладаг. Ийнхүү  худалдан авалт, зөвлөх үйлчилгээ нь төсөл амжилттай хэрэгжихэд ихээхэн эрсдэл дагуулдаг.
-Төслийн хяналт-шинжилгээ, үнэлгээний хувьд БШУЯ, төсөл санхүүжүүлдэг олон улсын банк, санхүүгийн байгууллагууд хоорондын зохицуулалт болон хяналтын тогтолцоог сайжруулах шаардлага ч зүй ёсоор урган гарч байна. Учир нь эдгээр хоёр байгууллага тухайн төслийн үнэлгээг тус тусдаа хийдэг. Цаашид төслийн  хяналт-шинжилгээ, үнэлгээг хамтран хийж, нэгдсэн дүгнэлт гаргах нь олон ач холбогдолтой.
-Зарим төсөл төлөвлөсөн хугацаандаа хэрэгжихгүй, удааширч буй шалтгааныг цаг алдалгүй судлан, тогтоож хяналт-шинжилгээ, үнэлгээний тайландаа тусган төслийн Удирдах хороонд танилцуулах, хэлэлцүүлэг хийн  асуудлыг богино хугацаанд шийдвэрлэхэд БШУЯ, Төслийг хэрэгжүүлдэг нэгжүүд  санаачилгатай, үр дүнтэй ажиллаж чадахгүй байна.
-Боловсролын салбарын төслүүдийн хэрэгжилтийг боловсронгуй болгоход анхаарах гол асуудлын нэг нь  төсөл хэрэгжүүлдэг  мэргэжлийн, чадварлаг баг ажиллуулах юм. Удирдлага, зохион байгуулалттай баг нь төслийн зорилгын төлөө үйл ажиллагаагаа чиглүүлэн гишүүн бүр өөрийнхөө үүрэг хариуцлага, давуу тал, мэдлэг, боловсролоо дайчлахын зэрэгцээ багаар хамтран ажиллах чадвартай  байх шаардлага тавигдаж байна.
-Судалгааны явцад төсөл хэрэгжүүлсэн багийн хамтын үйл ажиллагаа хангалтгүй байснаар зохицуулагч, мэргэжилтнүүд тогтвор суурьшилтай ажиллах боломжгүй болж олон удаа солигддог  нь  хэрэгжилтэд ихээхэн сөргөөр нөлөөлсөн.Жишээлбэл,  АХБ-ны хөнгөлөлттэй зээлийн  “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл” нь 2012-2016 онд таван  жилийн хугацаанд хэрэгжих  байсан ч  хугацаагаа гурван жилээр сунгасан нь хэрэгжилт асуудалтайг илэрхийлж байна.
-Дэлхийн хөгжлийн чиг хандлага, өөрийн улсын өвөрмөц онцлогыг харгалзсан алсын хараатай дээд боловсролын бодлогыг хэрэгжүүлэхэд гадаадын банк, санхүүгийн байгууллагын дэмжлэгтэй төслүүдийг үр ашигтай, оновчтой, хариуцлагатай удирдахад онцгой анхаарах цаг болсон.
-Бид гадаадын төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж ирсэн нь сайшаалтай боловч өмнөх  алдаа дутагдлаа давтахгүйгээр зээл, тусламжийг зайлшгүй шаардлагатай үед авах, төслийг оновчтой, үр дүнтэй, судалгаатай, хариуцлагатай, хяналттай хэрэгжүүлэх шаардлагатай.
-Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, төсөл хэрэгжүүлэх нэгжид давтамжтайгаар орж буй өөрчлөлтөөс үүдэлтэй сөрөг нөлөөллийг бууруулахын тулд төслийн менежментийг сайжруулах, төрийн албан хаагчдын халаа, сэлгээг аль болох бага хийх , төслийн багийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, худалдан авалтыг урьдчилан хийх, төрийн албан хаагчид болон төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнуудын  төслийн худалдан авах ажиллагаатай холбоотой мэдлэгийг дээшлүүлэх хэрэгтэй.
-Төсөл хэрэгжүүлсний дараа нөлөөллийн үр дүн хийдэг болох, зарим тохиолдолд төсөл нэг бүрээр бус төслүүдийг бүлэглэн, ерөнхийлсөн байдлаар   хяналт-шинжилгээ, үнэлгээг тогтмол хийж хэвших нь төслийн үр дүнг сайжруулахад ихээхэн тустай юм. Түүнчлэн хөгжлийн түнш байгууллагууд, салбарын яам, төсөл хэрэгжүүлэх нэгжүүдийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, ил тод, хариуцлагатай байдлыг дээшлүүлэх нь чухал байна.
-Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэж буй энэ цаг үед АХБ-ны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих “Судалгааны их сургууль” төслийн хэрэгжилтэд онцгойлон  ач холбогдол өгч,  өмнөх төслүүдийн алдааг давталгүй, чанартай, үр дүнтэй хэрэгжүүлэх шаардлага тулгарч байна. 

Эх сурвалж: www.polit.mn

Газрын ховор элементийн баяжмалуудаар цэвэршүүлэх үйлдвэр байгуулж болно

Халзанбүрэгтэй ордын хувьд ашигтай, огт ашиггүй эсвэл ашиг, алдагдал нь ижил гэх

5 цаг 18 мин
Д.Трамп В.Путин, В.Зеленский нартай утсаар ярина

Өнгөрсөн баасан гарагт Истанбулд болсон энхийн хэлэлцээний дагуу ОХУ, Украины тал хар

5 цаг 18 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “хамтарсан Засгийн газар тарвал би ажлаа өгнө” гэжээ

Төв талбай дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах жагсаал болж, Төрийн ордонд улс төрийн уур

5 цаг 18 мин
“...Баялгийн сантай байх уу”, бас “...Улстөрчдийн хууль бус хөрөнгийг хураах уу” гэдгийг ард түмнээр шийдүүлэх үү?

Сүүлийн хэд хоногт өрнөж буй улс төрийн гэх үү, нийгмийн гэмээр юм уу, энэ үйл явцын цаад ша

5 цаг 18 мин
АТГ:Төгрөг нуурын ордтой холбоотой хэргийг шалгаж байна

АТГ:Төгрөг нуурын ордтой холбоотой хэргийг шалгаж байна

18 цаг 49 мин
О.Алтангэрэл: Хууль бус хөрөнгийг хураах хуулийн төслийг яаралтай батлуулах хэрэгтэй

О.Алтангэрэл: Хууль бус хөрөнгийг хураах хуулийн төслийг яаралтай батлуулах хэрэгтэй

18 цаг 52 мин
Т.Доржханд: Хэн нэгний хүүхдийн асуудлаас болж Засгийн газар огцорч болохгүй

Т.Доржханд: Хэн нэгний хүүхдийн асуудлаас болж Засгийн газар нь огцорч болохгүй

18 цаг 56 мин
Ерөнхий сайд намынхаа Удирдах зөвлөл, Бага хурлыг хуралдуулах санал гаргажээ

Ерөнхий сайд намынхаа Удирдах зөвлөл, Бага хурлыг хуралдуулах санал гаргажээ

18 цаг 58 мин
Уран: Олон улсын итгэмжлэгдсэн лаборатори байгуулахыг дэмжив

Уран: Олон улсын итгэмжлэгдсэн лаборатори байгуулахыг дэмжив

23 цаг 14 мин
Л.Оюун-Эрдэнэ: Хууль бус хөрөнгийг хураах хуулийг батлуулна, би ч шалгуулна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн байр суурийг хүргэе.

Өчигдөр 06 цаг 00 мин