Хүүхдийн эрх 18:00-01:00 цагийн хооронд хамгийн их зөрчигддөг

2021-10-25
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

С.УЯНГА

Хүүхдийн эрхийн зөрчлийг хэн ч тоохгүй өнгөрүүлэх учиргүй. Хүн болгонд хамааралтай. Бяцхан зүрх хаана, хэрхэн шархалж байгааг харсан хүн бүр мэдээлж, тэр дагуу төр хянаж, шалгаж, хариуцлага тооцох ёстой. Том зургаараа төр хүүхдийн эрх зөрчигдөхөөс сэргийлж, хамгаалж байх үүрэгтэй юм. Гэтэл энэ үүргээ иргэн ч, төр нь ч хангалттай биелүүлэхгүй байгаа нь харамсалтай. Яг өнөөдөр Монгол Улсад хэдэн хүүхэд зовж шаналж байна вэ гэдгийг хэн ч мэдэх боломжгүй. Хууль хяналтын байгууллагад шалгагдсан кейсээр л барагцаалж бүдэг бадагхан таамаг, баримжаа авч байна гэхэд хилсдэхгүй. Үнэндээ хууль сахиулахын байгууллагуудын хэдэн мянгаар тайлагнах тоо нийгмийн үнэн төрхийг бүрэн дүүрэн илэрхийлж чадахгүй нь лавтай. 

Насны хувьд 0-11 насны тэр дундаа 3-7 насны хүүхэд хамгийн их хүчирхийлэлд өртдөг. Хүчирхийлэл үйлдсэн зөрчил гаргасан хүмүүсийн тухайд 27-40 хүртэл насны бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн ажилгүй байгаа нь анхаарал татаж байгаа юм.


Гэхдээ Улсын ерөнхий прокурорын газраас нэлээн даацтай, бодит байдлыг шинжилж, гарц гаргалгаа хайсан судалгаа хийжээ. Тус байгууллагын судлаач, прокурорууд хүүхдийн эрхийн зөрчлийн уг үндсийг илрүүлэх зорилгоор "Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил"-ийн гаралт шийдвэрлэлтийн судалгаа хийхдээ хүн нэг бүрт хандсан 70 асуулга боловсруулж 3048 материалыг нарийвчлан шалгасан байна. Судалгаанаас харахад хамгийн ноцтой нь хүүхдийн эрхийн зөрчил оройн 18:00-01:00 цагийн хооронд буюу гэр бүлийнхэнтэйгээ хамт байхад үйлдэгддэг гэсэн үр дүн гарчээ. Уг нь хүүхэд гэр бүлийн орчинд хамгийн аюулгүй, амар тайван байх ёстой атал тэр орчинд эрх нь хамгийн ихээр зөрчигджээ. Тодруулбал, хүүхдийн эрхийн зөрчлийн 88.5 хувь нь орон гэртээ, зөрчил үйлдсэн хүний 65.8 хувь нь хүүхдийн шууд хамаарал бүхий хүн буюу төрсөн эцэг нь, 66.8 хувь нь оройн цагаар үйлдсэн байна. Мөн зөрчил үйлдэгдэхэд согтууруулах ундааны хэрэглээ ихээр нөлөөлсөн болохыг тогтоосон байна. Учир нь 3048 хүний 2034 буюу 66.7 хувь нь зөрчил үйлдэхдээ согтуурсан байжээ.
Улсын хэмжээнд 2019 онд хүүхдийн эрх зөрчих зөрчлийн 1411 гомдол мэдээлэл бүртгэгдсэн бол 2020 онд 2.2 дахин өсөж 3215 болжээ. Харин энэ оны нэгдүгээр улиралд 1162 зөрчил бүртгэгдэж өмнөх оны мөн үеэс 540 буюу 82 хувиар өсөв.  Үүнээс 971 буюу 83.5 хувь нь нийслэлд, 191 буюу 16.4 хувь нь орон нутагт бүртгэгджээ. Насны хувьд 0-11 насны тэр дундаа 3-7 насны хүүхэд хамгийн их хүчирхийлэлд өртдөг аж.  Хүчирхийлэл үйлдсэн зөрчил гаргасан хүмүүсийн тухайд 27-40 хүртэл насны бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн ажилгүй байгаа нь анхаарал татаж байгаа юм. Энэ тухай  УЕПГ-ын сургалтын албаны хяналтын прокурор, хуульзүйн ухааны доктор Б.Өнөрмаа “Судалгааны явцад зөрчлийн нийт 3048 материалыг нэг бүрчлэн шалгасан. Эндээс харахад хүүхдийн эрхийн зөрчил 88.5 хувь нь хамгийн эрсдэлгүй аюулгүй тайван байх ёстой орчинд хамгийн их эрх нь зөрчигдөж байна. Хүүхдийн эрхийг зөрчсөн 65.8 хувь нь буюу төрсөн эцэг нь байгаа юм. Хүүхдийн эрхийг зөрчсөн 27-40 хүртэл насны хүмүүсийг долоо хоног саатуулж, шалгаж албадан сургалтад хамруулна. Дахиад л энэ байдал давтагдана. Гурван удаагийн үйлдлээр Эрүүгийн хариуцлага хүлээлгэж цагдан хорино. Ийм байдлаар 3048 аавыг баривчилж цагдан хорьсноор хүүхдийн эрхийн зөрчил буурахгүй. Өрөөсгөл гэр бүлд өсөх нөхцөлийг бид өөрсдөө бүрдүүлж байна.


Гэр бүлийн хүчирхийлэлттэй тэмцэхийн тулд дан ялын бодлогыг чангатгаж шийтгэл оногдуулснаар энэ асуудал бүрэн дүүрэн шийдэгдэхэд бэрх. Хөдөлмөрийн чадвартай  27-40 хүртэл хүмүүсийг баривчилж сургалтад хамруулж болохгүй бол шоронд хорилоо гээд сайн үр дүн гарахгүй. Төрийн бодлого хууль тогтоомж зохицуулалт нь хангалттай ч хөрсөн дээр хэрэгжилт хангалтгүй байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдээллийг цахим сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр өдөр бүр түгээдэг ч захын хороолол, алслагдсан суманд ухаалаг утасгүй, зурагтгүй айл ч бий. Хэтэрхий алсын зайны харилцаа хүмүүст хүрэхгүй байна. Тиймээс төрийн оролцоо  хэрэгтэй. Ингэхдээ тусгай үүрэг хүлээсэн эрх бүхий албан тушаалтнуудын ажил дутаж байна. Төрийн оролцоо хороо, хамтарсан баг шаардлагатай бол эрүүл мэндийн яам ч анхаарч ажиллах ёстой” гэлээ. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.25 ДАВАА № 209 (6686)

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

15 цаг 44 мин
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

16 цаг 7 мин
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

23 цаг 27 мин
Статистикийн дундаж үнэ лангуун дээрх үнэтэй хэр нийцэж байна вэ?

Монголын Үндэсний Статистикийн Хороо долоо хоног бүр өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг тодорхой худалдааны цэгү

23 цаг 27 мин
Багшийн хүүхдийн тэтгэлэг: Хуулиар олгосон эрхийг Сайдын баталсан журам зөрчиж байна

Монгол Улсад хууль хэрэгжүүлэх нэрийн дор батлагдсан журам нь баталсан хуулийнхаа агуулгыг хязгаарлаж, иргэдийн

23 цаг 27 мин
Түр оршин суугчийн хаягтай бол цэцэрлэгийн бүртгэлдээ хэрхэн хамрагдах вэ?

Түр оршин суугчийн хаягтай бол цэцэрлэгийн бүртгэлдээ хэрхэн хамрагдах вэ?

Уржигдар 11 цаг 27 мин
Т.Ганболд ХҮН намаас “залгах”-ыг хүлээж байгаа юу?

“Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгуульд аль намаас хэн нэр дэвших вэ” гэдэг өнөөдрийн улс төрийн хамгийн анхаар

Уржигдар 06 цаг 00 мин
С.Зоригийн хөшөөг нүүлгэх зөвшөөрлийг Сүхбаатар дүүргийн Засаг дарга өгөөгүй болж таарчээ

С.Зориг агсны хөшөөг 2026 оны долдугаар сарын 30-31-нд шилжих шөнө дунд МОАХ-ны байр руу нууцаар нүүлгээ

Уржигдар 06 цаг 00 мин
АПУ-гийн хувийг эзэмшдэг УИХ-ын гишүүн П.Батчимэг архичдад “агсам” тавив

Одоогийн УИХ-ын 126, тэр дундаа эмэгтэй гишүүд дундаа цэгцтэй, тулхтай, зөв гишүүдийн нэгээр УИХ-ын гишүүн П.Батчимэг нэрлэгддэг.

Уржигдар 06 цаг 00 мин
Араб иргэдийн отогт мэргэжлийн байгууллагууд хуулийн хүрээнд хяналт тавьж байна

Жил бүрийн өдийд Монголд арабын иргэд ирж, тогтоосон квотын хүрээнд идлэг шонхор барих үйл ажиллагаа явуулдаг.

2026-08-10