Засаг төр “гурав дахь тун”-д уриад л, бид гэдийгээд л…

2021-10-22
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Америкийн ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа COVID19-ийн вакцины нэмэлт тунд “Pfizer” хийх зөвшөөрлийг сарын өмнө олгосон. Үүнийхээ дараа Жо Байден Цагаан ордонд сэтгүүлчдийг цуглуулж байгаад, нэмэлт тун тариулжээ.

Тэр үеэрээ “…Нэмэлт тун чухал хэдий ч бидний хувьд эхний тунд олон хүнийг хамруулах нь хамгийн чухал байна” гэсэн байна. Энэ юуг хэлээд байна вэ гэхээр Америк улс ингэж иргэддээ COVID19-ийн гурав дахь тунг “санал болгож” буй ч эхний тунгийн явц нь тийм ч сайнгүй байгаа ажээ. Харин манайд хоёр тунгийн вакцинжуулалт өндөр хувьтай явчихсан. 2021 оны хоёрдугаар сарын 23-наас вакцинжуулалтыг эхлүүлсэн. Өнөөдөр нийт хүн амын 65.6 хувь хоёр буюу бүрэн тунд хамрагдсан. Booster shot буюу гурав дахь тунд 360 гаруй мянган хүн хамрагдаад байгаа юм.

Гэхдээ энэхүү дархлаа сэргээх гурав дахь тунд хамрагдах байдал тааруухан байгаа юм. Ер нь бол booster shot буюу гурав дахь тун бидэнд маш чухал. Товчхон хэлэхэд, дархлааны системийг дахин нэг удаа дэмжиж, вирусээс идэвхтэй хамгаалах ач холбогдолтой. Тэгээд ч COVID19-ийн шинэ төрлийн вирусээс бүрэн хамгаалахын тулд хоёроос дээш удаа, эсвэл тогтмол вакцинд хамрагддаг болох ч магадлалтайг судлаачид хэлж байна. Тиймээс Засгийн газар 2.6 сая тун вакцины нөөц бүрдүүлжээ. Тэгээд хэдийгээр гурав дахь тун вакцинд иргэд сайн дураар хамрагдах ч ЭМЯ, эмч, эмнэлгийн ажилтнууд дуудлагаар, явуулаар ч вакцинжуулж буй аж.

Ингэсэн ч тааруу байгаа учир Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ долоо хоногийн өмнө УИХ-ын чуулганд үг хэлэхдээ “… Иргэд Та бүхэн нэмэлт гуравдугаар тундаа сонголттойгоор хамрагдан, эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх үйлсэд хувь нэмрээ оруулахыг Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд хичээнгүйлэн гуйж байна” гэж байх юм. Бас Эрүүл мэндийн сайд С.Энхболд уржигдар “…ЭМЯ цаашид иргэд дархлаа сэргээх буюу гуравдугаар тундаа идэвхтэй хамрагдаж чадвал аливаа нэгэн хөл хорио, хязгаарлалтын арга хэмжээ авахыг дэмжихгүй. Удахгүй болох шинэ жил, цаашлаад цагаан сараар бүх бизнесүүд нь нээлттэй байя, иргэд нь баярлая, аж ахуйн нэгжүүд нь орлоготой байя” гэж байгааг сонслоо. Засаг төр ингэж “гурав дахь тун”-д уриад л, бид гэдийгээд л…

 Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Б.Очир 

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

32 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

6 цаг 51 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

6 цаг 51 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

21 цаг 8 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

22 цаг 21 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин