V Егүзэр хутагт О.Данзинлувсанванжил  эх орондоо  иржээ

2021-10-21
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Ч.ЗОТОЛ

Егүзэр хутагтын V  дүрийн хувилгаан О.Данзинлувсанванжил  эх орондоо иржээ. Дээрхийн гэгээнтэн XIV Далай багшийн зарлигаар  2014 онд анх тодорсон цагаас тэрбээр Өмнөд Түвпийн “Төвийн дацан”- очиж шашны номд суралцах болсон. Цар тахлын улмаас сүүлийн жилүүдэд эх нутагтаа  ирж морилон саатаагүй. Энэ удаа  нэлээн талбиун яваа бөгөөд Улаанбаатар дахь нутгийн зон олонтой уулзах, энэ сарын 29-нд  төрөлх нутаг Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд очиж “Өнө өглөгт”  хийддээ  номын айлтгал айлдах, тахилгат Зотол хаан овоонд гарч, ирэх сарын 7-ныг хүртэл  өмнөх дүрийн хутагтуудтай холбоотой түүхэн газруудаар явахаар төлөвлөжээ.

V   Егүзэр хутагтын 1990 оны гуравдугаар сарын 31-нд Улаанбаатар хотод мэндэлсэн. Эцэг эхийн өгсөн нэр нь О.Төгөлдөр.   1999 онд  лам Ш.Эрхэмбаяраар бурхны ном анхлан заалгаж, улмаар  Гандантэгчилэн хийдийн харъяа Дашчойнпэл дацанд шавилан сууж байгаад 2004 оноос  Энэтхэийн  Гоман дацанд суралцаж, бурхны номын таван ухааны номд шамдан суралцах болсон.  Дээрхийн гэгээнтэн XIV Далай багш  “Егүзэр хутагтын тавдугаар дүр  мөн” хэмээн тодруулснаар Данзинлувсанванжил хэмээх номын  нэрийг хайрлажээ.

Егүзэр хутагтын тухай  түүхэн эх сурвалжид “Сэцэн хан аймагт бадарсан эрдэм мэргэн хамба, ялгуусан чин зүтгэлт, үнэнч сүжигтэн байсан бөгөөд Түвдийн оронд дөрөв хувилсан хэмээн”  тэмдэглэсэн байдаг. Түүний анхдугаар дүр нь Монгол орноо Буджав хэмээх айлын гэрт тодорсон бөгөөд шашны нэр нь Лувсанданзинренчин  гэж байв. Хоёрдугаар дүр  нь тайж Цаваагийн гэрт төрсөн бөгөөд Лувсанбалдан хэмээх  номын нэртэй байсан бол гуравдугаар дүр нь Занги Андарын гэрт төрж Лувсанданзиннамжил хэмээн нэрлэгдэж,  дөрөвдүгээр дүр нь Агваанлувсанданзин-Э-вам балсанбоо буюу Галсандаш хэмээн тодорсон түүхтэй.

Эх сурвалж: Polit.mn

 

 

 

Susegten
Unu uglugch hiiddee zalran suuj olon shavi Naraa numer nuulgendee bagtaah yum uu? Zuvhen ochij nom aildah yum bolov uu?
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

38 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

6 цаг 57 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

6 цаг 57 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

21 цаг 14 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

22 цаг 26 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин