Эдийн засгийн байнгын хороо Дарханы замын асуудлыг  хэлэлцэв

2021-10-20
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Ч.Зотол

Улаанбаатар –Дархан чиглэлийн замын бүтээн байгуулалтын ажил удааширч, иргэдээс гомдол санал ихээхэн  ирж байгаатай  холбогдуулан  уг асуудлыг УИХ-аар хэлэлцүүлж, гишүүдийн анхааралд оруулахаа УИХ-ын гишүүн Г.Дамдинням дарханчууд болон иргэдэд хандан  амлаж байв.  Тэрбээр энэ  санаачилгаа биелүүлж,  өнөөдөр Эдийн засгийн байнгын хороогоор Дарханы замын асуудлыг тусгайлан хэлэлцлээ. Энэ үеэр  Зам, тээврийн хөгжлийн сайд Л. Халтарт хэд хэдэн асуулт  тавьсан юм.

Юуны өмнө  “Covid-19 цар тахлаас болсон гэх  тайлбарыг үнэндээ сонсмооргүй байна. Ийм нөхцөл байдалд бид хоёр жил ажиллалаа. ЗТХЯ бүх эрсдлээ тооцсон төлөвлөлт хиймээр байна. Монголын ард түмний нэрээр хоёр том банкнаас авсан зээл хугацаа өнгөрөх тусам хүү , алданги тооцогдоод явж байна. Урт болон дунд хугацааны шууд болон шууд бус хохирлыг хэрхэн  тооцож, хэн хариуцлага хүлээх вэ?” гэдэг асуултыг тойргоос сонгогдсон гишүүн онцоллоо. Түүнчлэн “Замын баталгааны асуудалд анхаарч, туслах болон түр замын ажлыг цэгцлэх шаардлагатай. Үүнийг  ерөнхий болон туслах компаниудтайгаа  эртхэн ярьж шийдэхгүй бол ирэх жил иргэдээс хамгийн их асуудал дагуулна.  Цаасан дээр ажил  яваад байдаг, эсрэгээрээ бодит байдалд компаниуд чинь ажил хийхгүй байна. Иймд иргэдийн хөндлөнгийн хяналтыг оруулж ирэх  хэрэгтэй. Салбарын яам 14 хоногт нэг удаа  очиж загнаж зандрахаас  өөр ямар ажил хийж байна вэ” гэсэн асуултыг Л.Халтар сайдаас асууж тодорхой хариулт хүсэв. Мөн нөхцөл байдал ийм байгаа тул Эдийн засгийн байнгын хорооноос Дарханы замын ажлыг эрчимжүүлэх “Ажлын хэсэг” байгуулж өгөхийг хүсч байгаагаа  Г.Дамдиням гишүүн илэрхийллээ.

Эх сурвалж: Polit.mn

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

38 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

6 цаг 57 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

6 цаг 57 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

21 цаг 14 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

22 цаг 26 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин