К.Жаннур: Шатар шантрамтгай хүнд тохирохгүй

2021-10-20
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.Дэмбэрэлням

Шатрын спортоор монголчууд дэлхийд түүчээлж байгаа. Монгол шатарчид тив, дэлхийн томоохон амжилтуудаараа улсынхаа нэрийг олон улсад цуурайтуулдаг. Энэ удаагийн “Амжилтын эзэн” буландаа амжилтаар гялалзаж яваа Баян-Өлгий аймгийн харьяат, дэд мастер К.Жаннурыг урьж ярилцлаа. Тэрбээр   Монгол Улсын сонирхогчдын дэд аварга бөгөөд Европын нээлттэй тэмцээнд Их мастерийг хожин түрүүлж дэлхийд цахиур хагалаад байгаа юм. 

-Шатрын спортод хэрхэн хөл тавьж байв?
 -Манай өвөө шатар тоглодог. Би аавынхаа тоглохыг анх харж тоглож сурсан. Аймгийнхаа шатрын тэмцээн ихэнхдээ түрүүлдэг байлаа. Шатар миний багын сонирхол мөрөөдөл. Багаасаа сонирхдог бага боловч амжилт гаргадаг байсан учраас энэ спортоор хичээллэхээр шийдсэн. 2018 оноос мэргэжлийн тамирчин болохоор бэлтгэж эхэлсэн.

 -Мэргэжлийн тамирчны гараагаа хэрхэн эхэлсэн бэ? 
-2018 оноос “Элит Брейн” шатрын клубт хичээллэж эхэлсэн. Миний анхны багш шатрын спортын Их мастер А.Энхтуул. Системтэй хичээллэж эхэлсэн жилээ Англид болсон томоохон тэмцээнд гуравдугаар байр эзэлж мэргэжлийн ангилалд анх амжилт үзүүлсэн. 

-Шатраас юуг олж авдаг вэ? 
-Дуртай зүйлээ хийхдээ хүн аз жаргалтай байдаг. Би шатарт дурлаж түүнээс  аз жаргал мэдэрдэг. 

-Хамгийн дурсамжтай ямар тэмцээн байсан бэ?
-Францын алдарт “Europe Echecs” клубээс 2020 оны есдүгээр сард олон улсын нээлттэй түргэн тоглолтын онлайн тэмцээнийг зохион байгуулсан юм. Олон улсын чансаатай 1600 шатарчин оролцсон тус тэмцээн би тэргүүн байр эзэлсэн. Тус тэмцээнд өөрөөсөө чансаа өндөр Казахстан улсын Их мастерыг хожсон нь хамгийн сайхан мөч байлаа. 

-Шантрах бодол төрж байв уу? 
-Шантарсан тохиолдол байхгүй. Шатар шантрамтгай хүнд зохидоггүй. Ирээдүйд ч шантрахгүй гэдэгтээ итгэлтэй байгаа. 

-Цаашдын хамгийн том зорилго нь юу вэ? 
-Их мастер цолтой болохыг зорьдог. Ойрын хугацаанд улсын аварга болж дараагийн тэмцээнүүдэд амжилт гаргах зорилт тавиад байгаа. Зорилгодоо хүрэхийн тулд хичээх болно.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.20 ЛХАГВА № 206 (6683)

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

38 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

6 цаг 57 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

6 цаг 57 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

21 цаг 14 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

22 цаг 26 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин