Оюутнууд: Цахим хичээл багаар ажиллах чадварт сөргөөр нөлөөлсөн

2021-10-20
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Ш.ЖАВЗАНПАГМА 

Коронавирусын тахлаас үүдэн дэлхий нийтээр хоёр жил гаруй цахимаар боловсрол олголоо. Тэгвэл зайны сургалт ямар давуу болон сул тал авчирсан талаар Япон, Солонгос, Хятад, Ирландад суралцаж буй оюутнуудтай холбогдож саналыг нь сонслоо. 

Солонгос улсад суралцаж байгаа Г.Саруул:Лекцээ давтаж үзэх боломж олгосон 

-Хөл хорионоос үүдэн хичээл цахим хэлбэрээр явагдаж эхэлсэн нь сургалтын үр дүн талаасаа мөн техникийн хувьд туршилт хичээл ордог сурагчдын хувьд ур чадварт нь сөргөөр нөлөөлсөн. Цахимаар хичээллэснээр багаар хамтран ажиллахгүйгээс шалтгаалан  амьд харилцаа хязгаарлагдмал болсон ч нэг удаагийн лекцтэй харьцуулахад олон давтаж үзэх боломжтой. Хэрэгцээний олон аппликейшн зөв ашигладаг болох гэх мэт давуу тал ихтэй. Цар тахлын үед  өдрийн турш ихэнх цагаа гэртээ өнгөрүүлэх болсноор  гадаад хэлээ судлах, ном унших, идэвхитэй дасгал хөдөлгөөн хийх гэх мэтээр өөрийгөө хөгжүүлэх зүйлд цагаа зарцуулдаг болсон. Ингэсэнээр зорилгоо ухамсарлан суралцаж,  хувийн хариуцлага сайтай байх хэрэгтэй санагдсан. 

Ирландад суралцдаг Н.Хэрлэн:Идэвхи, анхаарлаа төвлөрүүлэх нь  буурсан

-Алсын зайнаас хичээллэснээр идэвхи, анхаарлаа төвлөрүүлэх нь  буурсан. Мөн амьд харилцаа үүсээгүйгээс шалтгаалан багш оюутныг мэдрэх түүнд нийцүүлэн сургах арга болон  багшаас асуулт асууж, харилцан ярилцах санал бодлоо солилцох боломж хязгаарлагдмал байсан. Цахимаар хичээллэхээр даалгавар бага өгдөг ганц, хоёр дасгал ч юмуу хийх байдлаар идэвхигүй болж эхэлдэг. Гэсэн зайнаас суралцсанаар бие даах, өөрийгөө хөгжүүлэх илүү  их цагтай болж байгаа. Энэ цагаараа цахим эвентэд оролцох, сургалтанд суух гэх мэтчилэн ашигтай үр өгөөжтэй өнгөрүүлэх боломж олгосон.  

Солонгос улсад суралцдаг М.Мандах: Даалгавар хийхдээ  номын сан орох боломж байгаагүй

- Цар тахалын оргил үед  цахим хэлбэрээр  хичээллэж эхлэхэд хэлний бэлтгэлтэй байсан болохоор 09:00-14:00 цаг хүртэл  хичээллэсэн.  Гэрийн даалгавараа хийхдээ  номын сан орох боломжгүй болохоор интернэтээс болон өөрт байгаа номоо ашигласан. Гэхдээ цахимаар хичээллэхийн давуу тал нь  хаанаас ч хичээлээ үзчих боломжтой санхүүгийн хувьд ч хэмнэлттэй. Харин сурлагын хувьд танхимаар хичээлээ үзэх нь илүү үр дүнтэй санагдсан. Одоогоор танхимаар хичээллэж мөн цар тахалын хүрээ багасаж нөхцөл байдал дээрдэж байна. 

Япон улсад суралцдаг оюутан Н.Энхнасан: Сэтгэлзүйгээ удирдахын тулд шинжлэх ухааны үндэслэлтэй зөвлөмж их уншсан 

-Хөл хорионы үед цахимаар хичээллэх хүндрэлтэй байсан. Багш нартай харилцах харилцаа хязгаарлагдмал болж, хичээлийн ахиц,  дэвшлийн хувьд танхимын хичээлтэй харьцуулахад үзсэн хичээлүүдээс сурсан мэдсэн зүйлийн үлдэц бага. Мөн цахимаар суралцахад ном сурах бичиг  хомсдолтой байсан. Хөл хорионд орж  гадаад орчноос тусгаарлагдахаас өмнө хийж  дадсан зүйлс өөрчлөгдсөн тул стресс нэмэгдсэн болохоор сэтгэлзүйгээ зөв удирдаж тайван байх үүднээс шинжлэх ухааны үндэслэлтэй зөвлөмжүүд болон ном уншиж эхэлсэн. Харин хичээл танхимаар орж эхэлснээр цагаа зохицуулж ажил хийх боломжтой болж байна.

Хятад улсад суралцдаг Ө.Эрхэмбилэг: Академик болон судлах чадвараа нэмэгдүүлсэн

-Хичээл цахимд шилжсэнээр академик болон судлах чадвараа нэмэгдүүлсэн. Сошиал сүлжээн дэх хязгааргүй олон мэдээллүүдээс үнэн зөвийг ялгах, мэдээлэл дундаас өөрт хэрэгтэйг нь сонгох чадварт суралцлаа. Үүнээс гадна бие дааж  суралцах чадвар олж авсан. Харин цахимаар суралцахын бэрхшээл нь гэртээ хичээлээ хийхэд  анхаарал өөр зүйлсэд их төвлөрдөг. Хичээлдээ төвлөрөхийн тулд тухайн хичээлээ сонсонгоо тэмдэглэж авах нь үр дүнтэй юм билээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.20 ЛХАГВА № 206 (6683)

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

38 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

6 цаг 57 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

6 цаг 57 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

21 цаг 14 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

22 цаг 26 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин