Төрөөс мэдээлэл хүсэхэд “долоон булчирхай”-гаа тоочих албагүй

2021-10-20
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Ч.ОЛДОХ

Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай  хуулийн шинэчилсэн найруулга болох Нийтийн мэдээллийн тухай хуулийн төслийг  Засгийн газраас боловсруулан УИХ-д  өнгөрсөн хавар өргөн барьсан. Уг хуулийн төсөлд мэдээлэл хариуцагчаас олон нийтэд заавал нээлттэй ил тод байх мэдээллийн төрөл, зүйлийг нэмэгдүүлэн  хамрах хүрээг өргөжүүлсэн нь сайн талтай. Гэвч зарим зүйл, заалт нь  иргэдийн мэдээлэл чөлөөтэй эрж хайх, хүлээн авах, түгээх эрхийг зөрчих, улмаар   төрийн ил тод байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй юм. 
Иргэдийн мэдээлэл эрж хайх эрхийн эхэнд төрийн мэдээлэл ордог. Төрийн мэдээлэл  нээлттэй,  нийтийн өмч байх ёстой. Гэтэл бодит байдалд  иргэд төрөөс  мэдээлэл авахын тулд өөрийн хэн болох, зорилго, шалтгаан, тухайн мэдээллийг юунд ашиглах, сэтгүүл судалгаанд ашиглах гэж байгаа   гэхчлэн “долоон булчирхай”-гаа тоочих болдог. Түүнчлэн мэдээлэл олж авах /амаар, бичгээр/, түүнийгээ түгээх эрх гэж бий. Тэгвэл энэ  эрхүүдийг Нийтийн мэдээллийн тухай хууль баталгаатай хангаж өгч чадаж байна уу. 

Мэдээллийн эрх чөлөөний бүлэг эрхэд эрж хайх, олж авах, хүлээн авах, түгээх эрх чөлөө багтдаг. Хуулийн төсөлд тусгаснаар нээлттэй өгөгдлийн жагсаалтыг Засгийн газар батална гэжээ. 

2011 онд батлагдсан Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай  хууль  бол мэдээлэл ил тод байх ёстойг тунхагласан. Сүүлд Шилэн дансны тухай хууль гарснаар  илүү нарийн болгосон гэж болно. Гэхдээ тэдгээр хуулиар зохицуулаагүй мэдээллийг очоод асуухад тухайн иргэн, сэтгүүлчийн мэдэх эрхийг хангах асуудал хуульд хэрхэн тусгасан нь тодорхойгүй явж ирэв. Энэ бүхэнд  Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай  хуулийн шинэчилсэн найруулга болох Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл хариулт өгөх учиртай. Харамсалтай нь энэ чиглэлд олон “цоорхой” байна. Хуулийн төслийн талаар “Нээлттэй нийгэм форум”-ын засаглалын хөтөлбөрийн менежер Д.Энхцэцэгийн байр суурийг хүргэе. 

-Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөлд мэдээллийг нээлттэй, хаалттай, хязгаарлалттай гэж ангилаад, хуулиар хязгаарлалттай, хаалттай гэж тодорхойлсноос бусад мэдээллийг ил тод, нээлттэй байлгана гэж тусгажээ. Гэтэл иргэд энд зааснаас бусад мэдээллийг  яаж авах вэ. Эсвэл ийм эрхгүй гэсэн үг үү? 
-Монгол Улсад мөрдөж ирсэн иргэдийн мэдээлэл авах эрхийг хангахтай холбоотой хууль тогтоомжид анх удаа “хаалттай” болон “хязгаарлалттай” мэдээлэл гэсэн цоо шинэ ойлголт нэмэгдсэн нь анхаарал татаж байна.  Хуулийн төсөлд тодорхойлсноор “Танилцах ашиглахад хуулиар хязгаарлалт тогтоосон албаны нууц болон хүн, хуулийн этгээдэд хамаарах мэдээллийг хязгаарлалттай мэдээлэл гэж үзнэ” гэсэн байх бөгөөд  тус ангилалд багтсан мэдээллийг эрж хайх, олж авах, түгээх эрх чөлөөгөө эдлэхийн тулд  мэдээлэл хүссэн зорилгоо тодорхойлж, мэдээллийн эзнээс зөвшөөрөл авсан байх шаардлагыг заажээ. Ийм шаардлага тавих нь төрийн мэдээлэл дээд зэргээр ил тод байх, нууцалбал зохих мэдээллийг зөвхөн нийтийн эрх ашгийн шалгуурыг баримтлан хуулиар тогтоосны үндсэн дээр нууцлах олон улсын зарчимтай зөрчилдөж байна. Нөгөө талаас  нэгэнт Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хувь хүний нууцын тухай хууль  гэх мэт холбогдох хуулиар ямар мэдээллийг нууцлах, нууцлахгүйг тодорхой зохицуулсан нөхцөлд мэдээлэл хүсэгч иргэнд зорилгоо танилцуулах, мэдээллийн эзний зөвшөөрлийг авах гэх мэтээр хариуцлага үүрүүлсэн нь иргэдийн мэдээлэлтэй байж төрийн ил тод, хариуцлагатай байдлыг хангахад оролцох боломжийг боогдуулах эрсдэлийг бий болгож байна гэж үзэх үндэслэлтэй.  .

-Хязгаарлалттай мэдээлэл гэсэн ангилалд албаны нууцын жагсаалтад орсон мэдээлэл ихэнх  хувийг эзлэх  бололтой? 
-2016 онд УИХ-аас Төрийн болон албаны нууцын тухай хуулийг баталснаас хойш албаны нууц нэрээр төрийн байгууллагууд мэдээллээ аливаа хяналтгүйгээр нууцлах боломж нээгдсэн. Энэ нь төрийн ил тод байдлыг алдагдуулах иргэдийн мэдээлэл олж авах эрхийг ноцтой зөрчих эрсдэл бий болсон. Энэ хууль  2016 онд батлагдсанаар албаны нууц гэдэг ойлголт цоо шинээр бий болж  “задруулах, үрэгдүүлэх тохиолдолд салбарын болон төрийн байгууллага, бусад хуулийн этгээдийн ашиг сонирхолд хохирол учруулах төрийн хамгаалалтад байх мэдээллийг ойлгоно” гэж тодорхойлжээ. Энд тодорхой мэдээллийг нууцлахад нийтийн эрх ашиг хэрхэн хөндөгдөх талаар шалгуурыг огт харгалзаж үзээгүй. Үүний   зэрэгцээ албаны нууцын хүрээг ч тодорхой заалгүй орхигдуулсан.  Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөлд “Хуульд ил тод, нээлттэй байхаар заасан, эсхүл төрийн нууцад үл хамаарах мэдээллийг албаны нууцад хамааруулж тогтоохгүй” гэж заасан байгаа нь дээрх алдааг засах оролдлого гэж ойлгож байна. Цаашид Төрийн болон албаны нууцын тухай хуульд зохих өөрчлөлт оруулж “албаны нууц”-д оруулж нууцлахыг хориглох мэдээллийн хүрээг зааж тодруулах шаардлагатай байгаа ч Нийтийн мэдээллийн тухай хуульд дээрх заалтыг тусгах байдлаар засах гэж оролдох нь оновчтой шийдэл гэж үзэхгүй байна. 


-Мэдээлэл эрж хайх, олж авах, түгээх эрхийг хангахтай холбоотой заалтууд эсрэгээр хэрэгжих үндэслэлтэй гэж ойлгогдож байгаа. Энэ талаар юу хэлэх вэ? 
-Хуулийн төслийн есдүгээр  зүйлд "хязгаарлалттай мэдээлэл" авах тохиолдолд мэдээлэл хүссэн зорилгоо тодорхойлж, мэдээллийн эзнээс зөвшөөрөл авсан нөхцөлд олгох мэдээллийг гэж тодорхойлсон байна. Мэдээллийн эзнээс зөвшөөрөл авахдаа: 

  • Мэдээлэл авах зорилго
  • Мэдээлэл боловсруулах, ашиг­лах хүрээ, хадгалах хугацаа 
  • Мэдээллийг ил болгох эсэх 
  • Мэдээллийг бусдад дамжуулах эсэх 
  • Зөвшөөрлөө цуцлах гэхчлэн  нөхцөл тавих нь хуулийг хэрэглэх явцад ойлгомжгүй байдал үүсгэх, улмаар мэдээлэл авах эрхийг боомилох нөхцөл үүсгэх үр дагавартай. 

Мэдээллийн эрх чөлөөний бүлэг эрхэд эрж хайх, олж авах, хүлээн авах, түгээх эрх чөлөө багтдаг. Хуулийн төсөлд тусгаснаар нээлттэй өгөгдлийн жагсаалтыг Засгийн газар батална гэжээ. Энэ жагсаалтад ямар өгөгдөл тусах нь тодорхойгүй нөхцөлд хуулиар нууцлаагүй төрд байгаа нээлттэй мэдээллийг иргэн, иргэний нийгмийн байгууллага, бусад эрх бүхий этгээд нээлттэй өгөгдөл болгон ашиглахад аливаа байдлаар саад хийх нь мэдээлэлтэй байх эрх чөлөөг үндэслэлгүй хязгаарлаж буй хэрэг болно. 
Иргэн Үндсэн хуульд заасан “төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар” мэдээлэл хайн хүлээж авсан бол түүнийг хэрхэн ашиглах талаар хүсэлт гаргах нь төрөөс Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэхэд нь хяналт тавьж, зохицуулах гэсэн оролдлого болох бөгөөд мэдээлэлтэй байх эрхийг үндэслэлгүй хязгаарлаж буй хэрэг болно. Мэдээллийг хаалттай,  хязгаарлалттай мэдээлэл гэж шинээр ангилсан нь Үндсэн хуулийн холбогдох заалттай зөрчилдөж, иргэдийн мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг дордуулах эрсдэл үүсгэж байна. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.20 ЛХАГВА № 206 (6683)

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

38 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

6 цаг 57 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

6 цаг 57 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

21 цаг 14 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

22 цаг 26 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин