Дроноор үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй байгууллага манай улсад байхгүй

2021-10-19
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

Цар тахлын тархалтаас үл хамааран олон хүнийг нэг дор цуглуулсан  “Дижитал үндэстэн” арга хэмжээний үеэр Монгол Улс анх удаа дрон болон гэрлийн шоуг үзүүлсэн нь дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж яваагийн тод илрэл хэмээн баяртайгаар хүлээж авсан билээ. Дроны шоуг хийсэн тусгай төхөөрөмжийг Монгол Улсад тусгай зөвшөөрлөөр оруулж ирдэг бөгөөд хүн бүр хэрэглэх боломжгүй байдаг юм. Энэ удаагийн “Дижитал үндэстэн” арга хэмжээг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн буюу задгай талбайд зохион байгуулсан нь дрон шоу хийх нөхцөлийг бүрдүүлжээ.Учир нь хязгаарлагдмал орчинд  дрон шоу хийх боломжгүй байдаг аж.
Тус арга хэмжээний үеэр гадны  халдлагын улмаас дроны шоуны дүрс унасан гэсэн мэдээлэл олны анхаарлыг ихээр татаж, шуугианы нэг том сэдэв болсон юм. Энэ талаар Дроны шоуг зохион байгуулсан BRB компанийн захирал Ж.Энхжаргалан “Шоугаа хийхэд зориулж гадаадаас 250 дрон авсан. Шоуны үеэр 200 гаруйг нь хөөргөн, 15 минутын хугацаанд 16 дүрс үзүүлэхээр төлөвлөсөн байсан. Бид шоуны өмнө туршиж үзэхэд ямар нэгэн алдаа гараагүй. Цаг агаар, салхи, ойр орчны цахилгаан соронзон орон, техникийн бүрэн бүтэн байдлыг нарийн шалгасан. Нээлтийн өдөр дахин туршихад ямар нэгэн алдаа гараагүй.Гэвч 20:15 цагт үзүүлбэрээ эхлүүлээд дронуудаа хөөргөхөд дэлхийгийн дараагийн дүрс болох соёмбо руу шилжих мөчид хоёр дрон унасан. Шалтгааныг нь шалгахад “Халдлага” байсан. Үндсэндээ манай дронууд руу долгионы буугаар 3-4 удаа буудсан. Тухайн өдөр манай дронууд 20 гаруй хиймэл дагуултай холбогдчихсон байсан. Бараг тал нь тасарсан. Датан дээр “3-4 удаа халдлагад өртлөө” гэж гарч ирсэн. Бид бүх датаг нь мэргэжлийн байгууллага руу илгээн, шалгуулсан. Одоо хуулийн байгууллагад шалгуулна. Үүнийг хэн нэгэн санаатай хийсэн байх” хэмээн хэвлэлд ярьсан юм. Энэ нь дроны талаарх ойлголт, хэрэглээ бүрэн төлөвшөөгүй манай улсын иргэдийн хувьд шинэ сэдэв байв. ИНЕГ-аас энэ талаар тодруулахад “Дронд гаднаас халдлага гарсан талаар мэдээлэл бидэнд ирээгүй” гэсэн хариуг өгсөн юм.Энэ хүрээнд дроныг ямар газар нисгэж болох, хаанаас зөвшөөрөл авах  талаар нийтлэл бэлтгэлээ.

15 кг-аас дээш жинтэй дрон нисгэх бол  үнэмлэх авсан байх ёстой

Дроныг анх шуудан хүргэх, зураг дарах зэргээр ашигладаг байсан бол өдгөө дэлхийд хөдөө аж ахуй, барилгын 3D зураг боловсруулах, онцгой байдал, гал унтраах, хөрсний бүтэц тодорхойлох, кино үйлдвэрлэл, дэд бүтцийн хяналт шалгалт, ашигт малтмалын хайгуул, хилийн хяналт гэсэн олон салбарт төрөл бүрээр ашиглаж байна. Үүнээс гадна судалгаа шинжилгээ болон хөгжүүлэлт зэрэгт  дроныг ашиглах нь хурдацтай хөгжиж буй салбар болж байна. Учир нь өмнө нь гүйцэтгэх боломжгүй байсан, өндөр өртөгтэй, эсвэл хувь хүний хувьд эрсдэлтэй байсан үйл ажиллагааг  дроноор гүйцэтгэх удирдлага, арга ажиллагааны систем олон улсад бүрэлдэж байна. 
Монгол Улсын хувьд 2002 оноос хүнгүй нисдэг төхөөрөмж гэдэг ангиллаар радио удирдлагатай нисэх төхөөрөмжийн талаар эрх зүйн зохицуулалттай болсон байдаг.  Манай улсын хувьд ч сүүлийн жилүүдэд дроныг иргэд, байгууллагууд ашиглах нь  нэмэгдсэн юм. Тухайлбал, Нарлаг Улаанбаатар Ротари клубээс санаачлан Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтарч нисгэгчгүй нисэх төхөөрөмжөөр цус, цусан бүтээгдэхүүн тээвэрлэх “REDrone” төслийг хэрэгжүүлж, анхны нислэгээ энэ оны дөрөвдүгээр сарын 28-нд хийсэн юм.Хот дотор дрон ашиглах нь цус, цусан бүтээгдэхүүнийг эмнэлэг хооронд захиалгын дагуу тээвэрлэх зардал, хугацааг хэмнэх, хүний нөөц, ажлын ачааллыг багасгах замаар эдийн засгийн үр ашгийг нэмэх ач холбогдолтойг мэргэжилтнүүд онцолж байв.Гэхдээ дрон нисгэхдээ нислэгийн өндөр, хяналттай агаарын зай, төхөөрөмжийн жин, гүйцэтгэх гэж байгаа үйл ажиллагааны эрсдэлийн зэргээс хамааран удирдах эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл, эрх авсан байх шаардлагатай байдаг. 
Энэ талаар ИНЕГ-ын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны Нислэгийн стандарт, үйл ажиллагааны хяналтын хэлтсийн дарга бөгөөд нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын байцаагч Б.Баярсайхан “Сонирхогчийн хүрээнд 15 кг-аас доош бохир жинтэй агаарын хөлгийг нисгэх бол зөвшөөрөл авах шаардлагагүй.Харин иргэний нисэхийн дүрэм (ИНД)-101-ийг баримталж нислэг үйлдэх ёстой. Хувь хүн бохир жин нь 25 кг-аас дээш жинтэй дрон ашиглахыг хориглоно. Хэрэв иргэн бохир жин нь 15-25 кг хүртэл жинтэй, дрон буюу алсын удирдлагатай агаарын хөлгөөр нислэг үйлдэх бол тусгай сургалтад сууж үнэмлэх авсан байна.Хэрэв  25 кг болон түүнээс дээш бохир жинтэй агаарын хөлгөөр үйл ажиллагаа гүйцэтгэхийг хүсвэл, автоматаар ИНД-102-д хамрагдана. 25кг бохир жинд агаарын хөлгийн зөөвөрлөж байгаа аливаа ачаа багтана.Дроноор үйл ажиллагаа гүйцэтгэхээр зорьж байгаа бол ИНЕГ-тай ops@mcaa.gov.mn болон ansa@mcaa.gov.mn хаягаар холбогдож тэдний үйл ажиллагаа, эсвэл ашиглах агаарын хөлгийн маягийн талаар болон, тэдгээрт үйлчлэх дүрмийн талаар мэдээлэл авах боломжтой. Одоогоор Монгол Улсад дроноор үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан байгууллага байхгүй” гэж ярьсан юм. Сонирхуулахад, Шинэ Зеланд улсад дроноор үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй 131 байгууллага байдаг.
Харин зөвшөөрөлгүйгээр алсын удирдлагатай агаарын хөлгийг нисгэсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 14.8.3-т заасны дагуу Иргэний нисэхийн үйл ажиллагаанд нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам зөрчсөн бол нисэхийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэсэн заалттай байдаг аж.

Төрийн ордон, нисэх буудлын ойролцоо дрон нисгэхийг хориглодог

Олон улс болон орон нутгийн нисэх буудал, иргэний нисэхийн дүрэм 71-д заасан хязгаарлалтай, аюултай бүс, хориотой бүсэд дроны нислэг үйлдэхийг хориглоно.Жишээлбэл, Их тэнгэрийн ам, Төрийн ордон, Тагнуулын ерөнхий газар, Төв цэнгэлдэх хүрээлэн, цэргийн ангиуд,  хүн ихээр цугларсан газарт дрон нисгэхийг хориглодог. Нисэхийн аюулгүй байдал болон аюулгүйн хамгаалалт, үндэсний аюулгүйн хамгаалалт, нийтийн ашиг сонирхлын бусад шалтгаанаар агаарын хөлгийн үйл ажиллагаанд хязгаарлалт хийх шаардлагатай үед тусгай зориулалтаар ашиглах агаарын зайг тогтоодог. Тусгай зориулалтаар ашиглах агаарын зайд хязгаарлалттай бүс, цэргийн үйл ажиллагааны бүс, радио нэвтрүүлэг шаардлагатай зоон, галт уулын аюулын зоон, аюултай бүс болон нам өндрийн нислэгийн зоон багтана.Эдгээр нь төрийн нууц, агаарын хөлгийн аюулгүй ажиллагаа, хувь хүнд хохирол учруулахаас сэргийлж байгаа үйлдэл юм. Ер нь олон нийтийн эрх ашигтай холбоотой буюу ямар нэгэн хувь хүн байгууллагад хохирол учруулахаас сэргийлэх зорилгоор дрон нисгэх тусгай зөвшөөрөл өгдөг.ИНЕГ-ын зүгээс алсын удирдлагатай агаарын хөлгийг бүртгэж, Иргэний нисэхийн тухай хууль, дүрмийн хүрээнд хяналт тавьж ажилладаг. Дрон буюу алсын удирдлагатай агаарын хөлөг бүр нь зөвшөөрөлтэй үйлдвэрт үйлдвэрлэгдсэн тохиолдолд бүртгэл буюу серийн дугаар олгогддог. Тухайн дугаарыг иргэн, аж ахуйн нэгж байгууллага ИНЕГ-т заавал бүртгүүлсэн байх шаардлагатай байдаг юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.19 МЯГМАР № 205 (6682)

Гал зогсоох тогтоол, улс орнуудын сэрэмжлүүлэг, экс Ерөнхий сайдын дуулиан өрнөсөн долоо хоног

Энэ долоо хоногт дэлхий дахинаа болсон үйл явдлын нэг нь Газын зурвастай холбоотойгоор НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс нэн даруй гал зогсоох тогтоолыг баталж чадлаа. Түүнчлэн өнгөрсөн баасан гарагт Москва хотноо болсон зэвсэгт халдлагын дараа улс орнууд ОХУ руу иргэдээ зорчихгүй байхыг анхааруулсаар байна.

14 мин
Сошиал орчинд ёс зүйтэй мэдээлэхийг уриаллаа

Бодит байдлыг сурвалжлан мэдээлэхдээ хэн нэгнийг ялгаварлан гадуурхаж, хэвшмэл ойлголтын золиос болгохгүй байх нь хэвлэл мэдээллийн мэргэжлийн ёс зүйн зарчим билээ. Иймд, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид жендэрийн тэгш эрхийг хангах чиглэлд манлайлж, хариуцлагаа дээшлүүлж ажиллах шаардлага сонгууль хаяанд ирсэн энэ үед чухал болоод байна. Хэвлэл мэдээллийн байгууллагуудаас ёс зүйтэй нийтлэл, нэвтрүүлэг түгээхийг уриалж байдаг “Хэвлэл мэдээллийн зөвлөл”, Их британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран “Хэвлэл мэдээлэлд эрх тэгш байдлыг бүрдүүлэх нь” сэдэвт симпозиумыг өчигдөр зохион байгуулав. 

24 мин
Газар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна

Уг нь энэ УИХ “багц”-аараа маш том реформуудыг хийсэн юм. Үндсэн хуулийн томоохон өөрчлөлт, авлига, адбан тушаалын ашиглалт, гэмт хэргийн эсрэг олон хуулийг батлан гаргасан. Баргийн УИХ чадахааргүй улс төрийн “шийдвэр” л дээ.

29 мин
Протокол: Төрийн өмчит компани байгуулахгүй гэж хуульчлах нь Үндсэн хуулийн зөрчил болох уу

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 51.4 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааны эхэнд Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох, тэдгээрийн үр ашиг, менежментийг сайжруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Чуулганы нэгдсэн хуралдааны протоколыг хүргэж байна.

29 мин
Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

15 цаг 26 мин
Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

15 цаг 53 мин
Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

15 цаг 56 мин
М.Оюунчимэг: Эмийн салбарын монополь байдал олон ноцтой асуудал үүсгэж байна

М.Оюунчимэг: Эмийн салбарын монополь байдал олон ноцтой асуудал үүсгэж байна

15 цаг 59 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

16 цаг 3 мин
Олон эмэгтэйн краш, улстөрч С.Баярцогт

Олон эмэгтэйн краш, улстөрч С.Баярцогт

16 цаг 20 мин