Австралийн “Jade Gas” компани “Тавантолгой”-той гэрээ байгуулахаар зэхэж байна

2021-10-18
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Мельбурнд төвтэй Австралийн “Jade Gas Holdings” компани Монгол дахь нүүрсний давхаргын метан хийн төслийнхөө хээрийн судалгааг аравдугаар сарын 4-нд эхлүүлнэ гэж мэдэгдэж байв. Тус компанийн хувьцаа 0.03 доллараар өсч 7.5 сая австрали доллар болсны дараа Австралийн үнэт цаасны зах зээл дээр хувьцаагаа арилжаалж эхэлсэн юм. Австралийн хөрөнгийн зах зээлээс босгосон 7.5 сая австрали доллароо дээрх төслөө санхүүжүүлэхэд зарцуулах юм.

Одоогоор “Jade Gas” компани Тавантолгойн хайгуулын XXXIII талбай дахь бүтээгдэхүүн хуваах гэрээ (PSA) байгуулахын тулд Монголын Өмнөд Говийн нүүрсний метан хийн төсөлдөө анхаарлаа хандуулж байна.

Тус компани өөрийн компани болох “Methane Gas Resource” (MGR)-оор дамжуулан дээрх төслийг хэрэгжүүлэх юм. “Энэ төсөл нь тун удахгүй эхэлнэ. Үйл ажиллагаа эхлүүлэх  талбайн бүх зөвшөөрлийг авсан” гэж MGR компани мэдэгдэв.

“Jade Gas” компанийн  гүйцэтгэх захирал Жозеф Берк “Манай компанийн Монгол дахь төсөл нь  дэлхийн нүүрсхүчлийн хийг бууруулах зорилттой уялдана.Бидний хамтрагч Эрдэнэс Метан ХХК нь Монгол Улсын Засгийн газрын төлөөлөл юм. Тиймээс бид хамтран нийслэл Улаанбаатар хот дахь агаарын бохирдлыг бууруулахад анхаарч, Монголыг цэвэр эрчим хүчээр хангахад тустай нүүрсний давхаргын метан хийн төслийг хэрэгжүүлэх асар том орон зайг олж харж байна” гэж ярьжээ.

“Jade Gas” компанийн  хамтарсан үйлдвэрийн түнш Эрдэнэс Метан ХХК нь өнгөрсөн оны дөрөвдүгээр сард нүүрсний метан хийн төслийн бүтээгдэхүүн хуваах гэрээний гэрчилгээг авсан юм. Төсөл хэрэгжүүлэх зөвшөөрлийг Монголын Засгийн газар өнгөрсөн оны аравдугаар сард баталсны дараа бүтээгдэхүүн хуваах гэрээний эрх, үүргийг “Jade Gas” компанийн  охин компани “Methane Gas Resource”-д бүрэн шилжүүлсэн байдаг.

Эх сурвалж:naturalgasworld.com

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

43 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

7 цаг 2 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

7 цаг 2 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

21 цаг 19 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

22 цаг 32 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин