Жүдо бол хүндлэл

2021-10-18
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.Дэмбэрэлням

Парисын их дуулга тэмцээн энэ сарын 16-нд эхэллээ. Манай улсын тамирчид амжилт арвинтай байна. Үүнтэй холбогдуулан жүдо бөхийн үүсэл хөгжлийн талаар сонирхолтой мэдээллийг “Sport life”  буландаа багцлан хүргэж байна. 

Жүжицүгээс жүдо хүртэл

XII зуунаас эхлээд Японы самүрай нарын дунд “Жүжицү” хэмээх тулааны урлаг өргөн дэлгэрсэн байна. Жүжицүгээс нийтдээ 100 гаруй тулааны урлагийн урсгал бий болсон гэдэг. Мэйжигийн хувьсгал гарснаас хойш жүжицүгээр хичээллэдэг хүмүүс цөөрч эхэлсэн байна. Энэ үед 1882 онд Каноо Жигороо нь хэвтээ барилдаан болон атемивазаг голлодог Тэнжиншинёо, босоо барилдаан голлодог Китоо хэмээх жүжицүгийн хоёр урсгал дээр тулгуурлан, өөрийнхөө Китоогийн туршлагаас "Тэнцвэр алдагдуулах" чадварын талаар нарийн боловсруулж гимнастик, бие заслын аргачлал, бие бялдаржуулалт, тулааны урлагийг боловсруулан хөгжүүлж "Жүдо" хэмээн нэрлэжээ. Коодоокан нь жүжицүгийн урсгал дунд цөөнх байсан. Коодоокангийн дөрвөн эзний нэг болох Сайгоо Широо нь Японы Цагдаагийн ерөнхий газрын тулааны урлагийн тэмцээнд аварга болсноор орон даяар Коодоокан жүдог хүлээн зөвшөөрсөн. 

Жүдогийн үндсэн ухагдахуун нь хүндлэл

Жүдод “Өрсөлдөгчийнхөө хүчийг ашиглан ялалтад хүрэх" гэсэн дотоод сэтгэлгээг чухалчлан үздэг байна. Би, чи, бүгдээрээ сайн сайхан  "Өрсөлдөгчдөө хандаж талархал, хүндэтгэл үзүүлж хоорондоо итгэлцсэний үндсэн дээр бусдын төлөөх сэтгэлийг өөртөө төлөвшүүлэн, зөвхөн өөрөө биш бусад хүмүүст ч гэсэн сайн сайхан байх орчин бүрдүүлье" гэсэн философийг баримталдаг аж. 
Бүх чадлаа сайн сайхны төлөө "Өөрийнхөө бүх хүчин чадлыг ашиглан бүх нийт нийгмийн төлөө сайн үйлс бүтээе" юм.
Дан ганц ялалтад хүрэхийн тулд бус өөрийнхөө дотоод сэтгэлийг ч гэсэн бялдаржуулах зорилготой.

Дэлхий дахинд тархсан нь

Жүдо нь 1964 оны Токиогийн Зуны олимпод анх удаа тэмцээний төрөл болон орсон. Эмэгтэйчүүдийн төрөл нь 1988 оны Сөүлийн Зуны олимпод нээлттэй төрөл, 1992 оны Барселоны Зуны олимпод албан ёсны төрөл болсон. Дэлхийн Жүдогийн Холбоонд нийт 187 орон багтдаг ба Төв штаб нь Сөүлд байдаг. 
Коодоокангийн шүүлтийн дүрэм, Олон Улсын Жүдогийн Холбооны шүүлтийн дүрэм гэсэн хоёр дүрэм бий.
Жүдогийн дэвжээ  нь 8мх8м-с 10мх10м хүртэлх хэмжээтэй бөгөөд татами гэж нэрлэдэг байна. *Коодоокангийн дүрмийн дагуу бол 67, Олон Улсын Жүдогийн Холбооны дүрмийн дагуу бол 66 төрлийн "шидэлт"-ийн мэх, 29 төрлийн "даралт"-ийн мэхийг ашиглан ялалтын төлөө тэмцэлддэг. Жүдогийн хөгжлийн эхэн үед тэмцээний дүрмээс хамаарч хайнцуулах ч тохиолдол байжээ.

Жүдогийн дүрэм дэх онцлог өөрчлөлтүүд

1924 он: Хэвтээ барилдаанд хүчээр татан орохыг хориглов
1929 он: Японы Эзэн хааны нэрэмжит жүдогийн тэмцээнд шүүгч нь гурван хүн байх, төрх байдал, ёс жаяг, арга техник зэрэгд суурилсан "Барилдааны эрхийг гартаа авч явсан учир ялах" гэсэн үнэлгээ шинээр нэмэгдсэн.
1951 он: Коодоокан жүдогийн тэмцээнийг шүүх дүрэм
1955 он: Коодоокан жүдогийн тэмцээнийг шүүх шинэчлэсэн дүрэм, "ваза-ари" авсаны дараах "даралт" нь 25 сек байх 
1961 он: Олон Улсын Жүдогийн Холбооны жингээр барилдах систем дөрвөн жин
1967 он: Олон Улсын Жүдогийн Холбооны дүрэм зохиогдов. ОУЖХ-ны зургаан жингийн систем
1976 он: Зуны олимпын жүдогийн төрөлд "коока" үнэлгээг хэрэглэв.
1977 он: ОУЖХ-ны 8 жингийн системтэй болсон.
1982 он: Коодоокан жүдогийн тэмцээнийг шүүх дүрэм, бага насныханд зориулсан дүрэм
1997 он: ООЖХ-ны ерөнхий хурлаар өнгөт өмсгөл хэрэглэж болохыг зөвшөөрсөн.
2012 он: Босоогоос хөлд орох өмдөнд хүрэхийг хорьсон. Ингэснээр олон мэхийг хийх нь хориотой болсон. Дээр дурдагдсан дүрэм бүр нь жүдог улам боловсронгуй болгож хөгжлийн замд нь хөтөлжээ. 
Өмсгөл болох Кодооканыг өөрөөр "жүдоги" болон "кимоно" зэргээр нэрлэдэг. Цагаан болон цэнхэр өнгөтэй байна. Тамирчид жүдогиг маш хүндлэх журамтай бөгөөд энэ нь анхны мэдлэг байх ёстой гэж үздэг.
Японы Каноо Жигороогийн үндэслэсэн жүдо нь 150 жилийн түүхийг бичиж өнөөдрийн сонгодог спортын нэг болсон билээ. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.18 Даваа № 204 (6681)

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

43 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

7 цаг 2 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

7 цаг 2 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

21 цаг 19 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

22 цаг 32 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин