“Нэмэлт дархлаажуулалтад хамрагдсанаар халдвар авах эрсдэл буурна”

2021-10-11
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

 

Б.ОД

Нийслэлийн хүн амын 17 хувь нь дархлаа сэргээх нэмэлт тун буюу III тундаа хамрагдаад байна. Дархлаа сэргээх III тунгийн ач холбогдол, хариу урвалын талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагмаас тодрууллаа.

-Өнөөдрийн байдлаар дархлаажуулалтын III тунгийн хамрагдалт хэдэн хувьтай үргэлжилж байна вэ?

-Улсын хэмжээнд хоёр тундаа бүрэн хамрагдсан 2.1 сая иргэн байгаагаас 16 хувь нь III тундаа хамрагдсан байна. Харин нийслэлийн хэмжээнд нэг, хоёрдугаар тунд хамрагдсанаас хойш гурван сар болсон нэг сая гаруй иргэн байгаа. Үүний 17 хувь буюу 184753 иргэн дархлаа сэргээх нэмэлт тундаа хамрагдаад байна.

-Цахим орчинд III тунд хамрагдаад дархлаа суларч, халдвар авлаа гэх мэдээлэл гараад байна. Дархлаажуулалтын хувь ийм бага байгаа нь тус мэдээлэлтэй холбоотой юу?

-Нэмэлт дархлаажуулалтад хамрагдсанаар “COVID-19” халдварт өртөх, халдвар авах эрсдэл буурна гэдгийг тодотгоё. Бүрэн тун буюу хоёр дахь тундаа хамрагдсанаас хойш тодорхой хугацааны дараа вирусын эсрэг тэмцэх дархлааны түвшин буурч байдаг. Тиймээс дархлааны түвшин буурч байх үед нь нэмэлт вакциныг хийснээр дархлаа сэргэн, вирусаас хамгаалах түвшинд хүрдэг. Хүн амын дунд халдвар бүртгэгдсэн цаг үетэй давхцан вакцинжуулалтыг зохион байгуулж байгаа.

Тиймээс иргэн халдвар авсан байх үедээ вакцин хийлгэсэн байх магадлалтай байдаг. Хүн амын дунд халдвар бүртгэгдсэн, дэгдчихсэн байгаа тул хаанаас ч, хэзээ ч халдвар авах боломжтой гэсэн үг. III тунгийн дархлаажуулалт нь дельта хувилбарын тархалт хүн амын дунд бүртгэгдэж эхэлсэн цаг үетэй давхцаж эхэлсэн. Тиймээс олон нийтийг дельта хувилбарын тархалтаас урьдчилан сэргийлэх үүднээс гурав дахь тунгийн дархлаажуулалтыг өрсөж хийж байна.

-Гурав дахь тунгийн ач холбогдлын талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Сэргээх тунгийн вакциныг хийлгэснээр дархлаагаа сэргээх, халдварт өртөхөөс урьдчилан сэргийлэх, халдварт өртсөн тохиолдолд хүндрэлээс сэргийлэх давуу талуудтай.

-“COVID-19”  халдварт өвчнөөр өвчилсөн хүн нэмэлт тунд хамрагдаж болох уу?

-Хоёр тундаа бүрэн хамрагдаад халдвар авсан хүмүүс тодорхой хугацаанд нэмэлт тунгийн вакциныг хийлгэх шаардлагагүй. Вакцин хийлгэсэн болоод халдвараар өвчилсөн иргэдэд дархлааны түвшин тодорхой хугацаанд өндөр байдаг гэх судалгаа гарсан. Тиймээс халдвараар өвчилсөн иргэд хэсэг хугацаанд нэмэлт тунг хийлгэхгүй байж болно.

-Хотын харьяалалгүй иргэд нэмэлт тунд хамрагдахыг хүсвэл хаана хандах вэ?

-Нийслэлийн хэмжээнд 60 гаруй дархлаажуулалтын цэгийг нэмэлтээр байгуулж, дүүрэг тус бүрд зохион байгуулалт хийгээд явж байна. Коронавирусын халдварын эсрэг нэмэлт тунг харьяалал харгалзахгүй хийж байгаа. Хэрвээ иргэн та харьяаллын бус газарт амьдарч байгаа, түр оршин сууж байгаа бол аль ч цэгт хандан нэмэлт тундаа хамрагдах боломжтой.

-III тунгийн вакциныг хийлгээд илэрч болзошгүй хариу урвалууд бий юу?

-Вакцин хийлгэсний дараа тодорхой хувьд нь хариу урвал илэрч болно. Хариу урвал нь 2-3 хоногт илрээд арилдаг. Вакцин хийлгэсний дараа халуурах, бие янгинаж өвдөх урвалууд илэрсэн тохиолдолд тухайн хүн өөртөө шинж тэмдгийн эмчилгээ хийж болно. Шинж тэмдэг нь өөрт зовуурьтай байгаа тохиолдолд эрүүл мэндийн байгууллагад хандан, эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй.

Эцэст нь хэлэхэд, эрүүл мэндийн байгууллага нь урьдчилан сэргийлэх, эмчлэх, зөвлөн туслах үйлчилгээг үзүүлсээр байгаа. Хэрвээ иргэн та хоёр дахь тундаа хамрагдаад гурван сар болон түүнээс дээш хугацаа өнгөрсөн бол нэмэлт тундаа хамрагдах хэрэгтэй. Ингэснээр өөрийгөө халдвараас сэргийлэх, өмнөх хоёр тунгийн нөлөөгөөр тогтсон дархлааг сэргээх, халдварт өртсөн тохиолдолд хүндрэлээс сэргийлэх болно. Тиймээс иргэн та нэмэлт тунгийн дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдаарай.

Эх сурвалж:www.polit.mn

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

53 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

7 цаг 12 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

7 цаг 12 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

21 цаг 29 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

22 цаг 41 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин