В.Үнэнбат:Ургац хураалт 15 хоногоор хойшилсон

2021-10-11
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга В.Үнэнбатаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.

-Ургац хураалтын явцын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Энэ онд Монгол Улс 660 орчим мянган га-д тариалалт хийсэн. Үүнээс 389 мянган га-д  улаанбуудай тариалсан. Өнөөдрийн байдлаар улаанбуудайн хураалт 50 орчим хувьтай байна. Төмс, хүнсний ногооных 75, тэжээл, тосны ургамлын хураалт 27 хувьтай байна.Энэ жилийн тухайд ургац хураалтын үеэр цаг агаарын төлөв байдал сэрүүн, хур тунадас элбэг байгаагаас ургац хураалтын ажил 15 орчим хоногоор хойшлоод байна. 

-Энэ жилийн тухайд ургацын бланс харьцангуй өөдрөг гарсан. Га-гаас авах ургацын хэмжээ арвин байгаагийн шалтгаан юу вэ?

-Энэ намрын тухайд га-гаас авах ургац арвин байгаа нь зуншлага сайхан болсон, цаг агаарын таатай нөхцөл бүрдсэнтэй холбоотой ч нөгөө талаараа хөдөө аж ахуйн салбарт авч хэрэгжүүлсэн бодлого, шийдэл эерэг нөлөө үзүүлсэн гэдгийг дурьдах нь зүйтэй болов уу. Тухайлбал, үрийн буудай, бордоо, ургамал хамгааллын бодис, түлш, техник гэсэн таван төрөл дээр бодлогын дэмжлэг үзүүлж, аж ахуйн нэгж, хувь хүмүүст тодорхой шийдэл санал болгосон. Бид ОХУ-аас 12 мянган тонн элит сортын үр авч нийт үрийн  30 орчим хувийг шинэчилсэн. Сайн үрээс сайн л ургац авна. Мөн ХХААХҮЯ-наас эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх цогц төлөвлөгөөний хүрээнд тариаланчдад гурван хувийн зээл олгосон. Мөн хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж, техник хэрэгслийг гааль, НӨАТ-аас чөлөөлснөөр аж ахуйн нэгжүүд өөрсдийн хөрөнгөөр 40 гаруй комбайныг ОХУ-ын диллер компаниудаас худалдан авсан байна. 

-Өнгөрсөн амралтын өдрүүдээр орсон цасанд дарагдсан талбай бий юу?

-Хэнтий аймгийн тариалангийн 14 мянга орчим га талбай дарагдсан ч өнөөдрийн байдлаар цас бүрэн хайлсан, ганц хоёр хоногийн хугацаанд газар хатвал хадлан, ургац хураалтын ажилдаа идэвхийлэн орно гэсэн мэдээлэл өгч байна. 

-Гурилын үйлдвэрүүдийн буудайн хэрэгцээг дотоодоосоо хангаж чадах уу?

-560 орчим мянган тонн улаанбуудай хурааж авах бланс гарсан. Хэдий бланс сайн гарсан ч үрийн болон бусад буудайн хэрэгцээгээ хасаад, цаг уурын эрсдлээ тооцох ёстой. Ингээд хамгийн багадаа 344 мянган тонн улаанбуудайг гурилын үйлдвэрүүдэд нийлүүлэх боломжтой судалгаа гарсан.Манай дотоодын гурилын хэрэгцээнд 308 мянган тонн буудай шаардлагатай. Тэгэхээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах боломжтой. Ургацын га-гаас авах хэмжээ нийт нутгаараа сайн байгаа.

Эх сурвалж:www.polit.mn

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

53 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

7 цаг 12 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

7 цаг 12 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

21 цаг 29 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

22 цаг 42 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин