Энхрий үрс минь бүү айг

2021-10-11
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

Монгол хэлний үгийн санд байдаг дөрвөн үсэгтэй олон мянган үгнээс хамгийн нандин нь “охин” юм. Энэ үгийг сонссон хэн бүхэнд эелдэг зөөлөн зан ааш, хиргүй тунгалаг цагаахан инээмсэглэл, эрх, ялдам, энхрий, гэнэн дүр төрх нүднээ буудаг. Гэвч цаг үе хувьсан өөрчлөгдөж, хүмүүсийн  охидыг харах нүд ч хар бараан, шунахай болжээ. Монгол Улсын хэмжээнд сүүлийн таван жилийн хугацаанд жил бүр 300 гаруй насанд хүрээгүй эмэгтэй хүүхэд бэлгийн хүчирхийллийн золиос болсон нь үүний тод илрэл юм. Иймээс охидоо хэрхэн хамгаалах, тэдний эрхийг дээдэлсэн, айдасгүй, амар тайван нийгмийг бүтээхийн төлөө юу хийх вэ гэдэг нь бидний анхаарлаа хандуулах ёстой нэн тэргүүний асуудал болоод байгаа юм.
Дэлхийн 193 оронд өнөөдрийг “Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэж байна. Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий Ассамблейгээс 2012 оноос эхлэн жил бүрийн аравдугаар сарын 11-ний өдрийг Олон Улсын Охидын өдөр болгон тунхагласан билээ.Охидод тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, тэдний эрхийг хамгаалах, боловсрол эзэмшүүлж, хөгжүүлэхэд нь анхаарал хандуулах, охидын эрхийн талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэхэд энэ өдрийн зорилго оршдог. Тэгвэл Монгол Улсад амьдарч байгаа 600 мянга гаруй 0-18 насны охидын хамгийн том айдас нь зөрөөд өнгөрсөн танихгүй хэн нэгнээс эхлээд танил хүрээллийнхний “шунал”-ын харц юм. Учир нь улсын хэмжээнд 2017-2021 онд хүүхэд хохирсон 1361 хүчингийн гэмт хэрэг бүртгэгдсэний 992 нь өөрийн гэр, орон сууцанд үйлдэгдсэн байна.

Энэ гэмт хэргийн хохирогчийн 1232 нь эмэгтэй, 47 нь эрэгтэй хүүхэд байгаа төдийгүй 1316 холбогдогчийн 167 нь төрсөн эцэг, төрсөн ах, хойд эцэг, хүргэн, төрөл садангийн хүн гэх мэт хамгийн ойрын хүн нь байгаа нь бидний анхаарлаа хандуулах ёстой асуудал болоод байна.
Тодруулбал, 2017-2020 онд 0-13 насны 527 хүүхэд бэлгийн хүчирхийллийн золиос болжээ.Улсын хэмжээнд хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг өнгөрсөн онд 328, энэ оны эхний найман сарын байдлаар 228 гэмт хэрэгт бүртгэгдсэн байна. Тиймээс  Монгол Улс охидын боловсрол, хөгжилд анхаарахаасаа өмнө тэднийг бэлгийн хүчирхийллийн хохирогч болж бие махбодоороо хохирч, сэтгэл санаагаараа насан туршдаа шаналж явахаас урьдчилан сэргийлэх шаардлагатай юм. Үүний тулд Засгийн газар, эрх баригчдаас ямар нэгэн шийдэл хүлээхээсээ илүүтэй бид охидоо өөрсдийн ойрын хамгийн итгэлт хүмүүсээсээ хамгаалан, хиргүй тунгалаг цагаахан  сэтгэлээр ирээдүйгээ угтах нөхцлийг нь бүрдүүлэх ёстой юм. Энэ хүрээнд “Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо”-ноос олон Улсын Охидын эрхийг хамгаалах өдөрт зориулан бага насны охидын эсрэг үйлдэгдэж буй хүчирхийллийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор “Бүүвэй-Бүү айг” акцыг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж байна. Дэлхийн хэмжээнд гурван эмэгтэй тутмын нэг нь амьдралынхаа туршид бэлгийн хамтрагчийнхаа үйлдсэн аль нэг хэлбэрийн хүчирхийлэлд, таван эмэгтэй тутмын нэг нь хүүхэд байхдаа бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан гэсэн статистик тоо мэдээлэл бий.  
Цар тахлын улмаас суралцах, ажиллах, бусадтай харилцахын тулд хүмүүсийн цахим орчинд өнгөрүүлэх цаг эрс нэмэгдээд байна. Гэвч дэлхий дахинаа 25-аас доош насны 2.2 тэрбум хүн гэрээсээ интернэтэд холбогдох боломжгүй нөхцөлд амьдарч байгаагийн ихэнх нь охид байгааг НҮБ-ын Хүүхдийн сангаас мэдээлжээ. Охид технологийн салбарт ажиллах боломж, тус салбарыг сонгох нь хөвгүүдээс хэд дахин бага байдаг нь цахим хэрэгслийн хүрэлцээтэй холбоотой хэмээн НҮБ-ын Хүүхдийн сан тайлбарлажээ.Тиймээс охидыг цахим хэрэгслийг ашиглан бусадтай харилцах, асуудлаа шийдвэрлэх боломжийг олгохыг уриалан энэ жилийн олон улсын охидын өдрийг “Бидний үе-Дижитал үе” гэсэн уриан дор зохион байгуулж байна. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.11 ДАВАА № 199 (6676)

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

53 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

7 цаг 12 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

7 цаг 12 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

21 цаг 29 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

22 цаг 41 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин