Б.Болд: Миний мөрөөдөл 45 жилийн дараа биелэж, мөсөн ордонтой боллоо

2021-10-08
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.УЯНГА

Монгол Улс анх удаа олон улсын стандартад нийцсэн Мөсөн ордон бүхий цогцолбортой болж нээлтээ хийлээ. Энэхүү түүхэн үйл явдалтай холбоотойгоор ахмад хоккейчин Д.Болдын сэтгэгдлийг сонссон юм. 

-Хоккейн спортоор хичээллэхдээ бэлтгэлээ хаана, хэрхэн хийж ирэв? 
- Би 1970 оноос эхлэн хоккейгоор хичээллэсэн. Хоккейн спортоор 1977 он хүртэл тасралтгүй хичээллээд бага зэрэг завсардсан ч спортоо орхиогүй. Буцаад л мөсөн дээрээ гарсан. Ер нь хоккейн тамирчид бэлтгэл сургуулилтаа хийх боломж тааруу байж ирсэн. Гурав, дөрөвдүгээр хорооллын мөсөн талбайд нэг хэсэг нь бэлтгэлээ хийдэг байлаа. Аймгууд ч мөн адил боломж нөхцөл тун муу. Төрөөс харж үзэж дэмжсэн зүйл байгаагүй. 

-Манай улс мөсөн ордон бүхий цогцолбортой боллоо. Ач холбогдлыг хэрхэн харж байна вэ? 
-Өвлийн олимпийн төрөл олширч байна. Тиймээс дэлхийн чансаанд нийцсэн, өндөр түвшний мөсөн ордонтой болсон учраас уран гулгалт, шок трейк гээд өвлийн спортын бүх төрөлд хүч үзэх бүрэн боломж нээгдлээ. Хүүхдүүд маань ч сонирхож хичээллээд амжилт гаргаасай гэж хүсч байна. Зөвхөн өвөл биш дөрвөн улирлын турш бэлтгэл сургуулилтаа шаргуу хийж болох таатай нөхцөл бүрдлээ. Энэ ч утгаараа өвлийн олимпийн аваргууд төрөхөд ойрхон байна гэж харж байгаа. Миний хувьд хоккейгоор хичээллэж эхэлснээс хойш 45 жилийн дараа мөрөөдөл маань биелэж Монгол Улс мөсөн ордонтой боллоо.

-Өвлийн спорт хөгжих, тамирчид бэлтгэл хийх орчин бүрдлээ. Мөсөн ордонд цугларах тамирчин, дасгалжуулагч хэр олон байгаа билээ? 
-Яг цугларах юм бол тэшүүр, хоккей тоглодог хүмүүс олуулаа. Тэр хэрээрээ ч өвлийн спорт хөгжиж, амжилтаа ахиулж байна. Даанч цугладаг талбай байсангүй. Одоо бол мөсөн ордондоо цугларна гэж бодож байна. Манай тамирчид шайбтай хоккейгоос гадна бөмбөгтэй хоккейг маш сайн тоглож байна. 2016-2018 онуудад Эрхүүд очиж бөмбөгтэй хоккейг олон тоглосон. Нидерланд, Украйны багуудыг ч манай тамирчид олон удаа хожсон. 
Мөс бол цэвэр агаар учраас уушгииг байнга цэвэрлэж байдаг. Мөсөн дээр гулгахдаа амьсгаадаж уушгиа  тэлдэг. Мөснөөс ууршдаг цэвэр агаар хүний эрүүл мэндэд гайхалтай тустай. Мөс бол тэнцвэрийн спорт. Тэнцвэрээ олж чадвал уран гулгалт, хоккей гээд өвлийн спортын аль ч төрлөөр хичээллэх боломжтой. Уран гулгалт бол давхар хөгжмийн мэдрэмж суулгана шүү дээ. 

   Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.8 БААСАН № 198 (6675)  

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

53 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

7 цаг 12 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

7 цаг 12 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

21 цаг 29 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

22 цаг 41 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин