Бокс & пост

2021-10-08
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ч.ОЛДОХ
 
Монголчууд цөмөөрөө боксчин, дасгалжуулагч болсон 2021 он дуусахад  үндсэндээ хоёрхон сар үлджээ. Тэр хүртэл дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хэн хэрхэн оролцож, ямар түүх бичихийг хэн ч таашгүй. Харин бид боксын спорт, боксчдын тухай ярьсаар, бичсээр л байх бололтой. 
Монголын боксын спорт 70 жилийн түүхтэй. Анх эхлүүлсэн  алтан үеийнхнээс өгсүүлэн  60 кг-ын жинд  тив, дэлхийд алдраа дуурсгасан он жилүүд гээд үе шат бүхэн нь үнэ цэнтэй. Тэр дотроос Бээжингийн  олимп оргил үе нь хэмээн тэмдэглэгдсэн  хэдий ч хойч үеийнхэн тэр амжилтыг эвдэж,  алдар суугаа мандуулахыг  “Гарьд магнай” киноны Равсал панзын хэлсэнчлэн  “тааж мэддэг”  нь бид биш юм. Харин спортын тоймч, судлаач, мэргэжилтнүүд  л хэлэх байх. 
Ер нь бол 2008 оноос  спортын  төрлүүд  дотроос  боксынхон  дуулиан шуугиантай явж ирсэн нь үнэн. Энэ жил олон нийтийн анхаарлыг хамгийн их  татаж, одоо ч тэр нь намжихгүй байна. Цаашид юу болох нь “оньсого” гэхээс өөрийг хэлж үл мэднэ. Харин мэдээллийн энэ их урсгал дотроос сошиал ертөнцөд  халуун дулаанаар  цогшин гэрэлтэж буй ганцхан постыг  л хүргэе. Энэ бол “Ихэр бээлий” спорт клубын багш, дасгалжуулагч Т.Ганзоригийн нүүр номдоо оруулсан “Та нэг удаа спортын ордон орж боксын тэмцээн үзсэн үү. Боксын спортын төлөө  хичээлээ тараад цүнхээ үүрээд гүйж яваа, хөлсөө урсган зүтгэж байгаа хүүхдийг дэмжээд ганц бээлий авч өгч үзсэн үү. Боксын спортод хөрөнгө чинээтэй,  цатгалан  айлын хүүхэд хөл тавьдаггүй юм шүү ” гэсэн сэтгэгдэл юм. Энэ цагт бүгдээрээ боксчин, дасгалжуулагч, спортын мэргэжилтэн аятай шүлсээ үсэргэж, хошуу нэмж буй бүх хүнд хамаатай санагдана. Түүний хувьд боксын спортод зүрх сэтгэлээ өгсөн олон өсвөрийн боксчдыг хөтөлж яваа багшийн хувьд үнэнийг л хэлж. 
Нээрээ та  ядарч цуцталаа бэлтгэл хийчихээд, ном дэвтрийн хажуугаар боксын бээлий, хөлстэй хувцсаа  чихсэн том үүргэвчээ дааж ядан үүрээд  автобусанд чихцэлдэж яваа хүүхдэд суудал тавьж өгч байсан уу. Боксын бээлий, хэрэглэлийг манайд үйлдвэрлэдэггүй. Гадны улс орнуудаас чанартай ганц бээлий захихад зардалтайгаа нийлээд 400 гаруй ам.доллар байдаг. Аварга болно” гэсэн мөрөөдлөө үүрээд гүйж яваа хүүд та ганц бээлий авч өгч үзсэн үү гээд өөрөөсөө нэг асуугаад үзээрэй. Магадгүй  хэн нэгэн жаахан хүүгийн мөрөөдлийг асааж өгч ганц бээлий ч гэсэн  авч өгч байсан бол, урмын үг хэлж байсан бол  танд баярлалаа. 

   Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.8 БААСАН № 198 (6675)        

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

53 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

7 цаг 12 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

7 цаг 12 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

21 цаг 29 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

22 цаг 42 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин