Гэрээт хилчид ахлагчийн эгнээнд

2021-10-07
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, эрэлхэг хилчин, хурандаа Э.Халтарын нэрэмжит, Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Хилийн 0168 дугаар ангийн 81 жилийн түүхэнд 21 гэрээт хилчин нэг өдөр ахлагчийн бүрэлдэхүүнд орсон үйл явдал тохиолоо. Хугацаат цэргийн албанаас өөрсдийн хүсэлтээр гэрээт хилчний албыг сонгож, гэрээгээр хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, хамт олныхоо итгэлийг хүлээсэн залуусыг ийнхүү зүтгэл нь мялааж гэрэлтэй албанаас итгэлтэй ирээдүйд хөл тавьж байгаа нь энэ юм. Нүдэндээ галтай тэдний зорилго, хүсэл мөрөөдөл адилгүй ч тангараг өргөсөн хилчин гэх тодотголд нэгдэж байгаа нь хамгийн сайхан. 
Ангийн хувьд гэрээт хилчний албанд шилжсэн цагаас хойш мэдлэг, дадлага, ур чадварыг цогцоор нь эзэмшүүлэх зорилгоор “Шилдэг гэрээт хилчин”, “Бодибилдингийн аварга шалгаруулах тэмцээн”-ийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Гэрээт хилчид ч хамт олныхоо зорилго, чиглэлийг олж харж чаддаг төдийгүй амьдрах орчин нөхцөлдөө сэтгэл хангалуун албаа хаасаар ирсэн. Цаг үеийн нөхцөл байдал хүндэрсэн энэ үед цалинтай, хуримтлалтай, хүнс, хувцсаар бүрэн хангагдаж үүрэг гүйцэтгэх нөхцөл, боломж бүрдсэн ажил бол гэрээт хилчний алба юм гэж ярих нэгэн байх. Үнэндээ ч үгүй гэхийн аргагүй үнэн гэвэл энэ. Бидний амьдрал ав адилхан гэж ярих ч агуулгын хувьд бүгд л өөрийн ертөнцдөө өөрсдийн өнгөөр зураг төөргөө зурваслаж яваа 20 гаруй настай тэдний ирээдүй гэрэлтэж байгааг харахад үнэхээр баярламаар. Ахлагчийн бүрэлдэхүүнд орсноор ажлын байр баталгаажиж, өсөн дэвших, сурч мэдэх, амьдралаа төлөвлөх их замын эхлэлийг тавьж байгаа нь итгэл, урам, хүчийг сэлбэх мэт юутай таатай. Тэдэн дунд содон, сонирхолтой гэмээр давхцлаар гэрээт цэргийн албаа хамт хааж, нэг өдөр ахлагчийн бүрэлдэхүүнд шилжсэн тохиолдол байгаа бөгөөд тэдний сэтгэгдлийг хүргэж байна.

ТӨРСӨН АХ, ДҮҮ ХОЁРЫН ТӨӨРӨГ НЭГТЭЙ ДАВХЦАЛ

Нэг танхимд тохой нийлүүлэн суралцаж, нэг ангид хугацаат цэргийн алба хааж, нэг ангид гэрээт хилчнээр томилогдож, нэг салбарт хамт ажиллаж улмаар нэг өдөр ахлагчийн бүрэлдэхүүнд багтсан нэг насны зөрүүтэй төрсөн ах, дүү хоёрын төөрөг нэгтэй давхцлын талаар хөөрөлдлөө. 
-Ах, дүү хоёрт ахлагчийн бүрэлдэхүүнд орсонд баяр хүргэе. Яагаад гэрээт хилчний албыг сонгох болсон бэ?  
Б.Баатархүү:
-Баярлалаа. Бид гурван хүүтэй айлын том хүүхдүүд. Бүрэн дунд боловсролоо эзэмшээд Хилийн 0184 дүгээр ангид хугацаат цэргийн алба хаасан. Албаа хааж ирээд нэг хэсэг ажил хийж байгаад гэрээт хилчний албанд сонгон шалгаруулалт явагдаж буйг сонсоод аав ээждээ хэлсэн. Мэдээж аав ээж хоёр маань зөвшөөрсөн. Ер нь хугацаат цэргийн алба хааж байхдаа л цэргийн хүн болохоор төлөвлөсөн. 
Б.Сэргэлэнбаатар:
-Би бас Хилийн 0184 дүгээр ангид хугацаат цэргийн албаа хаасан. Тухайн үед салбарын маань орлогч надад их нөлөөлсөн гэж боддог. Манай орлогч хугацаат цэргийн албаа хаагаад гэрээт хилчин болж улмаар суралцаад офицер болсон хүн байдаг. Миний хувьд гэрээт хилчний албанд орох талаар ахдаа хэлэхэд, “Хоёулаа цэргийн хүмүүс болоод яах вэ. Би болъё” гэж хэлж байсан ч одоо ингээд хоёулаа болчихлоо. /инээв/ 
-Нэг насны зөрүүтэй хөвгүүдийн бага нас хэрхэн өнгөрсөн бэ? 
Б.Баатархүү: 
-Эрэгтэй хүүхдүүд болохоор хөдөлгөөнтэй байсан. Дүүг маань хэн нэгэн шогловол очоод зодолдчихдог эсвэл хоёулаа очоод “асуудлыг шийдчихдэг” байсан болохоор үеийн найзууд маань “наад хоёр чинь ёстой амь нэгтэй” гээд бид хоёрт бараг халддаггүй байлаа. Хэдий хоорондоо муудалцдаг ч их амархан ойлголцчихдог юм. 
Б.Сэргэлэнбаатар: 
-Бид I-IX анги хүртлээ нэг ангид сурсан. Ах маань ангийнхаа цэвэр бичигтэн байлаа. Миний хувьд IX ангиа төгсөөд коллежид сурахаар явахад ахаасаа хол гэж бодохоор их эвгүй байсан. Байнга хамт байсаар их дассан л даа. Удалгүй ах маань хугацаат цэргийн албанд явсан нэг жил их удаан өнгөрсөн юм шиг санагддаг. 
-Хамтдаа цэргийн алба хааж байсан үеэ дурсаач?
Б.Баатархүү: 
-Одоогоос яг хоёр жилийн өмнө 2019 оны долдугаар сарын 3-нд хилийн манаанд яваад иртэл дүү маань манай салбар /Хилийн 0169 дүгээр салбар/-т томилогдоод ирчихсэн байсан. Уулзаад үнэхээр их баярласан. Бид хоёрын хувьд нэг жилийн хугацаанд нэг салбарт алба хаагаад миний бие Хилийн 0326 дугаар салбарт шилжихэд дүү маань уйлаад үлдсэн дээ. 
Б.Сэргэлэнбаатар:
 -Анхны томилогдсон салбартаа ахтайгаа алба хаахад сайхан байлгүй яах вэ. Ах маань салбарынхаа малд их явдаг, ерөнхийд нь хариуцдаг байлаа. Би ч яах вэ өгсөн үүрэг, даалгаврыг нь тухай бүр биелүүлдэг байсан. Ингээд нэг жилийн дараа ах маань Хилийн 0326 дугаар салбарт шилжин томилогдоход хийж байсан ажил нь бүгд миний толгой дээр ирсэн. Малдаа явахдаа “Ах маань байсан бол” гэж нэг хэсэг үгүйлдэг байсан. 
-Ахлагч болоод харин өөр ангиудад хуваарилагдлаа. Сэтгэгдэл ямар байна?
Б.Баатархүү: 
-Миний хувьд хаана ч томилогдон очиж ажиллахад бэлэн байсан. Гэхдээ Хилийн 0168 дугаар ангидаа ажиллахаар болж байна. Нэг нь ч гэсэн аав ээж, дүү нартаа ойрхон байвал зүгээр юм болов уу гэж боддог. Дүү маань намайг бодвол илүү яриа хөөрөө сайтай бас их шаргуу учраас хариуцсан ажилдаа эзэн байж чадна гэдэгт итгэлтэй байна. Ахлагчийн бүрэлдэхүүнд орсон нөхдөдөө хандаж “Хамт олондоо хүндлэгдэж, сайн ажиллаарай” гэж хэлмээр байна. Мөн гэрээт хилчнээс ахлагчийн бүрэлдэхүүнд орох хүртэл дэмжиж ирсэн ангийн удирдлага, хамт олондоо баярлаж байна. Хичээх болно. 
Б.Сэргэлэнбаатар:
 -Би Хилийн 0131 дүгээр ангид томилогдсон. Өнгөрсөн бүх хугацаанд ах маань надаас нэг алхмын урд явж байсан бол өнөөдөр харин бид нэгэн зэрэг ахлагчийн бүрэлдэхүүнд орж амьдралд хөл тавилаа. Зорилгодоо хүрэхийн төлөө хичээж ажиллах болно. Ахдаа болон андууддаа баяр хүргэж амжилт хүсье. Үргэлж дэмжиж, тусалж байсан ангийн удирдлага, салбарын хамт олондоо чин сэтгэлийн угаас баярлаж талархсанаа илэрхийлье. 
Хилийн цэргийн шижигнэсэн офицерууд болсных нь дараа дахин ярилцах ерөөл өргөе. Та хоёртоо амжилт хүсье.
 

Ё.СЭНДЭР

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.7  ПҮРЭВ № 197 (6674)

Аляскийн дээд хэмжээний уулзалтад АНУ, ОХУ өндөр түвшний төлөөлөгчид оролцоно

Аляскийн дээд хэмжээний уулзалтад АНУ, ОХУ өндөр түвшний төлөөлөгчид оролцоно

4 цаг 53 мин
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан төсвөө тусад нь батлах хэрэгтэй гэв

2026 оны улсын төсвийг иргэдээрээ хэлэлцүүлэх ажлын хүрээнд УИХ-ын гишүүн О.Саранчу

18 цаг 58 мин
Ерөнхийлөгчийн Тамгын газрын “гал тогоо”-г хэн хэн барьдаг вэ?

Төрийн тэргүүний тамгын газрын үйл ажиллагааг урагшлуулна гэдэг амаргүй ажил байж таарна.

18 цаг 58 мин
ЭМДС-д хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ахална

ЭМДС-д хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ахална

Уржигдар 11 цаг 32 мин
Төрийн нууцын тухай хуульд өөрчлөлт оруулна

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, хуралдаанаас гаргасан шийдвэрийг  ЗГХЭГ-ын тэргүүн

Уржигдар 06 цаг 00 мин
Б.Лакшми: Орлого олох хэрээр төсвөө тодотгож байгаад "үрдэг" зуршилтай болчихлоо

2026 онд хэдий хэмжээний орлого олж хэдий хэмжээний зарлага гаргах вэ гэдэгт хүн б

Уржигдар 06 цаг 00 мин
Женнифер Лопесын тоглолтууд Ташкент, Астана, Алматы дахь хотын төсөвт олон сая доллар оруулав

Женнифер Лопесын тоглолтууд Ташкент, Астана, Алматы дахь хотын төсөвт олон сая доллар оруулав

2025-08-13
Б.Хишигжаргал: Тэдний уулзалт харилцааг түр зөөлрүүлж болох ч, геополитикийн зөрчил намжихгүй

ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Орос судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан Б.Хишигжаргалтай ярилцлаа.

2025-08-13
Д.Амгалан: Хууль, эрх зүйн шинэчлэл хийснээр Улаанбаатар хот тэлж хөгжих боломжтой болсон

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Амгалантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2025-08-13
Киргизэд махны үнийг төрөөс түр зохицуулна

Киргиз улсад махны үнийг төрөөс  түр зохицуулахаар шийдвэрийг тус ул

2025-08-12