МХБ хамгийн өндөр өсөлттэй биржээр нэрлэгджээ

2021-10-07
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Ц.БАЯР 

1991 оны нэгдүгээр сарын 18-наас эхтэй Монголын хөрөнгийн бирж үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ой энэ онд тохиож буй. Биржийн түүхэн замналыг харуулсан музей байгуулжээ. Энэхүү музейд арилжаа зохион байгуулагчийн эд хэрэгсэл, 1991 оны дөрөвдүгээр сард анхны тушаал гарч, мөн тэр жилийн зургаадугаар сард одоогийн байрандаа нүүж орсон байна. 1996 онд Засгийн газрын бондыг хөрөнгийн биржээр арилжаалж эхлэв. 2003 онд “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв ХХК” байгуулагдав. 2005 онд анхны IPO амжилттай хийгдэж байжээ. Энэ нь “Монгол шилтгээн” ХК-аас гаргасан 800 сая төгрөгийн үнийн дүн бүхий нэг сая ширхэг хувьцаа байсан гэх зэрэг түүхэн замналын мэдээлэл багтсан байлаа. 2012 онд Монголын хөрөнгийн биржид Лондонгийн хөрөнгийн биржийн ашигладаг MIT системийг нэвтрүүлсэнээр биржид зөвхөн брокер төдийгүй хөрөнгө оруулагчид онлайнаар арилжаанд оролцох боломжтой болсон, арилжааг бодит цагийн горимоор хянаж сэжигтэй хэлцлийг илрүүлэх ажиллагаа сайжирчээ.
MIT систем нь секундэд 40.000-50.000 хэлцэл хийх боломжтой юм.
2021 оны есдүгээр сарын 29-ний өдрийн байдлаар дотоодын хөрөнгийн зах зээлийн чиг хандлагыг тодорхойлогч, ТОП-20 индекс 43.199.87 нэгжид хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 2.2 дахин өсөж, Bloomberg агентлагаас дэлхийн хамгийн өндөр өсөлттэй зах зээлээр нэрлэжээ. Монголын хөрөнгийн биржийн зах зээлийн үнэлгээ: 4.97 их наяд. Энэ нь 2021 оны эхэн үеэс 65 хувиар өссөн үзүүлэлт.
Анхдагч, хоёрдогч зах зээлийн өдрийн дундаж арилжаа: 6.3 тэрбум төгрөг. Өнөөдрийг хүртэл 60 гаруй аж ахуйн нэгжид 853.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хөрөнгийн зах зээлээс татан төвлөрүүлэхэд зуучилжээ.
Мөн нийт 4.5 их наяд төгрөгийн үнийн дүн бүхий үнэт цаасны арилжаа зохион байгуулсан байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.7  ПҮРЭВ № 197 (6674)

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

1 цаг 1 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

7 цаг 20 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

7 цаг 20 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

21 цаг 37 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

22 цаг 49 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин