Газартай холбоотой маргааныг гэрээсээ шийдвэрлэдэг боллоо

2021-10-07
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас  “Цахим шилжилт-Хамтын шийдэл” нэрийн дор нээлттэй хаалганы өдөрлөгийг өчигдөр Д.Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.
 Нийслэлийн зургаан дүүргийн Газрын алба оролцсон өдөрлөгийн үеэр мэргэжилтнүүд газартай холбоотой иргэдийн сонирхсон асуултад хариулан, зөвлөгөө мэдээлэл өгсөнөөс гадна цахим үйл ажиллагааныхаа талаар танилцуулсан нь онцлог байв. Иргэд Egazar.gov.mn цахим хуудсаар дамжуулж газрын гэрээ, гэрчилгээ болон кадастрын зургаа хэвлэн авах боломжтойгоос гадна QR код уншуулан тухайн газраа хүчинтэй эсэх, барьцаанд тавигдсан эсэх бүх мэдээллийг харах боломжтой болжээ. Газрын албаны үйл ажиллагаа цахимд шилжсэнээр давхар газар олгосон, зөвшөөрөлгүй газрыг эзэмших, ашиглах  асуудал үүсэхгүй давуу талтай. Учир нь зөвхөн Засаг даргын шийдвэрийг үндэслэн олгосон газрын гэрчилгээтэй хүнийг кадастрын зураг, мэдээллийн санд бүртгэх юм.
Энэ талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газрын мэдээллийн технологийн хэлтсийн дарга Д.Нямдаваа “Цахим шилжилт-Хамтын шийдэл” аяны хүрээнд үйл ажиллагаагаа цахимжуулсан талаарх мэдээллийг нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр иргэдэд танилцууллаа. Иргэд  газрын албанд заавал биечлэн ирэхийн оронд Egazar.gov.mn сайтаар хүсэлтээ гарган газартай холбоотой бүх мэдээлэл, олон төрлийн үйлчилгээг авч, санал хүсэлтээ илэрхийлэх боломжтой. Интернэттэй орчинд байгаа л бол газрын хугацаагаа сунгах, нэр өөрчлөх гэсэн бүх асуудлаа цахимаар гар утсаараа шийдвэрлэх боломжтой. Ингэснээр түгжрэл буурна. Учир нь иргэд зөвхөн зөвлөгөө авах гэж дүүргийнхээ газрын албанд очоод л буцдаг. Энэ үйлчилгээг цахимаар гэр болон байгаа газраасаа авснаар түгжрэл буурах юм. Үүнээс гадна дүүрэг бүрт  хөтөч ажиллаж мэдээлэл өгч байгаа. Мөн хөдөө орон нутгийн иргэд цахимаар үйлчилгээгээ авна. Харин алслагдсан хороонд амьдардаг иргэдэд мэргэжилтнүүд очиж мэдээлэл хүргэж, үйл ажиллагаагаа сурталчилж байгаа” гэсэн юм. Иргэд Egazar.gov.mn сайтад нэвтрэн регистрийн дугаар, өөрийн нэр дээрх утасны дугаарыг оруулж энэ системд бүртгүүлнэ. Үүнээс гадна газар зохион байгуулалтын санал өгөхийн тулд заавал эрхээр нэвтрэх шаардлагагүй юм.
Нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр гэрчилгээ нь бэлэн болсон иргэд газрын гэрчилгээгээ авах, санал хүсэлтээ өгөхөөс гадна бүх төрлийн зөвлөгөө мэдээллийг нэг дороос хурдан шуурхай авч байсан юм. Газар зохион байгуулалтын алба нь газрын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, газрын кадастр эрхлэх, газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, газрын эдийн засгийн нөөцийг нэмэгдүүлэх таатай орчинг бүрдүүлэхэд  анхаарч ажилладаг чухал алба билээ.

ГАЗРЫГ НӨХӨХ ОЛГОВОРТОЙГООР ЧӨЛӨӨЛСНӨӨР ҮНЭ 3-4 ДАХИН ӨСДӨГ

Улсын, нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа томоохон бүтээн байгуулалтын ажлын газар чөлөөлөлт хэвийн үргэлжилж байна.  Тиймээс иргэн, хуулийн этгээдийн газрыг нөхөх олговортойгоор чөлөөлөх зөвлөмжийг өдөрлөгийн үеэр өглөө. Жишээлбэл, иргэн Төмөр гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м2 газрыг зах зээлийн үнээр худалдахад 35-40 сая төгрөг болно. Харин газрыг нөхөн олговортойгоор чөлөөлж авто зам, инженерийн шугам сүлжээ, нийтийн тээврийн үйлчилгээ зэргийг цогцоор нь шийдвэрлэж хөгжүүлснээр иргэн Төмөрийн өмчийн газрын зах зээлийн үнэ 120-150 сая төгрөг болж 3-4 дахин өсч байгаа юм.
Хамгийн эхэнд нийслэлийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаж батлагдсан байршилд нөхөх олговортойгоор газар чөлөөлөх үйл ажиллагааг явуулна. Төлөвлөгөөгөөр батлагдсан байршлуудад суурин болон хээрийн судалгаа хийнэ. Үүний дараа тухайн иргэн, хуулийн этгээдэд урьдчилан мэдэгдэх хуудас хүргүүлнэ. Мэдэгдэх хуудас хүлээн авсан иргэн иргэний үнэмлэхний хуулбар,  газрын гэрчилгээний хуулбар, кадастрын зургийн хуулбар, улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийн хуулбар, үл хөдлөх эд хөрөнгийн  гэрчилгээний хуулбар гэсэн материалыг бүрдүүлнэ. Материал бүрдсэний дараа Нийслэлийн Газар зохион байгуулалтын албатай гэрээ байгуулсан тусгай зөвшөөрөл бүхий үнэлгээний компаниар үнэлгээ хийлгэнэ. Иргэн, хуулийн этгээд хөрөнгийн үнэлгээг зөвшөөрсөн тохиолдолд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албатай нөхөх олговрын үнийг дүнг зөвшилцөж баталгаажуулна. Зөвшилцсөний дагуу Нийслэлийн Засаг даргын хөрөнгө гаргах тухай захирамжийн төсөлд бэлтгэж, хянуулж, гэрээ байгуулна. Үүний дараа нөхөх олговортойгоор чөлөөлж буй газрын талбайн хэмжээнд өөрчлөлт оруулах, эрхийн улсын бүртгэлийг хаалгахад дараах материалын бүрдлийг хангуулж, холбогдох газарт хүргүүлнэ. Дараа нь чөлөөлсөн газрыг иргэн, хуулийн этгээдээс актаар хүлээн авах юм. 
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн долдугаар зүйлд  заасны дагуу нийслэлд бүртгэлтэй иргэн нийслэлд буюу аль ч аймаг, сумын газарт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нийслэлд 0.07 га буюу 700м2 хүртэл, аймгийн төвд 0.35 га буюу 3500 м2 хүртэл, сумын төв, тосгонд 0.5 га буюу 5000м2 хүртэл хэмжээний газрыг нэг удаа үнэ төлбөргүй өмчлөх боломжтой. Газраа өмчилж авснаар өмчилсөн газрыг зохих журмын дагуу иргэнд худалдах, арилжих, өвлүүлэх, бэлэглэх зэргээр захиран зарцуулах эрх үүснэ. Мөн өмчилсөн газрыг зохих журмын дагуу иргэнд болон банк, банк бус санхүүгийн байгууллагад барьцаалах боломжтой. Иргэн газраа өмчилж авахын тулд харьяа дүүргийн Газар зохион байгуулалтын албанд газар өмчлөх хүсэлтээ гаргана. Дүүргийн Газар зохион байгуулалтын албаны газар өмчлөлийн мэргэжилтэн дээрх материалын бүрдэлт хангасан эсэхийг хянан газар өмчлөхийг хүссэн маягтанд огноо, гарын үсгээ зурж, өргөдөл хүлээн авсан тухай тодорхойлолтыг иргэнд өгөх юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.7  ПҮРЭВ № 197 (6674)

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

1 цаг 1 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

7 цаг 20 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

7 цаг 20 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

21 цаг 37 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

22 цаг 49 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин