Эрүүл мэндийн даатгалын хууль “зогссон”-оос байгууллагууд дампуурч, иргэд хохирч байна

2021-10-06
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.ХҮРЭЛ

Энэ оноос хэрэгжиж эхэлсэн Эрүүл мэндийн даатгалын хууль ихээхэн будлиан дагуулж байна. Өмнөх эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайханы үед УИХ-ын чуулганаар хэлэлцэн баталсан уг хуулиар эрүүл мэндийн байгууллагуудыг улс, хувийнх гэж ялгахгүйгээр чөлөөт өрсөлдөөнд оруулсан нь шинэлэг байв. Бүр тодруулбал, та баян, ядуу хэн байхаас үл хамаарч дуртай эмнэлгээ сонгон үйлчлүүлэх боломжтой байсан. Төлбөрийг оношноос хамаарч эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх, иргэнээс төлөх, эсвэл хамтын хэлбэрээр төлөх эсэхийг төр зохицуулж өгөх ёстой юм. Гэтэл Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн “Төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай “03 дугаар тогтоол гэж гарчихаад байхад хууль нь 2021 он шувтарч байхад бүрэн хэрэгжиж эхлээгүй байх жишээтэй. Энэ талаар холбогдох албаныхнаас тодруулахад дагалдах журмууд нь гараагүй, үндэсний зөвлөл хуралдаагүй гэсэн бүрхэг хариулт өгч байгаа юм.

Угтаа, журам хэмээх хүнд суртлаас болж хэчнээн эрүүл мэндийн байгууллагууд дампуурч, хэчнээн иргэн эрүүл мэндийн үйлчилгээ авч чадахгүй хохирч байгааг таашгүй.

Энэ онд эрүүл мэндийн даатгалын санд 1.2 их наяд төгрөг байснаас нэг их наяд төгрөг нь ковидын санхүүжилтэд явсан мэдээлэл бий. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн даатгалын сангийн данс өнөө маргаашгүй улайх нь нь нэгэнт ил боллоо. Ковид-19 халдвар авсан иргэнийг эмчлэх зардал нийгэмд хамгийн их эргэлзээ, маргаан дагуулж ирсэн нь цаанаа нэг юм буйг илчлэх мэт. Товчхондоо ирээдүйд эрүүл мэнддээ хэрэглэхээр бидний цалингаасаа төлдөг мөнгийг зөвхөн “цар тахал” нэрээр үрээд дуусгах нь.

Бусад өвчнөөр өвдсөн иргэдэд ор олдохгүй, зарим ортой эмнэлэг, сувиллуудтай даатгалаас гэрээ байгуулахгүй өнөөдрийг хүрчээ.Иймд төр, хувийн хэвшлийн эмнэлэг, шинээр байгуулагдсан эрүүл мэндийн байгууллагууд, иргэд даатгуулагчдын төлөөллүүд зохион байгуулалтанд орж тэмцэхээр нэгдэж эхэлжээ.

Эх сурвалж: www.polit.mn

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

1 цаг 1 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

7 цаг 20 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

7 цаг 20 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

21 цаг 37 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

22 цаг 49 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин