МОНГОЛЫН ИПОТЕКИЙН КОРПОРАЦИ 15 НАС ХҮРЛЭЭ

2021-10-06
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

ҮҮСГЭН БАЙГУУЛАГДСАН ТҮҮХ

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн  (USAID) “Эдийн засгийн бодлогын шинэтгэл, өрсөлдөх чадварын төсөл”-ийн техникийн тусламжийн хүрээнд зах зээлийг хөгжүүлэхэд шаардлагатай байсан институтуудыг байгуулж хоёр дахь үеийн шинчлэлийг эхлүүлэх үүднээс Монгол Улсад орон сууцны урт хугацаат санхүүжилтийн тогтолцоог бий болгох зөвлөмж гаргасан байдаг. 
Монгол Улсад 2003 онд Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжсэн орон сууцны санхүүжилтийн төсөл хөтөлбөр эхэлснээр арилжааны банкуудаар дамжуулан анхны орон сууцны зээл олгогдож эхэлж байсан. Төслийн хэрэгжих хугацаа дуусгавар болж, банкууд өөрийн эх үүсвэрээр иргэдэд үргэлжлүүлэн зээл олгож байсан ч санхүүжилт хомс байсны улмаас зээл олголтын тоо, хэмжээ хязгаартай болж, зээл өндөр хүүтэй, богино хугацаатай олгогдож байлаа. 
Иймд Монгол Улсад орон сууцны урт хугацаат санхүүжилтийн тогтолцоог бий болгох зорилгоор Монголбанк болон Анод банк, Голомт банк, Зоос банк, Капитал банк, Капитрон банк, Монгол шуудан банк, Хаан банк, Хасбанк, Худалдаа хөгжлийн банкууд хамтран МИК ХХК-ийг 2006 оны 10 дугаар сарын 06-ны өдөр албан ёсоор үүсгэн байгуулсан түүхтэй. 

КОМПАНИЙН ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА

“Монголын ипотекийн корпораци ОССК” ХХК нь Монгол Улсын хүн амыг орон сууцаар хангах, орон сууцны урт хугацаат санхүүжилтийн тогтолцоог бий болгох, ипотекийн анхдагч болон хоёрдогч зах зээлийг хөгжүүлэх зорилтынхоо хүрээнд орон сууц санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд иргэдэд олгосон зээлийг худалдан авч ипотекийн зээлээр баталгаажсан бонд гаргах, банкуудын хөрвөх чадварыг сайжруулах, шинээр ипотекийн зээлийн эх үүсвэрийг бий болгохоор зах зээлийн хүүтэй ипотекийн зээлийн багцыг худалдан авах үндсэн хоёр чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 
Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд нийт 25 багцын 83,6 мянган зээлдэгчийн 4,3 их наяд төгрөгийн худалдан авалт хийсэн байна.

КОМПАНИЙН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

•2006 он. Монголбанк болон арилжааны 10 банк хувь нийлүүлэн Монгол Улсын ипотекийн хоёрдогч зах зээлийг хөгжүүлэх зорилгоор “МИК” ХХК-ийг үүсгэн байгуулав.  •2009 он. Санхүүгийн зохицуулах хороо МИК-ийн анхны хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах хүсэлтийг бүртгэж, зөвшөөрөл олгов.  
•2011 он. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хууль хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэв.
•2012 он. Санхүүгийн зохицуулах хорооноос хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах тусгай зөвшөөрөл авч, Орон сууцны санхүүжилтийн корпораци (ОССК) болов. 
•2013 он. Монгол Улсын Засгийн газар, Монголбанкнаас орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд ипотекийн зээлээр баталгаажсан анхны бондоо гаргав. 
•2015 он. “МИК ОССК” ХХК толгой компани болох МИК Холдинг хувьцаагаа олон нийтэд нээлттэй арилжаалснаар Монголын хөрөнгийн биржийн түүхэнд хамгийн том анхдагч зах зээлийн арилжааг хийж, хувьцааны бүртгэлийн 1-р ангилалд (MIK) бүртгэгдэв 
•2017 он. Монгол Улсад анх удаа мэдээллийн аюулгүй байдлын ISO/IEC 27001:2013 стандартыг байгууллагын үйл ажиллагаандаа нэвтрүүлэв. 
•2017 он. МИК Холдинг ХК зах зээлийн үнэлгээгээрээ Монголын хөрөнгийн биржийн ТОП 20 индексэд багтав. 
•2018 он. Олон улсын үнэлгээний байгууллагуудаар зээлжих зэрэглэлийн үнэлгээ хийлгэв. (“Мүүдис” В3, тогтвортой, “Фитч рэйтинг” B-, тогтвортой, “Стандарт энд Пүүрс” В, тогтвортой). 
•2018 он. Азийн тогтмол орлоготой үнэт цаасны 5 дахь удаагийн чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулав. Уг чуулга уулзалтад Азийн хоёрдогч зах зээлд үйл ажиллагаа явуулдаг компаниудын удирдах албан тушаалтнууд оролцов.
•2019 он. Олон улсын зах зээлд 300 сая ам долларын бонд (MGMTGE) арилжаалав. 
•2021 он. Олон улсын хөрөнгийн зах зээл дээр 2019 онд арилжсан 300 сая ам.долларын бондыг дахин санхүүжүүлэх зорилгоор 2021 оны 2 дугаар сарын 01-ний өдөр 8.85%-ийн хүүтэй, 3 жилийн хугацаатай 250 сая.ам долларын бондыг амжилттай арилжааллаа. 

ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА 

“Монголын ипотекийн корпораци ОССК” ХХК нь олон улсын ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, орон сууцны зах зээлд харилцан туршлага солилцох хүрээнд Олон улсын моргейжийн хоёрдогч зах зээлийн холбоо болон Азийн моргейжийн хоёрдогч зах зээлийн холбоонд элссэн бөгөөд гишүүн орнуудын иргэдийг орон сууцжуулах, түүнд чиглэсэн орон сууцны санхүүжилтийн тогтвортой сувгийг нээх боломжийг нэмэгдүүлэхэд санал бодол солилцон, туршлага судлан хамтран ажиллаж байна. 
МИК нь 2014 онд Азийн моргейжийн хоёрдогч зах зээлийн холбоо үүсгэн байгуулагдахад гишүүн болж элссэн бөгөөд тус холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Азийн тогтмол орлоготой үнэт цаасны чуулга уулзалт”-д тогтмол оролцдог. Мөн 2018 онд “Азийн тогтмол орлоготой үнэт цаасны 5 дахь удаагийн чуулга уулзалт”-ыг СЗХ, БХБЯ, Сангийн яамтай хамтран анх удаа Монгол Улсад амжилттай зохион байгуулсан юм. Түүнчлэн тус холбоог 2019 онд удирдан ажилласан. 
Бүс нутгийн ижил төстэй үйл ажиллагаа явуулж буй БНСУ-ын “Орон сууц санхүүжилтийн корпораци”, БНСУ-ын “Газар, орон сууцны корпораци”, Малайзын “Үндэсний моргейжийн корпораци” болон Японы орон сууц санхүүжилтийн агентлаг зэрэг байгууллагуудтай Харилцан ойлголцол, хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж хамтран ажиллаж байна.
Компани нь орон сууцны зээлийн хэрэгцээг урт хугацаанд тогтвортой санхүүжүүлэх зорилтын хүрээнд 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр олон улсын хөрөнгийн зах зээл дээр жилийн 9.75%-ийн хүүтэй, 3 жилийн хугацаатай 300 сая ам.долларын бондыг амжилттай арилжаалсан. Энэхүү үйл явдал нь Монголбанк дахь гадаад валютын албан нөөц, орон сууцны зах зээлийн эх үүсвэрийн нэмэгдүүлэн улс орны эдийн засагт бодитой хувь нэмрийг оруулсан төдийгүй Ази тивд ипотекийн бонд гаргасан анхны хувийн компани, Монгол Улсаас Засгийн газрын баталгаагүйгээр олон улсын зах зээл дээр арилжаалсан анхны бонд болсон юм. МИК Групп компани нь олон улсын хөрөнгийн зах зээл дээрх хийсэн уг хэлцлээр “Bloomberg TV Awards 2018”-ийн “Шилдэг хэлцэл” шагналыг гардан авсан. Ийнхүү олон улсын хөрөнгийн зах зээл дээр бонд арилжаалснаар арилжааны банкууд болон банк бус санхүүгийн байгууллагуудын хөрвөх чадварыг сайжруулж, урт хугацаатай, бага зардалтай эх үүсвэр бий болгож, дэмжлэг үзүүлж байна. 
2021 оны 2 дугаар сард 250 сая.ам долларын бондыг 3 жилийн хугацаатай жилийн 8.85%-ийн хүүтэйгээр цар тахлын хүнд нөхцөл байдлыг сөрж амжилттай арилжаалсан.
Цаашид орон сууцны ипотекийн зээлийн ногоон санхүүжилтийн эх үүсвэрийг татах  зорилгоор ажиллаж байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.6  ЛХАГВА № 196 (6673)

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

1 цаг 1 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

7 цаг 20 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

7 цаг 20 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

21 цаг 37 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

22 цаг 49 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин