Сум, дүүргийн Ахмадын өргөөг “амь оруулъя”

2021-10-05
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

Олон улсын ахмадуудын баяр энэ сарын 1-нд болсонтой холбоотойгоор бид Сонгинохайрхан дүүрэгт байгуулсан ахмадын өдөр өнжүүлэх төвөөс сурвалжлага бэлтгэн хүргэсэн. Гэртээ ганцаараа үлддэг, ганцаараа амьдардаг ахмадууд их ганцаардаж, гунигладаг учир үеийнхэнтэйгээ ярилцангаа хууч хөөрөх гэж л өдөр өнжүүлэх төвд ирдэг хэмээн тус төвийн менежер ярьж байсан юм. Мөн зарим ахмад нь эрүүл мэндийн үйлчилгээ авах гэж ирдэг бол нэг хэсэг нь санхүүгийн ямар ч боломжгүйгээс ирдэг тухайгаа ярьж байв. Тиймээс энэ удаа бид ахмадуудын хөдөлмөр эрхлэлт болон хөгжил, эрүүл мэндэд төрөөс хэрхэн анхаарч байгааг хөндлөө.

Төрийн үйлчилгээ ба бодит байдал хоёрын зөрүү

Төрөөс хэрэгжүүлж байгаа гэх бодлого, шийдвэр, төсөл болон түүний шимийг нь хүртэх ёстой ахмадууд хоёрын хооронд их зөрүү бий. Тухайлбал, чөлөөт цагаа өнгөрүүлэх, тав тухтай байнгын ажиллагаатай газар байхгүй нь харамсалтай гэж ахмадууд ярьсан бол Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас “18 аймаг, дүүрэг дэх ахмадын ордон, сум, дүүргийн 188 өргөө, 13 аймаг дахь 83 танхимд ахмадууд чөлөөт цагаа өнгөрүүлэх, биеийн тамир, урлаг спортоор хичээллэх, сургалт, мэдээллийн арга хэмжээнд хамрагдаж, нийгмийн амьдралд идэвхтэй оролцож байна” гэж мэдээлэв. Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын төсвийн ерөнхийлөн захирагч болон аймаг, нийслэлийн Засаг даргын хооронд байгуулсан гэрээнд “Ахмад настанд биеийн тамир, спорт, соёл, урлагийн барилга, байгууламж, талбайг үнэ төлбөргүй ашиглуулах, биеийн тамир, спорт, урлаг, соёлын арга хэмжээг зохион байгуулах, ахмадын баг, хамтлаг, клубыг үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлнэ” гэж тусган ажилласнаар ахмад настнуудын спортын баг, соёл урлагийн хамтлаг, сонирхлын бүлэг, клуб байгуулагдсан гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг дэмжих хэлтсийн дарга Б.Алтантулга бидэнд ярилаа.Гэвч бодит байдал дээр дээрх төв, өргөө, клубууд нь нэр болоод сүр бараа үзэгдэхээс биш ахмадууддаа чиглэсэн тэдэнд тохирсон үйлчилгээг хэрэгжүүлж чаддаггүй аж. Энэ тухай Баянзүрх дүүргийн ахмад настан Ө.Бүрэнжаргал “Би 78 настай, гэртээ ганцаараа амьдардаг. Хийх ажилгүй болохоор үеийнхэнтэйгээ сууж хууч хөөрөхийг хүсдэг ч найз нөхөд эргэн тойронд ойрхон байдаггүй. Зарим нь хорвоогийн жамаар өнгөрсөн ч зарим нь нутагтаа амьдарч байгаа. Тиймээс өөр ахмадууд цуглардаг газар очъё гэхээр хаана очихоо мэддэггүй. Хорооны ахмадын өргөөнд очсон чинь ямар ч үйл ажиллагаа явуулахгүй, ажиллахгүй байсан. Баяр ёслол болохоор хааяа нэг уулзалт зохиодгоос өөр зүйл хийдэггүй. Тиймээс өдрийг үнэхээр хэцүү, шаналж өнгөрүүлдэг” гэж ярьсан юм. Сум, дүүрэг бүрт байдаг  бараа бүхий ажилладаггүй өргөө гэх нэр бүхий нэг танхимаар ахмадуудыг “хуурч” байхаар олон хүнд нэг зэрэг  бүх төрлийн үйлчилгээг үзүүлдэг ахмадын өдөр өнжүүлэх төвийг байгуулъя гэсэн санаачилгыг манай сонин дэвшүүлж байгаа юм. Үгүй бол дүүрэг, сум бүр дэх “унтаа” ахмадын өргөөнүүдийг “амь оруулж” өдөр бүр тогтмол үйлчилгээ явуулахад анхаарах шаардлагатай байгаа юм. Эс бөгөөс залуудаа нийгмийн бүтээн байгуулалт, улс орны хөгжилд гар бие оролцон бүх хүч хөдөлмөрөө зарцуулсан хүмүүс тэтгэвэрт гарахаар хэнд ч хэрэггүй болдог хөөрхийлөлтэй нийгэм биднийг угтан авах болно.

ХНХЯ:Ахмадуудыг ажилтай болгоход жилд  нэг тэрбум төгрөг зарцуулдаг

Ахмад настны тухай хуулийн дагуу 55 ба түүнээс дээш настай эмэгтэй, 60 ба түүнээс дээш настай эрэгтэйг Монгол Улсад ахмад настан хэмээн үздэг. Өнөөдрийн байдлаар манай улсын нийт хүн амын 10 орчим хувь буюу 329 мянга орчим нь ахмад настан байгаагийн 70 хувийг эмэгтэй, үлдсэн хувийг эрэгтэйчүүд эзэлдэг. Харин хөдөлмөрийн насны 2.1 сая хүний 15 хувь нь ахмадууд байна. Үүнээс  60 ба түүнээс дээш насныхны  17 хувь буюу 45 мянга орчим ахмад настан хөдөлмөр эрхэлдэг гэж салбар яамнаас мэдээллээ. Тухайлбал, 55-аас дээш насны 36371, 60-аас дээш насны эрэгтэй 20160 нийт 56531 ахмад настан хөдөлмөр эрхэлж, нийгмийн даатгалын шимтгэл төлж байна. 
Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөлөөс хэрэгжүүлдэг Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд түр ажлын байраар хангах, хувиараа өрхийн үйлдвэрлэл, аж ахуй эрхлэх сонирхол бүхий ахмад настныг  эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгт хамруулдаг.Өнгөрсөн онд  884 ахмадыг  тус хөтөлбөрт хамруулж, 989.6 сая төгрөг зарцуулсан гэж ХНХЯ-наас мэдээлэв. Харин энэ оны наймдугаар сарын байдлаар тус хөтөлбөрт 442 ахмад мэргэжилтэн хамрагдаж, 890 сая төгрөг зарцуулж, 490 ажлын байр бий болжээ.
Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг дэмжих хэлтсийн дарга Б.Алтантулга  “Бидний ярих ёстой нэг асуудал бол ахмад настны орлогыг нэмэгдүүлэх юм. Сүүлийн жилүүдэд хөдөлмөр эрхлэх хүсэл сонирхолтой ахмад настны тоо нэмэгдэж байна. Иймд хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмадуудын мэдээллийн санг үндэсний хэмжээнд бүрдүүлж, түүнд үндэслэн ахмад настанг ажилд зуучлах, нөхөрлөл, хоршооны хэлбэрээр хөдөлмөр эрхлэхийг нь дэмжих, бизнес инкубацын үйлчилгээ үзүүлэх, жижиг зээл олгох, шинэ дадал олгох сургалтад хамруулах гэсэн арга хэмжээг хэрэгжүүлж ирсэн. Мөн Төрийн захиргааны төв байгууллага өөрийн салбарт зөвлөх мэргэжилтнээр ажиллах мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвартай ахмад настны бүртгэл, мэдээллийн санг бүрдүүлж, тэднийг төрийн бодлого, хууль тогтоомж боловсруулах, бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд зөвлөгөө өгөх ажилд оролцуулахаар хуульд тусган хэрэгжүүлж байна. Тухайлбал,  залуу малчдад зөвлөгөө өгөх, хөдөлмөр, аж ахуй эрхлэхэд зөвлөн туслах, уламжлалт өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, мод бут сөөг тариалах, мах, ногоо даршлах, монгол гэрийн тоног хэрэгсэлтэй танилцуулах, түүнийг хийж сурахад нь туслах,  өвчлөл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллуулах боломж бүрдүүлэхээр зорин ажиллаж байна” гэв.
Гэвч бодит нийгэмд ахмадууд хөдөлмөр эрхлэх сонирхол байлаа ч ажилд авах газар олдохгүй байгаа юм. Энэ талаар Чингэлтэй дүүргийн ахмад настан Р.Булгамаа “Тэтгэвэртээ гараад хоёр жил гэртээ суулаа. Оюун санаа эрүүл, бие хөнгөн болохоор ажил хийх сонирхол их байвч авах газар олдохгүй юм. Нэмэлт орлого гэхээсээ илүүтэй хамт олноосоо хөндийрсөн сэтгэлээ тайтгаруулахын тулд ажил хийхийг хүсдэг. Учир нь олон жил хамт ажилласан хүмүүсээсээ холдоод гэрт ганцаар суух их хэцүү байдаг. Тиймээс ахмад настандаа тохирсон ажлын байрыг бий болгох эсвэл байгууллагууд ахмад хүнийг ажиллуулах тал дээр төрөөс их анхаарч ажиллаасай гэж хүсдэг. Бид чинь залуудаа одоогийн залуус шиг л юу ч бодож санахгүй омголон явжээ. Гэвч тэтгэвэрт гараад хэнд ч хэрэггүй болдог юм байна” хэмээн ихэд харуусангүй ярьсан юм. 
Тиймээс ахмадуудын хөдөлмөр эрхлэлт хэчнээн саяыг зарцуулсан, тэдэнд зориулсан ажлын байр бий болгохоор зорьж байна гэсэн олон үр бүтээлгүй зүйл ярихаа зогсоож ахмадуудын дотоод сэтгэл рүү өнгийдөг байя. Ажлын байраар хангах, хүмүүсийн хандлага өөрчлөгдөхийг хүлээсээр байтал Монголд амьдарч байгаа мянга мянган ахмад сэтгэл дотроо шаналсаар л байх болно. Тиймээс хамгийн түрүүнд тэдний хөгжил, эрүүл мэнд, оюун  санаа гэсэн бүх зүйлд анхаардаг ахмадын өргөөнүүдийг “амь оруулж”, ахмадуудын өдөр өнжүүлэх төв барихад тэрбум гаруй төгрөгөөсөө хэдхэн хувийг зарцуулахыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас шаардаж байна.Ахмадын хөгжлийн төвийн үйл ажиллагааг цогц байдлаар дэмжин хөгжүүлэх зорилтдоо хүрэхийг  330 мянга орчим ахмад чих тавин хүлээж байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.5  МЯГМАР № 195 (6672)
 

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

1 цаг 1 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

7 цаг 20 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

7 цаг 20 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

21 цаг 37 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

22 цаг 49 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин