Pandora Papers:Ерөнхий сайд асан Сү.Батболдын оффшор хөрөнгийг зарлав

2021-10-04
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консорциумаас /ICIJ/ дэлхийн удирдагчид, улс төрчид, тэрбумтнуудын нууц хөрөнгө, оффшор дансыг илрүүлсэн “Pandora Papers” баримтыг ил болголоо. Энэ удаа тэд 91 орны  одоо төр барьж байгаа болон өмнө нь төр удирдаж байсан 35 удирдагч, 330 гаруй  улс төрч, 100 гаруй тэрбумтнуудын оффшор компаниудын тухай 12 сая баримтыг дэлгэв.Үүнд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр, Чехийн Ерөнхий сайд Андрей Бабиш тэргүүтэй алдартай удирдагчдаас гадна Монголын хоёр ч улстөрч багтжээ.

 “Пандора баримт”-тай холбоотой цахим хуудсын “Хүчирхэг тоглогч” /The Power Players/ хэсэгт Монголын Ерөнхий сайд асан Сү.Батболдын мэдээлэл багтжээ. Түүний тухай “Сүхбаатарын Батболд нь улс төрч болохоосоо өмнө уул уурхайн бизнес эрхэлж баяжсан. Тэрбээр УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд болохоосоо өмнө 2000-2009 онд хэд хэдэн сайдын албан тушаал хашиж байв. Тэрбээр 2004 оноос хойш УИХ-ын гишүүнээр ажиллаж эхэлсэн юм. Сү.Батболд нь уул уурхайн хууль бус гэрээтэй холбоотой хэдэн зуун сая ам долларыг хувьдаа завшсан хэргээр Монгол, Их Британи, Сингапур, болон АНУ-д шалгагдаж байсан.Түүний Америк өмгөөлөгч “ICIJ”-д “Сү.Батболдыг хууль зөрчсөн хэргээр Монгол, Нью Йорк, Хонгконг, Лондон, Сингапурт хэрэг үүсгэсэн боловч шүүхээр түүнийг буруутай гэдгийг нотолж чадаагүй” гэж ярьжээ. Тэрбээр 2006 оны дөрөвдүгээр сард үйлдвэр, худалдааны сайдаар ажиллаж байхдаа  "Quantum Lake Trust" үл хөрөнгө итгэмжлэх нэгжийг Английн Гернсигийн санхүүгийн төв оффшор бүсэд байгуулжээ. Энэ нэгжийг   Их Британийн "Premier Edge" компани эзэмшдэг бөгөөд Сү.Батболд 2005 онд анхны хувьцаа эзэмшигч нь болж байв. Ийн тус компани 8.8 сая гаруй ам долларын өртөг бүхий хоёр дээд зэрэглэлийн амины орон сууцыг Лондонд 2006 онд худалдан авчээ. Түүний зөвлөх бидэнд “Ерөнхий сайд асан Сү.Батболдыг уул уурхайн хууль бус гэрээтэй асуудлаар шалгаж эхлэхээс өмнө түүний гэр бүлийнхэн Лондонд сурч, ажилладаг байсан. Түүнд ямар ч нууц хөрөнгө байхгүй. Түүний оффшор компани гэгдэх шалгаж байгаа компаниудыг худалдаж авахдаа Монголын хуулийг зөрчөөгүй” гэж ярилаа” хэмээн бичжээ.Сэтгүүлчдийн 14 санхүүгийн байгууллагаас цуглуулсан 12 сая мэдээллийн багахан хувийг боловсруулсан тул Монголоос өөр хэний мэдээллийг илрүүлээд байгаа нь тодорхойгүй байна.

Эх сурвалж:ICIJ.org

Нэг нь С.Батболд юм байж. Тэгээд нөгөө нь хэн юм бэ Монголоос 2 гэж бичихээд нөгөө хүний талаар юу ч бичсэнгүй. Бие биеэсээ сорү рaste хийдгээ болимоор юм. Яг Pandora papers-ээс C.Батболдыг хайгаад олсонгүй.
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

1 цаг 8 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

7 цаг 27 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

7 цаг 27 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

21 цаг 44 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

22 цаг 56 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин