Шүүхийн салбарт шинэчлэл хэрэгтэйг Шүүх хариу үйлдлээрээ тодхон харууллаа

2021-10-04
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Урианхан Б.ГАЛААРИД

“Өдрийн сонин”, “Зууны мэдээ” сонины 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн дугаарт “Будилаантай шүүгчид, бусармаг явдлаас зоригтой салах цаг болжээ”, “Өдрийн сонин”-ы 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн дугаарт “Хуудуутай шүүгчдийн гаргасан хуйвалдаантай шийдвэрийг таслан зогсооё” гарчигтай шүүхийн шүүн таслах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотойгоор нэр бүхий шүүгчдэд чиглэсэн худал, гүтгэлгийн шинжтэй нийтлэлийг нэн даруй таслан зогсоож, залруулга хийж, хариуг заасан хугацааны дотор ирүүл гэсэн албан бичгийг Нийслэл дэх Захиргааны хэргийн Анхан шатны Шүүхийн Тамгын газрын дарга Н.Батхүү зарим сайт, сонины газарт илгээжээ. Үүнтэй холбогдуулан тус тамгын газраас Мэдэгдэл гаргасныг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн page-д байршуулжээ. “Будилаантай шүүгчид, бусармаг явдлаас зоригтой салах цаг болжээ” нийтлэлийг бичсэн сэтгүүлчийн хувьд байр сууриа илэрхийлэх нь зүйтэй гэж үзлээ. 
Би “Б.Галаарид” гэдэг уугуул нэрээрээ хэвлэн нийтэлсээр 40 гаруй, мэргэжлийн сэтгүүлч болсоор 32 жил болохдоо гагцхүү үнэнийг олон нийтэд хүргэх сэтгүүл зүйн алтан дүрмийг ягштал баримталж ирсэн. Сонины нэг дугаарт олон материал зэрэг гарах тохиолдолд редакцын шаардлагаар гол материалд өөрийн нэрээ, бусдад нь өөр нэр тавих явдал 1990-ээд оны эхэн үед байсан. Өөрөөр псевдоним буюу нууц нэр хэрэглэж байсангүй. Нэр нүүрээ нууж худал мэдээлэл түгээх ёс суртахуунгүй үйлдлийг сэтгүүлч мэргэжлээ хүндэтгэдэг хүний хувьд хүлээн зөвшөөрдөггүй. Түүн лүгээ нэгэн адилаар худал хуумгай мэдээлэл түгээх, бусдыг гүтгэхийг хэрхэвч тэвчдэггүй. Мөн өөрийн бичиж нийтлүүлсэн зүйлийнхээ хариуцлагыг бусдад тохох, нялзаах оролдлого хэзээ ч хийж явсангүй. Энэ бол миний насан туршид баримталж ирсэн, баримтлах зарчим. 
Гэтэл Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн Тамгын газрын дарга нь миний бичсэн нийтлэлийг “нэр бүхий шүүгчдэд чиглэсэн худал, гүтгэлгийн шинжтэй нийтлэл” гэж дүгнээд, энэ нийтлэлийг түгээх үйлдлийг таслан зогсоож, залруулга хийж, эргэж мэдэгд гэсэн албан даалгаврыг Үндсэн хууль, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль, хууль эрх зүйн бусад актуудаар баталгаажсан хараат бус үйл ажиллагаа явуулж байгаа хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд өгч байгааг хэрхэн ойлгох вэ? Би Шүүхийн тухай хуульд Шүүхийн Тамгын газар, түүний даргын эрх үүргийн тухай хэрхэн заасныг анхааралтай уншсан. Тэндээс Н.Батхүү даргын үйлдлийг зөвтгөх юм олж үзсэнгүй. “Нийслэл дэх Захиргааны хэргийн Анхан шатны шүүхийн Тамгын газар” гэсэн толгойтой албан бичгийн цаасан дээр, огноо, дугаар тавьж, тамга дарж, гарын үсгээ зураад албан ёсоор редакцуудад хүргүүлсэн учраас түүний энэхүү даалгаврыг би Албан даалгавар гэж ойлгож байна. Тус Тамгын газрын нэрээр гаргасан “Мэдэгдэл”-ийг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн албан хуудас(page)-наа байршуулсан болохоор бүр ч албан ёсны гэж ойлгов. Гэхдээ дээд шатны байгууллагын өмнөөс доод шатны этгээдүүд нь шийдвэр гаргадаг “соёл” энэ салбарт тогтсон юм байна гэж ойлголоо.  
Уг мэдэгдэлд “...шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлж, шүүгчийн шийдвэрлэсэн хэрэг маргаантай нь холбогдуулан мэргэжлийн болон хувь хүний нэр төр, алдар хүндэд нь бүдүүлгээр халдаж буй хууль зөрчсөн үйлдлээ нэн даруй зогсоохыг шаардаж байна” гэжээ. Тухайн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ийм нийтлэл бичээд өгөөч гэж надад захиалаагүй, тэд энэ нийтлэлийн төлөө хариуцлага хүлээх, тэр тусмаа аль нэг шатны шүүхийн тамгын газрын даргын Албан даалгаврыг хэрэгжүүлэх үүрэггүй. Бичсэн нийтлэлийнхээ хариуцлагыг би өөрөө хүлээнэ гэдгээ хэлье. Миний тухайд нийгэмд оршин буй шударга бус үйлдлийг илчлэн бичих ёс суртахууны үүрэгтэй сэтгүүлч хүний хувьд нийтлэг эрх ашиг бүхий асуудал хөндөхдөө түүнд холбогдох зарим этгээдийн нэрийг дурдсан болохоос тухайлан хэн нэгэн шүүгчийн нэр төр, алдар хүндэд халдах хувийн явцуу зорилго тавиагүй гэдгээ хаана ч хэлнэ.  
Уг мэдэгдлээ “Цаашид хууль бус үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулбал холбогдох хуульд заасны дагуу эрх бүхий байгууллагад хандаж шийдвэрлүүлэхийг мэдэгдье” гэж өндөрлөснийг би хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд хандсан заналхийлэл, дарамт гэж ойлгож байна. Аливаа хэвлэл мэдээллийн хэрэгсэл Сэтгүүлч хүний бичсэн нийтлэлийг хэвлэн нийтлэх нь хууль бус үйл ажиллагаа гэж ойлгодог Шүүхтэй байгаад харамсаж байна. Сэтгүүлчийн эрэн сурвалжилж бичсэн нийтлэлийг хуулийн дагуу хянан нягталж, үнэн мөнийг тогтоолгүйгээр хэн нэгэн Тамгын газрын дарга худал мэдээлэл, гүтгэлгийн шинжтэй нийтлэл гэсэн албан ёсны дүгнэлт хийчихдэг Шүүхтэй байгаад харамсаж байна. Миний нийтлэлийг шэйрлэсний төлөө фэйсбүүк хэрэглэгчид анхааруулга өгдөг Шүүгчтэй байгаад харамсаж байна. 
Сэтгүүлчдийн нийтлэлд Шүүхийн зүгээс үзүүлж буй хариу үйлдлийг хараад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрх зүйн шинэтгэлийг эрчимжүүлж, шүүхийн салбарт өөрчлөлт, шинэчлэлт хийх тухай мэдэгдсэн нь цагаа олсон  шийдвэр гэсэн итгэл үнэмшил минь улам батажлаа. Энэ ажил хэрэгжихэд сэтгүүлчид, олон нийтийн оролцоо дэмжлэг зайлшгүй хэрэгтэйг хатуу ойлголоо. Тиймээс Ерөнхийлөгч, УИХ-ын ёс зүйтэй гишүүд, иргэд олон нийт хаа хаанаа энэ асуудалд анхаарал хандуулж, Шүүхийн салбарт өөрчлөлт, шинэчлэлт хийх талаар хамтран ажиллах цаг нэгэнт болжээ. Монгол Улсын 500 гаруй шүүгч бүгдээрээ ийм шударга бусын балчигт живээгүй, ажил мэргэжилдээ үнэнч, ёс суртахуунтай хуульчид дийлэнх нь гэдгийг ойлгож, ялгаа заагтай хандахын чухлыг дашрамд хэлмээр байна. Хуулийг гууль болгодог шүүгчид нийт шүүгчдийн маш цөөхөн хувь нь байгаа. Тэд л Монголын шүүхийг муухай харагдуулж, ёс зүйгүй, хууль бус үйлдэл хийж, иргэд, нийгмийг хохироож байгаа. Энэ үзэгдэл манай хэвлэл, мэдээллийн салбарт ч анзаарагддаг. Ёс зүйгүй цөөн хэдэн нөхдийн бий болгосон муу нэрийг ажил мэргэжилдээ хайртай дуртай, мэргэжлийн ёс зүйгээ эрхэмлэдэг олон зуун хүнд нялзаан “Танай муусайн сэтгүүлчид” гэж давшлахтай би алхам тутамд таардаг, эмзэглэдэг. Яагаад гэвэл тэдний маань олонх нь Монголын мянга мянган жирийн иргэдийн нэгэн адилаар цаг наргүй шударгаар зүтгэж, амьдрал нь зээл дээр, асуудал дээр тогтдог. Монголын ихэнх шүүгчид бас тийм байгаа, амьдрал нь бусдын адил цалингаас цалингаар хэмжигдэж, хууль дээдэлснийхээ төлөө ухвар мөчид этгээдүүдэд доромжлуулж, хараалгаж яваа нь мэдээж. Харин цөөн хэдэн этгээд энэ ажил мэргэжлийг хууль бусаар орлого олох, бусдыг дарамтлан хохироох, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх арга хэрэгсэл болгон салбараа булингартуулдаг. Тиймээс шүүхийн байгууллагуудын үйл ажиллагааг тунгалагшуулах нь хэчнээн чухал байгаа, түүнд олон нийтийн оролцоо ямар чухал болох нь тодорхой байна.   

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.4 № 194 (6671)

 

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

1 цаг 8 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

7 цаг 27 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

7 цаг 27 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

21 цаг 44 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

22 цаг 56 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин