Х.Цэвлээ: Гар, санаа нийлсэн чадварлаг редакци бүрдүүлэх нь чухал байлаа

2021-10-01
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Х. ЦЭВЛЭЭ
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн  

1991 он. Нар хур тэгширсэн найртай зуны адаг сар гарах дөхөж байлаа. Хариуцсан албан ажил маань хааяа жаахан хэл амтай боловч ерөнхийдөө  намдуу тайван,  гадны цаг агаар сэтгэл сэргээгээд сайхан  байсан. Тэгтэл нэг өдөр төвийн хэвлэл мэдээллийн дарга эрхлэгчдийг  Ерөнхий сайд өрөөндөө дууджээ. Хүрээд л очлоо. Ерөнхий сайд  мэдээлэл хийж үүрэг даалгавар  өгөх юм боллоо.   Тэгэлгүй яахав, тэр үед  хувийн хэвлэл мэдээлэл бие даан төлөвшиж чадаагүй  байсан юм чинь. 
Ерөнхий сайд өөрөө  мэдээлэл хийлээ. Тэр хэлэхдээ манай Засгийн газрын радио, телевиз сүүлийн үед Засгийн газраа айхтар шүүмжилдэг боллоо гэж дургүйцдэг  юм байна. Ерөнхийдөө  юу болсон бэ гэвэл  хэвлэл мэдээллийнхэн  өнөөдрийн энэхүү амаргүй бэрх цаг үед  засаг төрийнхөө  бодлого, үйл ажиллагааг аль болохоор дэмжиж хамтран ажиллахыг хүсэмжилсэн  тийм л мэдээлэл хийсэн.
Би хувьдаа тэр үзэл  санааг дотроо зуун хувь дэмжиж  суусан. Засгийн газраа  тийнхүү шүүмжлэх чиг үүргийг хэн нэгэнд өгөөгүй боловч  тиймэрхүү  зарчмын   алдаа дутагдал гарсанд ихэд гэмшиж  байлаа.   

Тэрхүү уулзалт яриа тэгсхийгээд  дуусч  тарах боллоо. Гарахаар босох гэхэд Цэвлээ гуай та түр хүлээзнээрэй, нэг ярих юм байна гэлээ. Хүмүүсийг гарсны дараа их л аминчлангуй өнгөөр над руу ойртож ирээд, за бид нар таныг төр засгийн хэвлэлийн  нэгдсэн албаны даргаар томилох саналтай байна.Татгалзахгүй биз дээ? гэдэг байна. Тулгамдсан тул маргааш хариу өгье гэлээ. Тэндээс гараад Ерөнхийлөгчтэй уулзлаа. Тэгтэл одоогийнхоо энэ байдлаар болоод л байна шүү дээ. Наад асуудлыг чинь  би мэдэхгүй юм байна гэв. Тэгээд л Ерөнхий сайд маань надад шинэ чухал ажил өгөх гээгүй харин ажлаас  халах тухайгаа  мэдэгдсэн  юм байна гэдгийг сая л нэг ойлгосон.  Миний даргалж байсан МРТУХ-г татан буулгаж оронд нь Засгийн газрын радио, телевиз гэдэг Засгийн газрын  харьяа тусгай газар болгон  статусыг  өөрчилж тус  байгууллагын  ерөнхий захирлаар нь намайг томилоод ердөө арван сар болж байв.Тиймээс нэгэн удаагийн мөнөөх дутагдлын төлөө ажлаас тийнхүү халж хатуу хариуцлага тооцох  юм гэж бодоогүй явсандаа эдүгээ өөрөөсөө зовдог билээ. Жинхэнэ ном дүрмээрээ бол тиймэрхүү байдлаар  хариуцлагыг хатуухан тооцож байх нь зохистой  гэж  боддог. Маргааш өглөө нь Ерөнхий сайдтай уулзаад би  санал болгосон тэр  ажлыг чинь хийж чадмааргүй юм байна. Өөр ямар нэг хэр тааруу ажил байхгүй бол яана гэх билээ гэж хэллээ. Тэгтэл Ерөнхий сайд маань нэлээн гайхсан байдалтай над руу харснаа “За байз, манай Засгийн газар нэг сонинтой болох санаатай байгаа юмсан  гэж байх юм. Тэр үгийг сонсонгуут л би харин тэр ажлыг чинь хийж чадах байх шүү гэж яаран сандран хэлсэн   санагдана. Намайг тэгж хэлэнгүүт Ерөнхий сайдын маань царайд үл мэдэг баясал тодроод за их сайн байна, маргааш тогтоол гаргаж таныг ерөнхий эрхлэгчээр томилъё гэв.
Гучаад оны эхээр Ц.Баттөмөр гуайн  удирдлагаар гарч байгаад  улс төрийн хэлмэгдлээс болж орхигдсон Засгийн газрын сонин  дахин сэргэн байгуулагдах болсны  оршил түүх нэг  иймэрхүү юм. Тийм болохоор энэхүү томилолтыг  миний насан заяаны дотор тохиолдлоор учирсан хамгийн ээлтэй сайхан томилолт хэмээн билэгшээж явдаг  юм. Тэгээд л Засгийн газрын тогтоол шийдвэр  гарна гэснээрээ  гарч  би өөрийн дуртай сонины ажилдаа томилогдон очсон юм даа.  Хамгийн чухал нь гар санаа нийлсэн чадварлаг редакцийн хамт олныг  бүрдүүлэх хэрэгтэй байсан. Хамгийн түрүүнд  хариуцлагатай нарийн бичгийн дарга болох нэн тохиромжтой  хүнийг олох нь чухал гэж үзээд, М.Баяртогтоход хандсан чинь зөвшөөрлөө. За  тэгээд бусад хүнийг Баяртогтохтойгоо санал нэгдэн эрж хайсан. Би хувьдаа зохиолч сэтгүүлчийн хос авьяас чадвартай хүн олохыг битүүхэн сонирхож байсан. Тэгээд П.Пүрэвсүрэн, Г.Батаа, Д.Шатар, Д.Цэмбэл, Ц.Түмэнбаяр, У.Амарсайхан, Ц.Цэрэн, Бя.Энхтуяа, Б.Догмид, Т.Баатар, Ш.Батцогт, Д.Сандагсүрэн, С.Оюунчимэг,  Б.Оюунцэцэг, Н.Дуламсүрэн, Сүхбат, Б.Энхтуяа, С.Зэвсэг, Ч.Содномдорж, Цэрэннадмид, Оюунбилэг, Дашдорж, Доржсамбуу, Отгонцэцэг, Цэцэгмаа, анхны орлогч эрхлэгчээр Б.Өвгөнхүү, орлогч эрхлэгчээр Э.Алтангэрэл, нэгдүгээр орлогч эрхлэгчээр До.Цэнджав, нарийн бичгээр Л.Урнаа, Болороо, ня-бо-гоор Хоодой, Аюуш, аж ахуйн эрхлэгчээр Ц.Дугар, бичээчээр  Байгальмаа, Алтанцэцэг, Наранчимэг, гэрэл зурагчин, сонин гаргагчаар Батсүх, Навчаа, Оюунсүрэн, Оюун  зэрэг багаар ажиллах чадвартай, авьяаслаг  олон арван хүнийг ажилд томилон авч баг бүрдүүлснээ бүүр түүрхэн санаж байна. Гадаадын сонин хэвлэлтэй ч хэлхээ холбоотой болж, Өмнөд Солонгосын Сего Таймс, Хятадын Женжир зэрэг сонинтой нөхөрсөг харилцаа тогтоож, сонины хэвлэх үйлдвэртэй хүртэл болж байлаа. 
Би бээр 1991 оны есдүгээр сард энэ сонины эрхлэгчээр томилогдож ажлаа тийнхүү эхэлж байсан бол түүнээс дөрвөн жил арваннэгдүгээр сарын дараа 1996 оны наймдугаар сарын 30-нд  ажлаасаа чөлөөлөгдөн гавьяаныхаа амралтад гарсан байгаа юм. 
Намайг ажлаа өгөх үед манай хамт олон 100 гаруй хүнтэй болж, тэдний туйлын ажил хэрэгч санал санаачилга итгэл  сэтгэлээр  тус сонин нь дэргэдээ Маргааш, Урлаг утга зохиол, Эмэгтэйчүүд, Алтан зоос   хэмээх дагуур сонинтой, өөрийн гэсэн   ажлын байр байшинтэй, хуучирсан ч гэсэн  хэвлэх үйлдвэртэй  тийм л сонины газар болсон байсан бөгөөд  түүнээс хойш  хорин хэдэн жил өнгөрсөн  байхад тэрхүү бүтээлч өв уламжлалаа хадгалан үлдэж  чадсанд анхны эрхлэгчийн хувьд сэтгэл ханамжтай бахархалтай байдаг. Яана гэхэв, хорвоогийн хатуу  хуулиар энэ завсар олон арван хүн  орон зайгаа орхин тэнгэрт халин одож  хамт олон бидэндээ сэтгэл санааны маш их уй гашуу үлдээсэнд эмгэнэн харуусаж тэдгээрийн  хань үр ач, төрөл, саданд  гүн эмгэнэл илэрхийлж байна.  
Энэ завшааныг ашиглан "Засгийн газрын мэдээ" сонины гал голомтон дээр үүсч хөгжсөн "Зууны мэдээ" сонины эрхлэгч,  эвсэг,  хүмүүнлэг сэтгэл зүрхний хүмүүжилтэй  хамт олон  тус сониныг тогтвортой, ноён нуруутай зөв сайхан  авч явааг  тэмдэглэж чин сэтгэлийн баяр хүргэж эрүүл энх саруул сайхан  амьдрахыг хүсэн ерөөе. Мөн тус сонины байнгын уншигчдад  номын цагаан буян оршиж байхыг хүсэн ерөөе.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.1 Баасан № 193 (6670)

Зууны мэдээ сонины хамт олонд 30 жилийн ойн баярын мэнд хүргэж улам их амжилт хүсье,
Аляскийн дээд хэмжээний уулзалтад АНУ, ОХУ өндөр түвшний төлөөлөгчид оролцоно

Аляскийн дээд хэмжээний уулзалтад АНУ, ОХУ өндөр түвшний төлөөлөгчид оролцоно

6 цаг 8 мин
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан төсвөө тусад нь батлах хэрэгтэй гэв

2026 оны улсын төсвийг иргэдээрээ хэлэлцүүлэх ажлын хүрээнд УИХ-ын гишүүн О.Саранчу

20 цаг 13 мин
Ерөнхийлөгчийн Тамгын газрын “гал тогоо”-г хэн хэн барьдаг вэ?

Төрийн тэргүүний тамгын газрын үйл ажиллагааг урагшлуулна гэдэг амаргүй ажил байж таарна.

20 цаг 13 мин
ЭМДС-д хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ахална

ЭМДС-д хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ахална

Уржигдар 11 цаг 32 мин
Төрийн нууцын тухай хуульд өөрчлөлт оруулна

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, хуралдаанаас гаргасан шийдвэрийг  ЗГХЭГ-ын тэргүүн

Уржигдар 06 цаг 00 мин
Б.Лакшми: Орлого олох хэрээр төсвөө тодотгож байгаад "үрдэг" зуршилтай болчихлоо

2026 онд хэдий хэмжээний орлого олж хэдий хэмжээний зарлага гаргах вэ гэдэгт хүн б

Уржигдар 06 цаг 00 мин
Женнифер Лопесын тоглолтууд Ташкент, Астана, Алматы дахь хотын төсөвт олон сая доллар оруулав

Женнифер Лопесын тоглолтууд Ташкент, Астана, Алматы дахь хотын төсөвт олон сая доллар оруулав

2025-08-13
Б.Хишигжаргал: Тэдний уулзалт харилцааг түр зөөлрүүлж болох ч, геополитикийн зөрчил намжихгүй

ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Орос судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан Б.Хишигжаргалтай ярилцлаа.

2025-08-13
Д.Амгалан: Хууль, эрх зүйн шинэчлэл хийснээр Улаанбаатар хот тэлж хөгжих боломжтой болсон

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Амгалантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2025-08-13
Киргизэд махны үнийг төрөөс түр зохицуулна

Киргиз улсад махны үнийг төрөөс  түр зохицуулахаар шийдвэрийг тус ул

2025-08-12