Иргэн Г.Эрдэнэбилэг: Э.Бат-Үүл хүүтэйгээ нийлж олон айлыг хохироосон

2021-09-30
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.БЯМБАЖАРГАЛ

Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдахаар газраа чөлөөлж өгсөн иргэд одоог хүртэл байртай болж чадаагүй, орон гэргүй болсон талаараа хэвлэлийн хурал хийлээ. Хуралд Баянзүрх дүүргийн 4, 12 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хорооны иргэд оролцов. Үүссэн нөхцөл байдлын талаар БЗД-ийн IV хорооны иргэн Г.Эрдэнэбилэг “Гэр хорооллын дахин төлөвлөлтөд орж 2014 оны зургадугаар сарын 4-нд газраа чөлөөлж “Их өргөө” компанитай гэрээ хийсэн.  Гэвч одоог хүртэл байр баригдаагүй, орох оронгүй болсон учраас гэр бүлээрээ айлаас айлд амьдарч байна. Миний мэдэж байгаачлан 184 айлыг хохироосон гэсэн мэдээлэл байна. Долоон жилийн хугацаанд айлуудын чөлөөлсөн газарт нэг ч байшин, барилга баригдаагүй. Тухайлбал, Э.Бат-Үүл нь өөрийн хүү Б.Чулуудайтай нийлэн олон айлыг орон сууцтай болгоно гэж газрыг нь чөлөөлүүлж хохироосон. Тэдний нэг нь манай гэр бүл. Гэвч Э.Бат-үүл нь СХД-ийн УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшээд явж байна. Би СХД-ийн сонгогчдод энэ талаар хэлнэ. Хэрэв хохирол барагдуулахгүй бол эсэргүүцлээ илэрхийлнэ. Долоон жилийн хугацаанд шүүх, цагдаа, холбогдох байгууллагуудаар явсан ч үр дүнд хүрээгүй” гэв.
Мөн хэвлэлийн хуралд оролцогч БЗД-ийн XII хорооны иргэн н.Отгонбаяр "Би ахыгаа төлөөлж ирсэн. 2013 оны наймдугаар сарын 23-нд “Grandline” компанитай гэрээ хийж газраа чөлөөлж өгсөн. Тухайлбал, найман жилийн өмнө тухайн компанид газраа эзэмшүүлэхээр өгсөн ч барилгын сууриас өөр зүйл хийгдээгүй байна. Гэрээ хийсэн “Грандлайн” компанийн захирал нь Б.Чулуудай гэж хүн байдаг. Хотын дарга асан Э.Бат-Үүлийн хүү. Тэгэхээр Э.Бат-Үүл нь ард түмнийг байртай болгож дахин төлөвлөлт хийх нэрийдлээр айлуудын газрыг хүүгийнхээ компанид өгсөн. Өнгөрсөн жил гуравдугаар шатны шүүхээр энэ хэрэг орсон байгаа. Шүүх хурлаар “Грандлайн” компани нь иргэдийг хохироосон нь үнэн болохыг тогтоосон. Хэзээ байранд орох нь тодорхойгүй байхад миний ах харваж бие нь муудсан. Хуулийн байгууллагын дүгнэлт гарчихаад байхад энэ компани хэзээ хариуцлага хүлээж хохирсон хүмүүсийг орон гэртэй болгох тал дээр хариулт авмаар байна. Энэ хороонд 48 өрх орох оронгүй болсон. Э.Бат-Үүлийн нэр дэвшиж буй СХД-ийнхэн өөрийг нь үнсэж угтдаг гэсэн байсан. Тэгвэл одоо үнсэж биш өндгөөр угтъя гэж хэлмээр байна” гэлээ.
Түүнчлэн СХД-ийн V хорооны “Э.Бат-Үүл өөрийн хүү Б.Чулуудайтай нийлж 800 орчим айлын газрыг чөлөөлж дахин төлөвлөлтөд оруулна гэсэн ч 184 айл одоог хүртэл орон гэргүй байна. Нэг айлын цаана үр хүүхэд, гэр бүлийн олон гишүүд бий. Гэвч эдгээр хохирсон иргэдийг доромжилж байгаа мэт Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж байна. Энэ асуудлыг шийдсэн хойно нэр дэвших хэрэгтэй. Бид 184 хохирсон өрхийн төлөө өлсгөлөн зарлана” гэв. “Гранд лайн” компани ард иргэдийг залилсан гэсэн шийдвэр шүүхээс гарсан ч хариуцлага хүлээгээгүй, хэрэв асуудлыг шийдвэрлэхгүй бол эсэргүүцлийн хүнд хэлбэрт шилжинэ гэдгийг хохирсон иргэдийн төлөөлөл хэлж байлаа. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.9.30 ПҮРЭВ № 192 (6669)

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

1 цаг 8 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

7 цаг 27 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

7 цаг 27 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

21 цаг 44 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

22 цаг 56 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин