ЖДҮ-гийн хэргийг шалгах ажиллагаа үргэлжилж байна

2021-09-29
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ДАМДИН

УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнууд, улс төрд нөлөө бүхий этгээдүүдийн оролцсон ЖДҮ-гийн хэрэг 2018 оны сүүлчээр илэрсэн. Энэ хэргийг АТГ шалгасан. Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьсан. Улмаар шүүхээс тухайн үеийн УИХ-ын хэд хэдэн гишүүн, сайдад ял оноосон байдаг.
 Тухайлбал, ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригийг 2020 оны  наймдугаар сарын 4-ний өдөр шүүсэн. Шүүхээс Б.Батзоригийг улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг зохион байгуулсан гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, 40 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн. 


Түүнчлэн УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирыг  мөн оны наймдугаар сарын 19-ний өдөр шүүж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жил хүртэлх хугацаагаар хасч, гурван жил зургаан сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрийг гаргасан.
Бас УИХ-ын гишүүн асан Г.Солтанд холбогдох хэргийн шүүх хурал  2020 оны долдугаар сарын 29-нд болж, нийтийн албанд томилогдох эрхийг таван  жилээр хасч, гурван жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.


УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад 2020 оны наймдугаар сарын 11-нд шүүхээс 2.6 жилийн хорих ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг нь зургаан жилээр хассан.
Ингэж анхан шатны шүүх шийдэж байлаа. Тэд давж заалдаж, хяналтын шатны шүүхэд гомдол гаргаснаар заримынх нь ялын байдал хөнгөрч, өөрчлөгдсөн байдаг.
Харин ЖДҮ-гийн хэрэгт холбогдсон УИХ-ын бусад гишүүн, албан тушаалтнууд ямар нэг хариуцлага хүлээлгүй үлдсэн гэх ойлголт нийгэмд байдаг. 


Тэгвэл энэ хэргийг мөрдөн шалгах, прокурорын хяналт тавих үйл ажиллагаа үргэлжилж байгаа юм байна. Тодруулбал, яг одоо АТГ-ын мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын хяналтад өнөөгийн нэр бүхий УИХ-ын гишүүд, түүн дотор АН-аас сонгогдсон гишүүд хүртэл байгаа юм байна. Мөн тухайн үед УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан, өдгөө төрийн өмчит компани толгойлж байгаа эрхмүүдийн нэр ч дуулдаж байна. Удахгүй ийм хэргүүд шүүхэд шилжиж, мэдээлэл нь олон нийтэд ил болох бололтой. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.9.29 ЛХАГВА № 191 (6668)

 

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

1 цаг 11 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

7 цаг 30 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

7 цаг 30 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

21 цаг 47 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

23 цаг 0 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин