Б.Анхбаяр: Шатахууныг ирэх долоо хоногоос хэвийн олгож эхэлнэ

2021-09-27
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.САРУУЛ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас шатахууны хангамжийн асуудлаар мэдээлэл хийх үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Хүнд үйлдвэр, газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Анхбаяр сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

- Шатахууны хуваарилалт төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа юу?

- Нийт аж ахуйн нэгжийн үлдэгдэл нөөц дуусаж байгаа. Төлөвлөсний дагуу ОХУ-аас нийлүүлэх 1500 орчим тонн шатахууны 1,200 орчим нь өнгөрсөн шөнө ирчихсэн. Одоо ШТС-ууд хуваарийн дагуу авч байна. БНХАУ-аас ирэх хоёр дахь ээлжийн АИ-92 автобензин ачсан 50 вагон өчигдөр орой Хөх хотоос хөдөлсөн ба ойролцоогоор өнөөдөр үдээс хойш 17:00 цагийн орчим хилээр оруулж ирэх төлөвлөгөөтэй байна. Бид цаг хугацаа алдахгүйгээр үе шаттай татан авалтуудыг хийхээр ажиллаж байна.

- Шатахууны асуудал хэзээ хэвийн байдалдаа орно гэж тооцоолж байгаа вэ. Цаашид шатахуун дээр ямар бодлого барьж ажиллах вэ ? 

- Энэ долоо хоногийн сүүл, ирэх долоо хоногийн эхээр хэвийн байдалдаа орох болов уу гэсэн хүлээлттэй байна. УУХҮЯ болон Засгийн газрын зүгээс цар тахлын үед ард иргэдийнхээ ахуй амьдралд нөлөөлөхүйц шийдвэрийг оны эхэнд гаргасан. Ингэхдээ ард иргэдийн 60 хувийг вакцинжуулах хүртэл нефтийн үнийг тодорхой хэмжээнд барих чиглэлийг ААН-д өгсөн бөгөөд ААН-үүд ч нийгмийн хариуцлагынхаа хүрээнд сайн гүйцэтгэсэн. Компаниуд алдагдалтай ажилласан бөгөөд УУХҮЯ, Ашигт малтмал, газрын тосны тооцоод явж байгаа. Үнийн бодлогын тухайд гэвэл ААН-үүдтэйгээ харилцан тохиролцсоны үндсэн дээр цаашид үнийг чөлөөлөх байр суурьтай ажиллаж байгаа. Ард иргэдийн өргөн хэрэглээний бүтээгдэхүүн болох АИ-92 автобензиний үнийг чөлөөлөх нь зүйтэй гэх бодлогод урт хугацаандаа аажмаар шилжинэ.

- Газрын тос боловсруулах үйлдвэртэй холбоотой ажил хэр урагштай явж байгаа бол, учирч буй саад бэрхшээл нь юу байна?

- Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл 2017 оноос хойш хэрэгжиж байгаа. Энэ төсөл одоогийн байдлаар амжилттай хэрэгжиж яваа. Мэдээж цар тахлын нөхцөл байдал тойрч гараагүй, дайрч өнгөрсөн. Энэ цаг хугацааг нөхөхийн тулд Энэтхэг улсын төслийн зөвлөх компанитай хамтын шийдэл гаргахаар ажиллаж байгаа.

Мөн газрын тос боловсруулах үйлдвэр нь маш өндөр технологи шаарддаг учир тусгай зөвшөөрлийн тухайд өндөр хяналттайгаар нухацтай хандаж олгодог.

Эх сурвалж: www.polit.mn

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

1 цаг 11 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

7 цаг 30 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

7 цаг 30 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

21 цаг 47 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

23 цаг 0 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин