Уул уурхайн олборлолтоос боловсруулах салбарт шилжинэ

2021-09-23
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.БЯМБАЖАРГАЛ

Манай улсын төсвийн орлогыг бүрдүүлэгч гол салбар болох уул уурхайн “Mongolian mining-2021” олон улсын үзэсгэлэн 10 дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Үзэсгэлэнд олон улсын уул уурхайн салбар дахь шинэ шийдэл, дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмж, техникийг Буянт-Ухаа спортын цогцолборын гадаа болон дотор танхимд танилцуулж байв. Энэ жил Беларус, Бельги, Чех, Япон, БНХАУ, Солонгос, Швед, Их Британи, Унгарын компани багтсан 100 гаруй аж ахуйн нэгж оролцож байгаа юм. Үүнээс харахад “Mongolian mining-2021” үзэсгэлэн уул уурхайн салбарын чухал ач холбогдол бүхий том арга хэмжээ болохыг харуулж байна. Энэ талаар УУХҮЯ-ны уул уурхайн бодлогын газрын техник технологийн хэлтсийн дарга Ч.Цогтбаатар “Уул уурхайн салбар нь ДНБ-ий 20 гаруй, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 70, экспортын 90 гаруй хувийг бүрдүүлдэг. Мөн төсвийн орлогын 40 орчим хувийг бүрдүүлдгээс харахад Уул уурхайн салбар бол Монгол Улсын эдийн засгийг бүрдүүлэгч чухал салбар гэдгийг харуулж байна. Тиймээс Монгол Улсын Засгийн газраас том ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, дэд бүтэц, шинэ техник технологийг бүрдүүлж, үр ашгийг нэмэгдүүлэх зорилго тавин ажиллаж байна. Мөн олборлох салбараас боловсруулах салбарт шилжих шилжилтийн үе тохиож байгаа” гэв.

Уул уурхайн том төслүүдийг цаг алдахгүй эхлүүлэх шаардлагатай

Цар тахлын улмаас манай улсын экспортод олон асуудал үүссэн. Энэ оны наймдугаар сарын байдлаар эрдэс баялгийн салбараас нийт 3108.8 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ. Тодруулбал, уул уурхайн салбар 29.8 хувийг буюу 2917.6 тэрбум төгрөг, газрын тосны салбар 143.8 тэрбум төгрөг, тусгай зөвшөөрлийн төлбөр 21.9 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн байна. Үүнээс харахад эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого өнгөрсөн оны мөн үеэс 2.6 дахин өссөн байна. Уул уурхайн салбарын бүтээгдэхүүнийг одоогийн байдлаар ихэвчлэн түүхийгээр олборлож экспортод гаргадаг. Хэрэв ажлын бүтээмж, ашиглалтыг нэмэгдүүлэх шинэ техник технологийг нэвтрүүлж нэмүү өртөг шингэсэн боловсруулсан бүтээгдэхүүн гаргавал уул уурхайн салбарын төсөвт төвлөрөх хэмжээг үүнээс хэд дахин нэмэх боломжтойг салбарынхан онцолж байлаа. Энэ талаар МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин “Монголын эдийн засаг том сорилтын өмнө ирээд байна. Тухайлбал, цар тахлын улмаас нийлүүлэлтийн гинжин хэлхээс тасалдаж хилийн боомтуудын үйл ажиллагаа доголдсоноор олон сорилт бидний өмнө тулгарсан. Бид Дэлхийн эдийн засгийн форумаас санаачилсан эдийн засгийг богино хугацаанд сэргээх санаачилгыг төр, засагтаа хүргүүлсэн. Энэ оны наймдугаар сарын байдлаар нийт экспортын 84.1 хувийг эзэлж байна. Тэгэхээр Монгол Улсын эдийн засгийг тэлэхийн тулд уул уурхайн том төслүүдийг цаг алдахгүй явуулах шаардлагатай. Үүнд шинэ сэргэлтийн хуулийн гол санаа оршиж байгаа.  УИХ-аар батлагдвал Монгол Улсад томоохон уул уурхайн төслүүд богино хугацаанд хэрэгжиж эхэлнэ. Тиймээс уул уурхайн шинэ техник технологийг танилцуулах, шинэ түншлэлийг танилцуулахад “Mongolian mining-2021” үзэсгэлэн чухал ач холбогдолтой” гэв.

 

Ложистикийг хөгжүүлэхгүйгээр уул уурхайн салбарын хөгжил ярих нь өрөөсгөл

Мөн уул уурхайн салбарын цаашдын хөгжлийн талаар “Эрдэнэс монгол” компанийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа “Уул уурхайн салбарыг хөгжүүлэхэд хамтын ажиллагаа, тогтвортой бодлого шаардлагатай. Тиймээс Монгол Улсын Засгийн газраас явуулж буй үйл ажиллагаа, бодлого, эрх зүйн зарчим тогтвортой байх ёстой. Уул уурхайн салбарын хөгжил төдийгүй Монгол Улсын эдийн засагт нөлөөтэй чухал асуудал бол зам тээвэр, ложистик. Үүнийг хөгжүүлэхгүйгээр уул уурхайн салбарын хөгжлийг ярих нь өрөөсгөл. Ложистикийг хөгжүүлэх асуудлыг олон жил ярьсан ч тодорхой үр дүнд хүрээгүй байна. Гэвч зөв менежменттэй байхад ложистикийн асуудлыг шийдэж болдгийг Гашуунсухайт дахь чингэлэгт тээврийн терминалаас харж болно. Тэгэхээр Монгол Улсын том боомтуудад инновац шингэсэн техник технологи бүхий ложистикийг хөгжүүлэх нь чухал” гэлээ.

 

Шүхрээр эрчим хүч үйлдвэрлэнэ

Үзэсгэлэнд уул уурхайн угсралтаас үйлдвэрлэл хүртэлх шаардлагатай шинэ технологи, багаж хэрэгсэл, техник, хяналтын системийн компаниуд оролцож байна. Үүнээс байгаль орчинд ээлтэй, ухаалаг шийдлийг нэвтрүүлсэн компаниудыг тоймлон хүргэе. Иргэдийн шүүмжлэлийг дагуулдаг уул уурхайн салбарын гол асуудал нь байгаль орчныг бохирдуулж, доройтуулах байдаг. Тэгвэл “Mongolian mining-2021” үзэсгэлэнд байгаль орчинд ээлтэй, дахин боловсруулах шийдлийг санал болгосон хэд хэдэн компани оролцож байна. Тухайлбал, уул уурхайн компанийн ашигласан их хэмжээний усыг цэвэршүүлэх, дахин ашиглах дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн “Жи Эф Ай” компани бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцууллаа. Мөн байгаль орчинд ээлтэй, сэргээгдэх эрчим хүчийг ашигласан онцлох компани нь “Sky Sails” байв. Энэ нь хэт өндрийн салхины эрчим хүчний систем буюу 400 метрийн өндөрт хөөрсөн шүхрийн салхинд хийсэх хөдөлгөөний кинетик энергийг эрчим хүч болгон хувиргах станц юм. Мөн уул уурхайн салбарт ашигласан аюултай хог хаягдал болох хуванцар савыг дахин боловсруулах үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Уул уурхайн салбарын хүнд машин техник хэрэгсэл, шинэ технологийг танилцуулах “Mongolian mining-2021” олон улсын үзэсгэлэн энэ сарын 24-нийг хүртэл үргэлжилнэ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.9.23  ПҮРЭВ № 187 (6664)

Ерөнхий сайд Г.Занданшатар есөн сарын дараа чөлөөлөгдөх өргөдлөө өгөв

Ерөнхий сайд Г.Занданшатар есөн сарын дараа чөлөөлөгдөх өргөдлөө өгөв

23 цаг 11 мин
Удирдах зөвлөл: Ерөнхий сайд Г.Занданшатар чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн гэх мэдээлэл байна

Удирдах зөвлөл: Ерөнхий сайд Г.Занданшатар чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн гэх мэдээлэл байна

Өчигдөр 15 цаг 37 мин
ХХБ-ны гүйцэтгэх захирал О.Орхон АН-ын дэд даргаар ажиллана

ХХБ-ны гүйцэтгэх захирал О.Орхон Сүхбаатарын дүүргийн АН-ын дэд даргаар ажиллана

Өчигдөр 14 цаг 21 мин
“Хатан туулаа хамгаалъя” иргэдийн хөдөлгөөнийхөн Ерөнхий сайд Г.Занданшатарт хандлаа

“Хатан туулаа хамгаалъя” иргэдийн хөдөлгөөнийхөн Ерөнхий сайд Г.Занданшатарт хандлаа

Өчигдөр 14 цаг 07 мин
О.Цогтгэрэл: Засгийн газарт хамтрах болон албан тушаалын тохиролцоо хийх бодолгүй байна

О.Цогтгэрэл: Засгийн газарт хамтрах болон албан тушаалын тохиролцоо хийх бодолгүй байна

Өчигдөр 12 цаг 49 мин
О.Магнай нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгожээ

О.Магнай нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгожээ

Өчигдөр 12 цаг 33 мин
"АИ-92"-оос бусад шатахууны үнийг литр тутамд 300-350 төгрөгөөр нэмэх шийдвэр гаргажээ

"АИ-92"-оос бусад шатахууны үнийг литр тутамд 300-350 төгрөгөөр нэмэх шийдвэр гаргалаа

Өчигдөр 12 цаг 16 мин
Дөрөвдүгээр сард цаг агаар ямар байх вэ?

Дөрөвдүгээр сард цаг агаар ямар байх вэ?

Өчигдөр 12 цаг 10 мин
“Улаанбаатар барилга-2026” олон улсын үзэсгэлэн нээлтээ хийлээ

Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан “Улаанбаатар барилга-2026” үзэсгэлэн “Мишээл экспо”-д нээлтээ хийлээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
АН-ын акц үргэлжилж, МАН улс төрийн шийдвэр гаргав

Хаврын чуулган эхэлсэн өдрөөс хойш парламентын үйл ажиллагаа гацаанд оров. Учир нь АН-ын бүлгээс

Өчигдөр 06 цаг 00 мин