Барилгын салбарт төр, хувийн хэвшил хамтран ажиллах шаардлагатай

2021-09-22
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Б.ОД

Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар тэргүүтэй холбогдох албаныхан Монголын Барилгын үндэсний ассоциаци ТББ-ынхантай “Барилгын салбарын өнөөгийн нөхцөл байдал ба хамтран ажиллах санал” сэдвээр хуралдлаа.

Хурлын эхэнд Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар “Төр, хувийн хэвшил нэгдээд барилгын салбарын зах зээл, эрэлт, нийлүүлэлтийн судалгааг тогтмол судлан, хамтран ажиллах шаардлагатай. Учир нь барилгын салбар ашгаа бодоод хаа хамаагүй барилга барих биш, хүн амын нягтшил, төвлөрлийг тооцож, судлах ёстой. Эс бөгөөс зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн зөрүү үүсч, хотын төвийн төвлөрөл нэмэгдэнэ. Өнөөдрийнх шиг ийм уулзалтыг тогтмол хийж, санал солилцох хэрэгтэй. Цаашид энэ уулзалтаар гэр хорооллын дахин төлөвлөлт, барилгын зөвшөөрөл, норм стандарт, барилга хүлээж авах болоод ашиглалтын асуудлаар нэг бүрчлэн хэлэлцэх ёстой” гэв. 

Үргэлжлүүлэн Монголын Барилгын үндэсний ассоциаци ТББ-ын зүгээс цар тахлын үеийн нөхцөл байдалд хийсэн шинжилгээгээр 270 гаруй сөрөг хүчин зүйл барилгын салбарт тулгараад байгаа бөгөөд түүнийг даван туулах боломж 75 хувьтай байгаа талаар танилцуулсан юм. Мөн иргэний оролцоотой төр-хувийн хэвшлийн хэлцэл, түншлэлийг идэвхтэй хэлбэрээр өрнүүлэх, хот төлөвлөлт, барилгын ажлын зөвшөөрөл, дэд бүтэц, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцохоо илэрхийлж байлаа.

Хуралдааны үеэр хөндөгдсөн нэг сэдэв нь Нийслэлийн Засаг даргын А/653 дугаар захирамж байв. Уг захирамжаар Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлагдах хүртэл шинээр газар эзэмших, ашиглах эрх олгох, барилга байгууламж барих зөвшөөрөл олгохыг түр зогсоосон. Хот байгуулалтын зарим үйл ажиллагааг түр зогсоосон хотын төвийн 2014.5 га газарт одоогийн байдлаар 22.899 барилга, байгууламж бий. Тус бүс хэсэгт барилга шинээр барих 2103 зөвшөөрөл авсан байна. Үүнд 138 сургууль, 95 цэцэрлэг, 55 эмнэлэг болоод бусад барилга, байгууламжийн зөвшөөрлүүд багтжээ.

Түүнчлэн Орлогод нийцсэн ногоон орон сууцны төслийн тухай хэлэлцсэн бөгөөд уг төслийн талаар барилгын салбарынхан тодорхой ойлголттой болох хэрэгтэйг Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар анхааруулж байлаа. Учир нь орлогод нийцсэн ногоон орон сууцыг хямд үнэтэй барилга гэсэн ташаа ойлголт уг салбарынхны дунд тарсан. Гэвч энэ нь өрхийн орлогод нийцүүлэн, чанар, стандартыг тогтоосон, түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууц байх ёстой юм. БНХАУ-д орлогод нийцсэн ногоон орон сууцны долоон төрөл байдаг аж. Харин манайд дан ганц ипотекийн зээлээр олгох төрөл л дэлгэрсэн тухай ярьж байлаа. Иймд орлогод нийцсэн ногоо орон сууцны стандартыг тогтоон, өрхийн орлогод нийцэх хэлбэрээр хэд хэдэн төрлийн төслийг санаачлах, Ажлын хэсэг гаргах хэрэгтэй талаар хуралдааны үеэр ярилаа.

Эх сурвалж:www.polit.mn

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

1 цаг 15 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

7 цаг 34 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

7 цаг 34 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

21 цаг 51 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

23 цаг 4 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин