Ц.Сүхбаатар:Тэтгэврийн зөрүүг арилгахад 600 тэрбум төгрөг шаардлагатай

2021-09-22
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Ахмадын тэтгэврийн зөрүүг арилгах асуудлаар Монголын ахмадуудын холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Тус холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар "320 гаруй мянган ахмад настны ихэнх нь 2011 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон хүмүүс бий. 2001 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон хүмүүс бага цалингаасаа тэтгэвэр тогтоолгоод ихэнх нь тэтгэврийн доод хэмжээ 350 мянган төгрөг авч амьжиргаанд нь хүрэлцэхгүй байна.Ахмад настны тухай хуулийн наймдугаар зүйл, Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгох тухай хуулийн 30 дугаар зүйлд ахмад настны тэтгэврийг амьжиргааны өртгийн өөрчлөлт, инфляцтай уялдуулан жил бүр индексжүүлэн өөрчилж байх талаар тусгасан байдаг. Энэ заалт зохих журмаар хэрэгжээгүй учраас тэтгэврийн зөрүү жил ирэх тусам нэмэгдэж, ахмадууд хохирсоор байна.1995 оны нэгдүгээр сарын 1-нээс даатгалын шинэ тогтолцоонд шилжсэн. Ингэхдээ 1990 оноос өмнө тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэврийг одоо тэтгэвэр авч байгаа хүмүүсийн тэтгэвэр тогтоосон цалинтай нь ойртуулж тогтоох гол зарчмыг Нийгмийн даатгалын тухай хуулиудыг батлахдаа шийдвэрлэсэн. Үүний дагуу Засгийн газраас зургаан удаа тэтгэврийг индексжүүлэх шийдвэр гарсан. Гэхдээ тэтгэврийн зөрүүг арилгахад шаардагдах хөрөнгийг төсвийн хүрэлцээ байхгүй гэдгээр зохиомлоор индексийг нь бага тогтоосноос болж зөрүү нь арилахгүй байгаа” гэв.

Нэг хүний тэтгэврийн зөрүү 100-600 мянган төгрөг байна

Мөн тэрбээр “Нэг хүний тэтгэврийн зөрүү 100-600 мянга хүртэлх төгрөг байна. Авч байсан цалин, ажилласан жилийн хугацаанаас их, бага тэтгэвэр авдаг үндсэн зарчим алдагдаж, нэг тогооны зарчмаар тэтгэврийн асуудал шийдэгдэх, олон жил хөдөлмөр эрхлэх сонирхолгүй болгох асуудал ярьж байгаа нь буруу шийдвэр. Тиймээс 70-аас дээш настай ахмад настнуудын тэтгэврийн зөрүүг ирэх оны нэгдүгээр улиралд багтаан шийдвэрлэж өгнө үү.Жилд дөрвөөс таван мянган ахмад настан нас бардаг. Ихэнх ахмадууд тэтгэврийн зөрүүгээ арилгуулж чадахгүй нас барж байна. Энэ асуудлыг ээлж дараатай шийдэх, 70 ба түүнээс дээш настай ахмад настнуудын тэтгэврийн зөрүүг тэргүүн ээлжид арилгаж өгөх шаардлагыг удаа дараа төрийн өндөрлөгүүдэд тавьсан ч харамсалтай нь шийдэгдсэнгүй.Урьдчилсан мэдээллээр тэтгэврийн зөрүүг арилгахад 600 орчим тэрбум төгрөг шаардлагатай. Энэ мөнгө хөрөнгийн эх үүсвэрт тусгагдаагүй гэсэн мэдээлэл байна. Тухайн асуудлыг шийдэхгүйгээр улсын төсөв батлавал ахмадуудын бухимдал дээд цэгтээ хүрнэ. Ерөнхий сайд болон Сангийн сайд нарт 2022-2023 онд багтаан тэтгэврийн зөрүүг арилгах нэмэгдэл хөрөнгийн эх үүсвэрийг гаргаж өгөх, 70-аас дээш настай ахмад настнуудын тэтгэврийн зөрүүг 2022 оны нэгдүгээр улиралд багтаан шийдвэрлэх шаардлагыг хүргүүлж байна" гэсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn

 

nmutl
НДШ-н мөнгийг өөр тйиш нь ОРУУЛЖ идэж уудаг юмнуудын ГАЙ болохоос биш ХӨГШЧҮҮДИЙГ алагчлах шалтаг биш шүү!!! Зээлтэй хөгшчүүдийн 6 сая-г нь хааж өгөхдөө . цаашдаа жилээр зээл авч болдог бсныг нь БОЛИУЛСНААС аль бага тэтгэвэртэй бололцоо муутай нь зээл авч болохгүйболсон. БАС ЯЛГАВАРЛААД 1 сая өгсөн . ДАХИН ИЙМ ЯЛГАВАРЛУЛ ГАРГАХГҮЙ бмаар бна шүү!!!
DEJEE
Ажиллах хугацаандаа даатгалд ТӨЛСӨН мөнгөнөөс хамааруулан тогтоодог тэтгэврийг ЮУГ нь ТЭГШИТГЭХ ЮМ ЯРИАД БНА А НЭМВЭЛ хүн бүрт тодорхой хувь НЭМЭХ ЁСТОЙ ш дээ
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

1 цаг 15 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

7 цаг 34 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

7 цаг 34 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

21 цаг 51 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

23 цаг 4 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин