Э.Батцэцэг:Сайжруулсан түлшийг 600 гаруй цэгээр борлуулна

2021-09-21
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

 

Б.ОД

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Түлшний бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Э.Батцэцэгээс сайжруулсан шахмал түлшний нөөц болон зарим зүйлийн талаар тодрууллаа.

-Нийслэлийн хэмжээнд сайжруулсан шахмал түлшний нөөцийг хэрхэн хангасан бэ?

-Нийслэлийн Засаг даргын 382 тоот өвөлжилтийн бэлтгэл хангах тухай захирамжийн дагуу сайжруулсан түлшний нөөцийг энэ оны зургаадугаар сараас эхлэн бэлтгэсэн. Энэ жил галлагааны улирлаас өмнө 60 мянган тонн түлшний нөөц бүрдүүлэх зорилт тавьснаас 52 мянган тонныг нь бүрдүүлчихээд байна. Нийслэлд 20 орчим агуулах түрээслэн нөөцөө хадгалж байгаа. Агуулахын хувьд машин ороод түлшээ ачиж, буулгах боломжтой, бороо, цасны чийг нэвтрэхгүй, агааржуулалт сайтай байх ёстой. Түлш нөөцлөлтөд мэргэжлийн хяналтын байгууллагаас тогтмол  хяналт тавьдаг.

-Мэргэжлийн хяналтын байгууллагаас ямар чиглэлийн хяналт тавьдаг вэ?

-Түлшийг стандартын дагуу хадгалж буй эсэхэд хяналт тавьдаг. Түлшийг 16 үеэр өрж, хадгалдаг. Хэт өндөр, таазанд тултал өрвөл доогуур тавьсан түлш хагарч, бутрах, түлэхэд хүндрэл үүсдэг. Стандартын шаардлага хангаагүй түлш түлбэл галлагааны үед эрсдэл үүсэх магадлалтай. Тиймээс мэргэжлийн хяналтын байгууллагаас тогтмол хяналт тавьж байгаа.

-Борлуулалтын цэг хэр хүртээмжтэй байгаа вэ. Иргэд заавал борлуулалтын цэгээс худалдаж авах уу. Эсвэл  гэртээ ойр агуулахаас авч болох уу?

-Борлуулалтыг “Таван толгой түлш” ХХК хариуцан ажиллаж байгаа.  Өнгөрсөн онд ч мөн тус компани хариуцсан. Энэ жилийн хувьд есдүгээр сарын 3-наас эхлэн судалгаа явуулж, нийтдээ 600 гаруй цэгээр борлуулна.  Агуулахын хувьд нөөц бүрдүүлж, хадгалах  зориулалттай учир шууд худалдах боломжгүй. Тиймээс иргэд борлуулалтын цэгээс худалдаж авна.

-Өнгөрсөн онд сайжруулсан түлшний хүрэлцээ, хангамж хэр байсан бэ?

-2019-2020 оны хувьд бид 75-90 мянган тонн түлшний нөөц бүрдүүлж, хангалттай нөөцтэй, өвлийг өнтэй давсан.

-Сайжруулсан шахмал түлш илч сайтай ч  долоо хоногт зургаан шуудай нүүрс хараахан хүрэлцэхгүй байна гэсэн саналыг иргэд хэлж байсан. Түлшний хэмжээг нэмэгдүүлэх боломж бий юу?

-Сайжруулсан шахмал түлш илчлэг сайтай. Түүхий нүүрснээс хоёр дахин их илчлэгтэй. Өглөө галлаад орой болтол дулаанаа барих боломжтой. Гэхдээ айл өрхүүдийн дулаалгаас бас шалтгаална. Гэр, байшин нь дулаан алдагдалтай бол үр дүн муутай байх нь мэдээж. Харин зургаан шуудай нүүрсийг нэмэгдүүлэх  тухайд “Таван толгой түлш” ХХК-д асуудлаа тавьж шийдүүлэх юм.  

-Өвөл их хүйтэрвэл шахмал түлшний нөөц хэр байх бол?

-Сайжруулсан шахмал түлшний нөөцийг  60 мянган тонн орчимд байлгаж чадвал ямар ч хүйтэнд ажрахгүй. Нийслэлийн хэмжээнд нэг өдрийн түлшний хэрэглээ 3-4  мянган тонн байдаг.  Тэгэхээр 60 мянган тонн түлш нөөцөлбөл эрсдэл үүсэхгүй.

-Сайжруулсан шахмал түлш түлдэг айл өрхүүд өвлийг өнтэй давахын тулд юунд анхаарах ёстой вэ?

-Юун түрүүнд гэр, байшингийнхаа дулаан алдагдлыг анхаараад, зуух пийшингийнхээ битүүмжлэлийг сайн хангах ёстой. Галлагаа эхлэхээс өмнө “Өнтэй өвөлжье” аяныг зохион байгуулсан. Тэрхүү өдөрлөгөөс сайжруулсан шахмал түлшний зөв галлагаа, дулаан алдагдлын талаар мэдээлэлтэй болсноос гадна сэргээгдэх эрчим хүч, хийн халаалт, утаа бууруулах төслүүдийн талаар мэдээлэл авсан гэдэгт итгэлтэй байна.

-Борлуулалтын цэгийн ажиллагааг хэрхэн хянах вэ?

-Борлуулалтын цэгийн хувьд ид ачааллын үед түлш тасалдах тохиолдол мэр сэр гарч иргэд бухимдах нь бий. Тээвэрлэлт, түгжрэлээс гадна машин механизмын эвдрэл, гэмтэлтэй холбоотой гомдол, санал гардаг. Тиймээс энэ мэт эрсдэл, алдааг давтахгүй байхаар ярилцаж байгаа.

Эх сурвалж:www.polit.mn

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

1 цаг 21 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

7 цаг 39 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

7 цаг 39 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

21 цаг 57 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

23 цаг 9 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин