Ж.Эрдэнэтогтох: Урт хугацааны тогтвортой төлөвлөгөө хэрэгтэй

2021-09-21
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.БЯМБАЖАРГАЛ

Манай улсад зарим салбарыг хөгжүүлэхэд төрөөс дэмжиж байгаа ч чухал салбаруудаа орхигдуулж байгаа талаар иргэд шүүмжилдэг. Тухайлбал, улсын хөгжлийн гол үндэс болох шинжлэх ухааны салбарт анхаарал хандуулах шаардлагатай байгааг салбарынхан ч хэлсээр байгаа. Энэ талаар Шинжлэх ухааны академийн Физик, технологийн хүрээлэнгийн  Цацрагийн физикийн лабораторийн судлаач, доктор Ж.Эрдэнэтогтох “Зууны мэдээ” сонинд өгсөн ярилцлагадаа “Зарим салбар нь хаягдаад, зарим салбар нь сайн хөгжиж байна. Үүний гол шалтгаан нь тогтворгүй байдал. Алсын зорилго тавьж түүнээсээ бүх зүйлээ салбарлуулан зорилтоо гаргах ёстой. Улсын хэтийн зорилгоос хамаарч салбар салбарын зорилгууд урган гарч түүнд хүрэх үе шатыг нарийвчлан гаргах нь зөв. Одоо манайд урт хугацааны тогтвортой бодлого, хэтийн зорилго нь тодорхойгүй, дутагдалтай харагддаг. Анх 2017 онд Монголд ажиллах хүсэлтээ тавьж 2018 оноос ажиллаж эхэлсэн. Тухайн үед Шинжлэх ухааны академиас Шинжлэх ухааны хүрээлэнгүүдэд стратеги төлөвлөгөө гаргуулж байсан. Гэвч тэр нь жилийн дараа өөрчлөгдсөн. Энэ жил дахин бүтцийн өөрчлөлт гарлаа. Тогтворгүй бодлогын өөрчлөлт бол хамгийн аюултай. Миний ажиллаж байсан Японы жижиг компани 30, 60 жилээр урт хугацааны төлөвлөгөө боловсруулж ажилладаг. Өнөөдөр шинэ зүйл гарч ирэхэд бидний ирээдүйн зорилготой нийцэж байна уу гэдгийг тооцоолж байх хэрэгтэй. Урт хугацааны тогтвортой төлөвлөгөө гол чиглүүлэгч. Магадгүй цаг үеийн нөхцөл байдлаас зарим засвар, шинэчлэл орж болох ч гол чиг нь тогтвортой байх хэрэгтэй” гэж дурджээ. Түүнчлэн тэрээр зөвхөн шинжлэх ухааны салбарт төдийгүй бүх салбарт төрийн тогтвортой бодлого, урт хугацааны төлөвлөгөө шаардлагатай байгааг онцолжээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.9.20  ДАВАА № 184 (6661)

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

1 цаг 21 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

7 цаг 39 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

7 цаг 39 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

21 цаг 57 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

23 цаг 9 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин