Монгол бөхийн эргэн тойронд

2021-09-21
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Хэн билээ нэг нөхөр монгол бөхийн барилдаан ер нь болох болов уу гэж асууж байна. Яагаад ингэж асуусныг нь ухан бодвол бөхийн хүрээнд эрээнтэй бараантай олон юм байгаа учир ийм эргэлзээ байх шиг. Ардын Хувьсгалын 100 жилийн ойн бөхийн барилдааныг таслахгүйн үүднээс чансаа өндөр 1024 бөхийн барилдааныг Хүй долоо худагт зохион байгуулснаас хойш бөхийн хүрээнд юу ч болоогүй мэт нам гүм. Харин саяхан хөдөлмөрийн баатар, Ардын багш, аварга О.Балжиннямыг  бөхийн холбооны дэд тэргүүн болголоо гэсэн мэдээ сонслоо.

Бас Монгол улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат улсын арслан Э.Оюунболдод урьд нь өгсөн аварга цолыг допинг хэрэглэсэн нь тогтоогдсон шүүхийн шийдвэрийг үндэслэн хураажээ.

Тун хүлээлэлтэй юм тэр байсан л даа. Нэг том маргааны үүд хаалга хаагдлаа гэсэн үг. Одоо зуны ганц барилдааны үеэр шөвгийн бөхчүүдээс авсан допингийн шинжилгээний хариу хир тортоггүйхэн ирчихвэл болох нь тэр. Хоёр ч 100 жил гэсэн тодотголтой болсон уг барилдаанд цолны болзол хангасан бөхчүүдэд улсын цолыг өгч магадгүй гэж Бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжавын хэлсныг нэг удаа сонссон.

Хөөцөлдөж яваа л гэсэн. Олголоо гэхэд буруудах юмгүй л байх.

Харин Э.Оюунболдын цолыг хураалаа гээд түүнд дээгүүр даваанд унасан бөхчүүдэд цол нөхөн олгох тухай яриа бий. Баяр наадмын хуульд нэгэнт орсон болохоор хэрэгжүүлэх ёстой юу гэхээс биш даваа аваагүй бөхөд цол хүртээнэ  гэвэл зохистой биш гэж бөх сонирхогчид бид ярьдаг юм.

Допинг гэдэг юм дээр үед байгаагүй учир энэ тал дээр уламжлал энэ тэрээ гэж юу ч хэлэхэв. Уг нь таавраар даваа өгч байгаа хэрэг. Хэрэггүй л дээ. Нөгөө талаар бөхийн холбоо шуурхай ажилламаар л байна. Аймгуудад болсон барилдаанууд будилиантай болсон юм гэдэг. Хэн будлиан гаргав. Түүнд ямар арга хэмжээ авав гэдэг хүлээлттэй байгаа. Хөвсгөлийн барилдаанд нэг нь нөгөөгөө барилдах биш дэлсээд унагаж байгааг сошиалаас харсан. Дорнодод харцага Д.Анар ёс бус авирлалаа л гэсэн.

Тэр бүхэнд дор дор нь арга хэмжээ аваад мэдээлчихэж байвал монгол бөхийн нэр хүндэд нэмэртэйсэн. Бөхийн холбооны ажил амьд байгаа нь харагдана шүү дээ. Бөхийн эргэн тойронг цэвэршүүлэхсэн гэсэн үүднээс энэ бяцхан захидлыг тэрлэллээ. 

 

  Н.Өлзий (бөх сонирхогч) 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.9.21  МЯГМАР № 185 (6662)

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

1 цаг 20 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

7 цаг 39 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

7 цаг 39 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

21 цаг 57 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

23 цаг 9 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин