Улаанбуудайн гурилаа Хятад руу экспортолно

2021-09-21
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.БЯМБАЖАРГАЛ

“Намрын ногоон өдрүүд 2021” арга хэмжээ газар тариалангийн салбарын өдөрлөгөөр үргэлжилж энэ салбарын экспортыг дэмжих хэлэлцүүлгийг өрнүүлэв. Монгол Улс нэг сая га талбайг газар тариалангийн чиглэлээр ашигладаг. Энэ жил 660 орчим мянган га талбайд тариалалт хийсэн байна. Үүний 389 мянган га талбайд улаанбуудай, 10 орчим мянган га-д хүнсний ногоо, 100 га талбайд, тэжээл, тосны ургамал тариалжээ. Энэ нь атрын гуравдугаар аян эхлэхээс өмнөх тариалалтын талбайнаас 9.4 дахин нэмэгдсэн үзүүлэлт юм. Үүнээс харахад газар тариалангийн салбар жилээс жилд өсөж газар тариалангийн бүтээгдэхүүн экспортлох боломж бүрдэж буйг харуулж байна. Энэ талаар ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга В.Үнэнбат “Дотоодын хэрэгцээг бүрэн хангаж байж экспортод гаргах боломж нээгдэнэ. Одоогийн байдлаар бид улаанбуудай болон төмсний хэрэгцээг дотооддоо 100 хувь хангадаг. Тэгэхээр бид дотоодын хэрэгцээг давуулж ургац хурааж чадвал улаанбуудай, төмс цардуул экспортлох боломж нээгдэнэ. Экспорт хийхийн тулд тухайн улсын стандартын шаардлагыг хангасан байх ёстой. Тухайлбал, дотооддоо 310 мянган тонн улаанбуудай хэрэглэдэг. 
Энэ жил 560 мянган тонн улаанбуудай хурааж авах урьдчилсан тооцоо байна. Үүнээс дотоодын хэрэглээ, үрийн нөөц, бусад хэрэглээгээ хасаад 344 мянган тонн улаанбуудайг гуриланд нийлүүлэх боломжтой. Тэгэхээр энэ жил нэмүү өртөг шингэсэн улаанбуудайн гурил экспортлох боломж байгаа. Хятад улстай урьдчилсан байдлаар тохирсон” гэв. 
Цар тахлын улмаас уул уурхайн экспорт доголдож төсөвт төвлөрөх хөрөнгө багассаар байгаа учир зөвхөн уул уурхайн салбарыг түшиглэх бус бусад салбарын экспортыг дэмжиж эдийн засгаа солонгоруулах шаардлагатайг мэргэжилтнүүд хэлсээр байгаа. Хөдөө аж ахуйн салбарын экспортын бүтээгдэхүүн гаргадаг цөөн компанийн төлөөлөл болох “Эко эрдэнэ” компанийн захирал О.Мишээл “Манай компани байгалийн зэрлэг аньс, нэрс, чацарганыг үйлдвэрийн аргаар боловсруулж өтгөрүүлсэн шүүс, чанамал үйлдвэрлэдэг. 2007 оноос Япон улс руу цэвэр чацарганы шүүс, 2019 оноос БНСУ руу зэрлэг нэрсний чанамал экспортолж байна. Манай компанийн хувьд экспортыг тогтвортой байлгахад тулгардаг гол асуудал нь түүхий эдийн ургалт, гарц биднээс биш байгалиас бүрэн хамаардагт байгаа юм” гэв. 
Эрс тэс уур амьсгалтай манай оронд газар тариалангийн бүтээгдэхүүний экспортын тогтвортой байдал, чанарын стандарт нь шийдэх ёстой гол асуудал. Энэ талаар ХХААХҮЯ-ны Хөрс ургамал хамгаалал, үр сортын хэлтсийн дарга Д.Есөн-Эрдэнэ “Үр сортын тухай хуулийн шинэчилсэн найруулга энэ намар батлагдана. Таримал ургамлын сортыг хамгаалах, сорт бүтээгч эрдэмтдийн оюуны өмчийн эрхийг хамгаалах зорилготой. Зөвхөн энэ компанийн тухайд жишээ дурдахад, хууль батлагдсанаар байгаль цаг уурт тохирсон жимсний шинэ сортыг бий болгож үйлдвэрлэлийн түүхий эдийг тогтвортой хангах боломж бүрдэнэ” гэв. Манай улсын нийт экспортын 95 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг бол үлдсэн таван хувийг л уул уурхайн бус салбарын экспорт бүрдүүлдэг. Цар тахал ганцхан салбараас эдийн засаг нь хамаардаг улсуудад эдийн засгаа солонгоруулж бусад салбараа хөгжүүлэх шаардлагатайг харуулсаар байгаа. Нэмүү өртөг шингэсэн улаанбуудайн гурилаа экспортолж чадвал энэ салбарын экспорт нэмэгдэх юм. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.9.21  МЯГМАР № 185 (6662)

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

1 цаг 21 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

7 цаг 39 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

7 цаг 39 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

21 цаг 57 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

23 цаг 9 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин