Тайлбар толь таны ширээнээ

2021-09-20
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Д.НАДМИД

Айл бүхэнд зайлшгүй баймаар  нэгэн том бүтээл уншигчдын гар дээр очлоо. Энэ бол орчуулагч, яруу найрагч СГЗ Жигжидсүрэнгийн Нэргүйн туурвисан “Орос-Монгол зүйр, цэцэн үгийн тайлбар толь бичиг” юм. Орос ардын 2270 гаруй зүйр, цэцэн үгийн орчуулга, утгын тайлбар, монгол дүйцийг багтаасан 800 шахам нүүр уг номын зохиогч Ж.Нэргүй энэ бүтээлийнхээ талаар “Энэ бол зөвхөн орос хэлний мэргэжилтнүүдийн ном биш, Хойд хөршийнхөө янз бүрийн салбарынхантай  улс төр, бизнес, хувийн харилцаатай байдаг бүх хүний байнга ашигладаг халаасны ном байгаасай гэж бодсны үүднээс нухаж дуусгалаа. Шашин шүтлэг, суудаг, гүйдэг газар нь өөр болохоор сэтгэлгээг нь бүрэн буулгахад хэцүүхэн л байлаа. Монгол маань хойд хөршөөсөө зугтаад явчихгүй, өшиглөөд хөөчихгүй болохоор одоогийн бидэнд үгүй гэхэд ирээдүйхэнд маань тус болно байгаа. Аливаа яриан дундаа ариун нандин сайхан үгийг нь дурдчихад ямар ч үндэстэн, ястны хүн  наалдаад  л ороод ирдэг юм шүү  дээ. 
Өгүүлэхүйн их арслангууд  Г.Аким, Т.Галсан гуай хоёр хянан засамжилж өгсөн. 40 гаруй жил бага ангийн багшаар ажилласан гэргий Н.Пүрэвсүрэн маань үг, үсгийнх нь алдааг түүсэн”  гэлээ. 

Эшлэлүүд: 

Молодость ушла-не простилась, старость пришла-не поздоровалась. (ОАЗҮ)
Үгч: Залуу нас салах ёс хийлгүй яваад өгсөн, Хөгшин нас мэндлэх ч үгүй хүрээд ирсэн. 
Утга: Нас явах нь анзаарагддаггүй гэсэн санаа. 
Монгол: Өсөх нас баяртай ч гэлгүй алга болоход  
Өтлөх нас сайн уу ч гэлгүй хүрээд ирнэ. (Орч-ЗҮ)

Утративши корову, козы стерегчи. (ОАЗҮ)
Үгч: Үнээгээ алдсан хүн   
Ямааныхаа ноолуурыг хайчилдаг. 
Утга: Нэгийг алдаж хашраад, дараагийнхыг нь бас алдана гэж айгаад урьдчилан сэргийлж байгааг шоолж байна. 
Монгол: Үнээгээ алдсан хүн Ямаагаа самнадаг. (Орч-ЗҮ)

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.9.20  ДАВАА № 184 (6661)

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

1 цаг 21 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

7 цаг 39 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

7 цаг 39 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

21 цаг 57 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

23 цаг 9 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин