Ж.Чинбүрэнгийн өмнөөс Н.Эрдэнэхүү “ойчих” вий

2021-09-16
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР 

Монгол Улс хавдрын өвчлөлөөрөө дэлхийд тэргүүлдэг. Гэтэл энэ өвчнийг анагаах зорилготой ХСҮТ маань хуучин шинэ удирдлагын гажиг, газар, тендерийн маргаан, ашиг сонирхлын зөрчлийн хэрүүлээрээ Монголоо шуугиулдаг. Ерөөсөө л ХСҮТ гэж хамаг будлианы “эх орон” боллоо л доо.
Хамгийн сүүлд, 2021 оны есдүгээр сарын 9-ний өдөр ХСҮТ-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос АТГ-т хандлаа. Тэд ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүүг шалгуулахаар ханджээ. Ингэхдээ таван үндэслэл дурдсан байна. Нэгдүгээрт, ХСҮТ-ийн ажилтнуудын хоолны газрыг CU түргэн хоолны сүлжээнийхэнд түрээслэсэн. Хэдэн төгрөгөөр, ямар сонгон шалгаруулалтаар түрээслэсэн нь тодорхойгүй. Энэ талаарх мэдээлэл ХСҮТ-ийн шилэн дансанд байдаггүй. 
Хоёрдугаарт, ХСҮТ-ийн өмнөх захирал Ж.Чинбүрэнгийн ажилладаг байсан тус төвийн зүүн жигүүрт байрладаг “Люксмед” компанийн охин компани “Медпортал” ХСҮТ-д байр түрээслээд дөрвөн жил болсон. Энэ хугацаанд ХСҮТ-д түрээс, ус, цахилгааны төлбөр огт төлөөгүй. Шилэн дансанд ч тусгагддаггүй. 
Гуравдугаарт, ХСҮТ-ийн гадна зогсоолыг 2020 оны нэгдүгээр сараас төлбөртэй болгосон. Гэвч зогсоолын мөнгө гэж ХСҮТ-д ямар ч мөнгө орж ирдэггүй. Дөрөвдүгээрт, ХСҮТ-ийн өмнөх захирал Ж.Чинбүрэнгийн найз Аюурын Мягмарсүрэнгийн хамаарал бүхий компани тус төвийн бүхий л засвар үйлчилгээний ажлыг гүйцэтгэдэг. Ж.Чинбүрэнгийн тэрхүү найзын эхнэр Цэсбалжирын Энхсаруул нь өдгөө ХСҮТ-ийн аж ахуй хариуцсан даргаар ажилладаг. 
Тавдугаарт, ХСҮТ-ийн хүний нөөцийн албаны дарга Д.Мөнхтуяа нь тус төвийн ажилчдын байрны 51-53 тоотууд болон нэгдүгээр давхрын үйлчилгээний зориулалттай байр гээд нийт дөрвөн байрыг албан тушаалаа урвуулан авсан байж болзошгүй. Ийм таван асуудлаар Н.Эрдэнэхүүг шалгуулахаар АТГ-т ханджээ. 
Мөн өдрөө тус Үйлдвэрчний эвлэлийн хорооныхон Эрүүл мэндийн сайд С.Энхболдод “...Н.Эрдэнэхүүг шалгуулж, ажлаас нь чөлөөлүүлэх” хүсэлтийг гаргасан байна. Түүндээ “...ХСҮТ-ийн эмч, эмнэлгийн ажилтнуудын эрх ашиг ноцтойгоор зөрчигдөж, одоогийн түр орлон гүйцэтгэгч Н.Эрдэнэхүүг байгууллага удирдах чадамжгүй, мөн тус эмнэлэгт хувийн хэвшлийн байгууллага оруулсан, ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж байгаа тул үүрэгт ажлаас нь чөлөөлж өгнө үү. Мөн санхүүгийн болон удирдлагын ёс зүйн асуудлуудыг бүрэн шалгуулах хүсэлтэй байна” гэжээ. ХСҮТ-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооныхон 2021 оны наймдугаар сарын 11-нд ХЭҮК-т гомдол гаргажээ. Үүнээс зургаан сарын өмнө хандаж байсан талаараа тэд уг гомдолдоо дурдсан байна.
ХЭҮК-т Н.Эрдэнэхүүгийн ёс зүйн асуудал, ажлын байрны дарамт зэргээр гомдол гаргасан байна. 
Тодруулбал, “...ХСҮТ-ийг Менежментийн хувьчлалд оруулж, бие даасан байдалд шилжүүлэхтэй холбогдуулан 2020 оны аравдугаар сарын 7-ны өдөр ТУЗ-ийн гишүүд сонгох үйл ажиллагааг хууль бусаар хийх оролдлого хийсэн учир тус үйл ажиллагааг бүх ажилчид эсэргүүцэж УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Н.Эрдэнэхүү нарын үйл ажиллагааг буруутгаж үг хэлсэн Я.Эрдэнэ-Очир, Б.Болормаа нарын ажлын цаг ашиглалт, алдаа дутагдлыг заавал олох зорилгоор мөшгин мөрдөж, ажилчдыг Үйлдвэрчний эвлэлийн хорооны үйл ажиллагаанд оролцохгүй байхыг шаардах нь хэрээс хэтрээд байна”, “...2021 оны нэгдүгээр сарын 26-наас ажилтан н.Нанасалмааг өөрийн удирдлага дор ажиллах үйлчлэгч нарыг Үйлдвэрчний эвлэлийн хорооны гишүүнээс гарах хүсэлтэд гарын үсэг зуруулахыг шаардаж эхэлсэн” гэх зэрэг олон баримт, үйл явдлыг дурджээ.
Өмнө нь бид, ХСҮТ-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга, анагаах ухааны доктор, клиникийн профессор Б.Болормаа “...Манай эмнэлэг Эрүүл мэндийн даатгалын санд 600 саяын өртэй. 2018-2020 оны нийгмийн даатгалын өр гэж бүр замбараагаа алдсан. Нийт өр 15 тэрбум төгрөгт хүрсэн гэсэн мэдээлэл ирсэн. Яагаад тийм их өртэй болчихдог юм бэ гэтэл Эрүүл мэндийн даатгалын өр нь “Санчир ундрах” гэдэг эм ханган нийлүүлэх байгууллагатай холбоотой юм байх. Нийгмийн даатгалын тухайд, яах аргагүй хэрэг гарч, хэл ам хийж хөөцөлдсөн хүмүүсийнхийг нь бөглөөд, бусдыг нь 2018 оноос хойш бөглөөгүй байсан. Тэгээд тийм их өр үүссэн юм билээ. ...Сая арваннэгдүгээр сард зарим өрөө төлж дууссан юм уу, Н.Эрдэнэхүү захирал “...Өрийг нь арай гэж төлж санаа амарлаа” гэж санхүүгийнхэнд хэлсэн байна билээ. Ж.Чинбүрэнгийн тавьсан их өрийг дарах гэж ажилчдын халаас руу халдаж, нэмэгдэл, урамшууллыг нь хассан гэж ойлгож байгаа” гэж хэлж байсан талаар мэдээлж байв.
Нэг үгээр хэлбэл, энэ хэл ам сүүлийн 2-3 жилийн турш үргэлжилж байна. “...Олны үг ортой” гэдэг. Бас “...Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ” ч гэсэн үг бий.
Ямартай ч ХСҮТ дээр асуудал байна. Тэр тусмаа одоогийн болон өмнөх удирдлагуудтай нь холбоотой ёс зүй, санхүү мөнгөний нэлээд асуудал байгаа нь тодорхой байна. 
Гэхдээ өнөөдрийн байдлыг харвал УИХ-ын гишүүн болоод арилж өгсөн Ж.Чинбүрэнгийн өмнөөс одоо үүрэг гүйцэтгэж буй Н.Эрдэнэхүү “ойчиж” мэдэх юм. Н.Эрдэнэхүүг АТГ-т өгсөн таван шалтгааны маш ноцтой хоёр нь Ж.Чинбүрэнтэй холбоотой байгаа юм. Ер нь бол ХСҮТ хавдрын өвчинтэй тэмцэх үүрэгтэй, харин дарга болсон хүмүүсийн амьжиргааг дээшлүүлэх “ажлын байр” биш юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.9.16 ПҮРЭВ № 182 (6659)

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

1 цаг 25 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

7 цаг 44 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

7 цаг 44 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

22 цаг 1 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

23 цаг 13 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин