ЗТХЯ-ны харьяа Далайн захиргааны дарга Б.Биндэръяагийн хэлсэн Онцлох эшлэлүүд

2021-09-15
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.БЯМБАЖАРГАЛ

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж, тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг та бүхэнд хүргэдэг билээ.  Энэ удаа Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа Далайн захиргааны дарга Б.Биндэръяаг урьж, ярилцсан.  Түүний ярилцлагаас онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

-Далай ашиглах тухай хууль нь зөвхөн Монголын далбаан дор далайн тээвэр хийх хөлөг онгоц бүртгэх ажиллагааг зохицуулсан үйл явцын хууль байж болохгүй.

-Ложистикийн зөв үйл ажиллагаа, эдгээрийг зохицуулах төрийн бодлого, олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөх зөв тогтолцоог бий болгоход дэмжлэг болж найдвартай байдлыг харуулж чадахуйц үзэл баримтлалтай, агуулгатай байх шаардлагатай.

-Нөхцөл байдлыг сайжруулах гарц нь ерөөсөө л бүртгэлийн шалгуурыг ягштал мөрдүүлэх юм. Мөн маршрутын хяналтыг бодитой болгох. Хуульд хэрэгжүүлэх үндэслэл нь байгаа.

-Манай улсад далайн салбарыг хөгжүүлэх олон боломж бий. Бусад улстай эн зэрэгцсэн, далайн тээвэр хийгээд явах эрх бүрэн нээлттэй тул хөгжүүлэхэд оройтоогүй.

-“Транзит Монгол Улс” хөтөлбөр нь манай улсыг хөгжилд хүргэх “хурдны зам”.

-Манай улс “Төв Азийн хуурай замын тээврийн ложистик төв“ болох юм бол Монгол Улс үсрэнгүй хөгжлийн замдаа гарлаа гэсэн үг.

-Их далай ч гэсэн Монгол Улсын өмч.

-Далайн тээвэрт холбогдох гарц замаа найдвартай болгоход Хуурай боомтыг хөгжүүлэх, транзит тээврийн зангилааг бий болгох нь тун чухал.

-Хуурай боомтын хэлэлцээрийн хэрэгжилтийг ханган ажиллавал манай улс “далайд гарцтай” орон болно.

 

Эх сурвалж: www.polit.mn 

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

1 цаг 25 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

7 цаг 44 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

7 цаг 44 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

22 цаг 1 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

23 цаг 14 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин