Minister Tower: Их хотын зүрхэнд байрлах тансаг зэрэглэлийн Тауэр

2021-09-13
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Улаанбаатар хотын төв цэгт, хотын хамгийн үнэ цэнэтэй бүсэд байрлах “Minister Tower” нь дэлхийн жишигт нийцэх худалдаа, үйлчилгээ, А зэрэглэлийн оффис,  тансаг зэрэглэлийн апартмент, пентхаус бүхий орчин үеийн архитектур, интерьерийн шийдэлтэй цогцолбор барилга ба эрхэм танд тус төслийн онцлог, давуу талуудыг танилцуулж байна.

 

ИХ ХОТЫН ЗҮРХЭН ДЭХ ҮНЭ ЦЭНЭТЭЙ БАЙРШИЛ

 

Minister Tower нь Улаанбаатар хотын хамгийн хөл хөдөлгөөн ихтэй хэсэгт үнэ цэнэтэй байршилд байрладаг тул таны бизнесийг өргөжүүлж, урагшлуулах давуу талтай.

 

Засгийн газрын ордон, Эрүүл мэндийн яам, Гадаад харилцааны яам, Японы элчин сайдын яам болон бусад томоохон төр, хувийн хэвшлийн албан байгууллагуудтай 1-3 минутын зайд байрлалтай.

 

Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэнгийн нэг Үндэсний соёл амралтын хүрээлэнгээс ердөө 100 метрийн зайд байрлалтай.

 

Түүчлэн Central tower, Соёлын төв өргөө, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр,  болон бусад томоохон оффис худалдаа үйлчилгээний газруудтай ойрхон байрладаг ба ирээдүйд үнэ цэнэ нь улам өсөх ухаалаг хөрөнгө оруулалт байх болно.

 

ХОТЫН ӨНГӨ ҮЗЭМЖИЙГ ДЭРГЭДЭЭСЭЭ ТОЛЬДОХ ДЭЭД ЗЭРЭГЛЭЛИЙН ОФФИС, ТАНСАГ ЗЭРЭГЛЭЛИЙН ОРОН СУУЦ

 

22 давхар “Minister Tower” барилга нь газар хөдлөлтийн 8 баллд тэсвэртэй, төмөр бетон карказ, шилэн фасадтай ба дотроо давхар бүрийг камержуулсан, 24 цагийн сервис бүхий өндөр зэрэглэлийн худалдаа үйлчилгээ, оффис, орон сууц, пентхаусыг цогцлоосон.

Лобби танхим нь 8 метрийн өндөр тааз интерьерийн шинэлэг шийдэлтэй ба бизнесийн орчны хэрэгцээнд зориулсан банк, үүрэн телефоны салбарууд, кофе шоп, тусгайлан уулзалт хийх зориулалттай  VIP өрөөнүүдийг санал болгож буйдаа таатай байна.

Тауэрийн 3-4 давхарт тохь тухтай орчинд хэрэгцээт үйлчилгээгээ нэг дороос авах боломжийг бүрдүүлж, өндөр зэрэглэлийн брэндүүдийн худалдаа үйлчилгээг цогцлоосон.

 5 давхарт амт чанартай хоолоор тав тухтай орчинд үйлчлэх Итали рестораныг төлөвлөсөн ба  та энэхүү ресторанд зочилсноор мэргэжлийн өндөр түвшний тогоочийн сэтгэлээ шингээн хийсэн өвөрмөц соёл уламжлалтай итали хоолыг амтлах боломжтой юм.

Тав тух, технологийн өндөр шийдэл бүхий оффисуудыг 6-9 давхартаа төвлөрүүлсэн ба их хотын зүрхэнд байрлах үнэ цэнэтэй байршил, дээд зэрэглэлийн орчин нь таны бизнесийг амжилттай урагшлуулж, үнэ цэнийг нь нэмэгдүүлнэ гэдэгт бид итгэлтэй байна.

Таван одтой буудлын жишгээр баригдах 24 цагийн сервис бүхий 2-5 өрөө тансаг зэрэглэлийн орон сууцыг 10-21 давхарт төлөвлөсөн ба таны тав тух, амьдралын хэв маягт нийцүүлэн ашигтай талбайг хамгийн зөв зохион байгуулалттайгаар шийдсэнээрээ онцлог.

 Хамгийн дээд давхарт буюу 22 давхарт байрлах, их хотыг 360 градус тольдон харах боломжтой 7 метр өндөр тааз, дотроо 2 давхар төлөвлөлт бүхий тансаг зэрэглэлийн пентхаус орон сууц нь таны тансаг тав тухтай амьдралын жинхэнэ илэрхийлэл байх болно.

 

ЕВРОП, АМЕРИКИЙН ШИЛДЭГ БРЭНДҮҮДЭЭР ИЖ БҮРЭН ТОНОГЛОГДСОН

Тансаг, тав тухтай амьдралын жинхэнэ илэрхийлэл болон сүндэрлэж буй “Minister Tower” төсөл нь дэлхийн жишигт нийцсэн орчин үеийн шинэлэг архитектур, интерьерийн шийдэлтэйн зэрэгцээ Европ, Америкт  тэргүүлэгч шилдэг брэндүүдээр бүрэн тоноглогдсон.

 

 

Барилгын салбарт зориулсан хөнгөн цагаан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, дэлхийн 70 гаруй оронд салбартай, хөнгөн цагаан цонх, хаалга, фасадын шилдэг шийдлүүдийг санал болгогч 55 жилийн түүхт Бельги улсын алдарт Raynaers Aluminium компанийн фасад


Барилгын мэргэжилтнүүдийн бүхий л хэрэгцээг биелүүлэгч Испанийн алдарт Butech брэндийн шинэ үеийн шинэлэг системтэй керамик фасад. Энэ нь дулаан алдалтыг багасгаад зогсохгүй, эрчим хүчийг үр ашигтай зарцуулах боломжийг олгодгоороо онцлог юм

 

Барилгын агааржуулагч, халаалт зэрэг ахуйн болон үйлчилгээний зориулалттай бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, 1933 оноос өнөөг хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй дэлхийн №1 үйлдвэрлэгч Дани улсын Danfoss брэндийн агааржуулагч, халаалтын систем  

Өндөр чанар, дэвшилтэт технологи бүхий цахилгаан шат, лифт, урсдаг шат үйлдвэрлэлээр алдартай, дэлхийн шилдэг барилгууд, худалдаа үйлчилгээний газар, зочид буудлуудад ашиглагддаг Германы №1 Marohn Thyssenkrupp брэндийн цахилгаан шат, лифт

 

Эрчим хүч, автоматжуулалтын чиглэлээр дэлхийн 100 гаруй оронд салбартай, эрчим хүчийг үр ашигтай зарцуулах, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг багасгах бололцоогоор бүрэн хангагч Швейцарийн алдарт ABB компанийн цахилгаан автоматжуулалтын систем

 

1960 онд орон зайг хэмнэх зорилгоор босоо байдлаар нээгддэг хаалгыг анх зах зээлд нэвтрүүлсэн, аюулгүй байдал, стандартыг дээд зэргээр бүрдүүлсэн цэвэр ган хаалга, хаалт үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч, 70 жилийн түүхтэй Германы Hormann брэндийн хаалга

 

Бүтээгдэхүүн бүртээ технологийн дэвшил, чанарыг шингээхийн зэрэгцээ байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл явуулахыг зорьдог, дэлхийд алдартай зочид буудал, томоохон барилгуудын нэр хүндийн илэрхийлэл болсон АНУ-ын Kohler брэндийн сангийн тоноглол

 

Дэлхийн өнцөг булан бүрт, хэрэглэгчийн өдөр тутмын амьдралын бүхий л салбарт хэрэглэгдэж, цаг агаараас үл хамааран тав тухтай орчинг бий болгодгоороо алдартай, 120 жилийн их түүхтэй АНУ-ын №1 Carrier брэндийн халаалт, хөргөлт агааржуулалтын систем

 

Өндөр чанар, инженерингийн шийдлээр тэргүүлэгч, технологийн хувьсал өөрчлөлтүүдийг тодорхойлогч, бүтээгдэхүүний чанар, дэвшлийг 170 гаруй жилийн турш Европ болон дэлхийд таниулж байгаа Германы №1 Siemens брэндийн цахилгаан тоноглол

 

Хамгийн гайхалтай сонголтууд, сайн чанарын шал гэсэн тодотгол бүхий, хэрэглэгчийн тав тух, хүсэл сонирхолд нийцсэн Европ стандартын байгалийн цэвэр модон бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр дэлхийд алдартай Германы Ter Hurne брэндийн паркетан шал

 

Технологийн үе шат бүртээ стандартын өндөр хяналтын дагуу үйлдвэрлэл явуулдаг, орчин үеийн тусгаарлагч материал, хавтан, барилгын тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн бүтээгдэхүүнээрээ дэлхийд тэргүүлэгч Германы Knauf брэндийн дулаан тусгаарлагч хавтан

Эрхэм таныг их хотын зүрхэнд, хотын хамгийн үнэ цэнэтэй байршилд сүндэрлэж буй дэлхийн жишигт нийцсэн тансаг, тав тухтай амьдралын жинхэнэ илэрхийлэл Minister Tower -ын захиалгад хамрагдахыг урьж байна.

 

                   

Аляскийн дээд хэмжээний уулзалтад АНУ, ОХУ өндөр түвшний төлөөлөгчид оролцоно

Аляскийн дээд хэмжээний уулзалтад АНУ, ОХУ өндөр түвшний төлөөлөгчид оролцоно

19 цаг 2 мин
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан төсвөө тусад нь батлах хэрэгтэй гэв

2026 оны улсын төсвийг иргэдээрээ хэлэлцүүлэх ажлын хүрээнд УИХ-ын гишүүн О.Саранчу

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгчийн Тамгын газрын “гал тогоо”-г хэн хэн барьдаг вэ?

Төрийн тэргүүний тамгын газрын үйл ажиллагааг урагшлуулна гэдэг амаргүй ажил байж таарна.

Өчигдөр 06 цаг 00 мин
ЭМДС-д хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ахална

ЭМДС-д хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ахална

Уржигдар 11 цаг 32 мин
Төрийн нууцын тухай хуульд өөрчлөлт оруулна

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, хуралдаанаас гаргасан шийдвэрийг  ЗГХЭГ-ын тэргүүн

Уржигдар 06 цаг 00 мин
Б.Лакшми: Орлого олох хэрээр төсвөө тодотгож байгаад "үрдэг" зуршилтай болчихлоо

2026 онд хэдий хэмжээний орлого олж хэдий хэмжээний зарлага гаргах вэ гэдэгт хүн б

Уржигдар 06 цаг 00 мин
Женнифер Лопесын тоглолтууд Ташкент, Астана, Алматы дахь хотын төсөвт олон сая доллар оруулав

Женнифер Лопесын тоглолтууд Ташкент, Астана, Алматы дахь хотын төсөвт олон сая доллар оруулав

2025-08-13
Б.Хишигжаргал: Тэдний уулзалт харилцааг түр зөөлрүүлж болох ч, геополитикийн зөрчил намжихгүй

ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Орос судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан Б.Хишигжаргалтай ярилцлаа.

2025-08-13
Д.Амгалан: Хууль, эрх зүйн шинэчлэл хийснээр Улаанбаатар хот тэлж хөгжих боломжтой болсон

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Амгалантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2025-08-13
Киргизэд махны үнийг төрөөс түр зохицуулна

Киргиз улсад махны үнийг төрөөс  түр зохицуулахаар шийдвэрийг тус ул

2025-08-12