Өврийн сайхан хангайн ах дүү гурван хүчтэн

2021-09-13
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ДЭМБЭРЭЛНЯМ

 

Үндэсний бөхийн ертөнцөд сонин содон амжилт, түүхүүдийг бөхийн хорхойтнууд ам дамжин ярьдаг. Нэг айлын гурван хүү том цолд хүрнэ гэдэг бахархам амжилт юм. Энэ амжилтын эзэн Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын ах дүү гурван хүчтнийг онцлон хүргэж байна. Ах дүү гурав Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Т.Сампил хэмээх айлд мэндэлжээ. Сампил гуайнх таван хүү, хоёр охинтой. Гурван хүү нь багаасаа нутаг орондоо барилдаж эхэлсэн байна. Т.Сампил гуай ч өөрөө бие хаа томтой, их бяртай хүн байсан гэдэг. Энэ гурван хүүгийн том ах нь аймгийн хурц арслан С.Лувсангомбо нь 1955 онд аймгийнхаа баяр наадамд түрүүлэн аймгийн арслан цолыг хүртжээ. С.Лувсангомбо арслан болсныхоо дараа жил нь нутгийн бөх “шигшээ” хэмээн алдаршсан улсын начин н.Галсантай хамт хөтөлгөө  морьтой улсын наадмыг зорьж байжээ. Ингэж улсын наадмыг зорихдоо тэд “төрийн их наадамд өөрийн чадлаар тав давна” хэмээн ярилцаж байсан гэдэг.

С.Лувсангомбо арслан зорьж очсон улсын их баяр наадамдаа дөрөв давж тавын даваанд тухайн үед улсын начин байсан Авхиа генералтай тунан барилджээ. Хоёр бөхийн барилдаан нэлээн удаан үргэлжилж С.Лувсангомбо арслан давсан ч дараагийн даваанд нэрийг нь дуудалгүй түүний оронд унасан бөх болох Авхиа гуайг дуудан гаргаж барилдуулсан гэдэг. Үүнийг тухайн үед наадам үзэж байсан олон түмэн батлан хэлж байна. Харин арслантай хамт явсан Галсан тав давж зургаагийн даваанд Булган аймгийн  харьяат “Өвөр” н.Гомбосүрэн гэдэг бөхөд өвдөг шорооджээ. Арслангийн амжилт үүгээр зогссонгүй 1961,1963 оны Өвөрхангай баяр наадамд тав давж шөвгөрсөн. 1959,1964 онд Баян-Өндөр сумын баяр наадамд түрүүлсэн байна. Түүний удаах хүү аймгийн арслан С.Гомбодорж нь 1958 онд Баян-Өндөр сумынхаа баяр наадамд түрүүлсэн юм. Тэр зунаа аймагтаа очиж түрүүлэн арслан цол хүртэж байжээ. Аймгийн наадмын үзүүр түрүүнд Сант сумын харьяат “Тэмээ” Жамба хэмээх хүнтэй барилдан давж байжээ. 1961 онд Баян-Өндөр сумынхаа наадамд дахин түрүүлсэн байна. Түүний удмаас өдгөө аймгийн заан Л.Батсайхан тогтмол сайн барилдаж байгаа билээ.

Бага дүү аймгийн заан С.Дорж нь сайн бөх төдийгүй сайн уяач байжээ. Нутгийнхан нь түүнийг хурц түргэн барилдаантай бөх байсан хэмээн дурсдаг. С.Дорж заан 1957 онд Өвөрхангай аймгийн наадамд хоёр ахыгаа даган ирж барилдаад тав давж аймгийн начин болсон байна. Харин 1961 онд Өвөрхангай аймгийн наадамд Зүүнбаян-Улаан сумын Р.Цоодолтой үзүүр түрүүнд үлдэн өвдөг шороодож аймгийн заан цол хүртсэн байна. Түүнийг аймгийн заан болсон жил Өмнөговь аймаг байгуулагдсаны 20 жилийн ойд зориулан анх удаа хөдөө орон нутагт 256 бөх барилдаж байжээ. Энэ барилдаанд  аймгуудын түрүү бөхийг урилгаар барилдуулсан. Одоогоор бол чансаа өндөр бөхийн барилдаан болсон байна. Тус барилдаанд С.Дорж заан долоо давж наймын даваанд Дэмүүл арсланд өвдөг шороодож заан цолоо баталжээ. Хожим нь сум орон нутагтаа олон удаа үзүүр түрүүнд үлдсэн байдаг. 1990 онд 60 настайдаа сумынхаа ахмад бөхчүүдийн барилдаанд үзүүр түрүүнд үлдэж харилтгүй хүчтэн гэдгээ харуулсан юм. Түүний үр удам сумынхаа баяр наадамд хоёр удаа түрүүлээд буй сумын заан Б.Бат-Эрдэнэ өдгөө сайн барилдаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.9.13 ДАВАА № 179 (6656)

 

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

1 цаг 30 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

7 цаг 49 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

7 цаг 49 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

22 цаг 7 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

23 цаг 19 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин