Тойм: Энэ долоо хоногт өрнөсөн үйл явдлууд

2021-09-10
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Р.ОЮУН

Энэ долоо хоногт улс төр, эдийн засагт өрнөсөн үйл явдлыг www.polit.mn цахим тоймлон хүргэж байна.

 

Есдүгээр сарын 6

Намууд нөхөн сонгуульд нэр дэвшигчдээ зарлалаа

Ерөнхийлөгч, Хотын дарга нарын оронд сонгогдох хоёр шинэ гишүүнтэй болох нөхөн сонгууль ойртож байна. Хэнтий аймгийн 18, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрогт нэр дэвших хүмүүсээ намууд тодрууллаа. МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурлаас Хэнтий аймагт Ц.Идэрбатыг, Сонгинохайрхан дүүрэгт Э.Батшугарыг нэр дэвшүүлэхээр батлав. Харин АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдаж УИХ-ын 28 дугаар тойрогт  Э.Бат-Үүлийг, 18 дугаар тойрогт Б.Гарамгайбаатарыг,  ХҮН Удирдах зөвлөлийн дарга Б.Найдалааг Сонгинохайрхан дүүрэгт  дэвшүүлэх бол Хэнтийд зөв хүнийг дэмжинэ гэдгээ мэдэгдээд байгаа. Харин ИЗНН-аас гадаад мэдээний тоймч Ш.Гантулгыг Сонгинохайрханы нөхөн сонгуульд нэр дэвшүүлэхээр болсон бол Үнэн ба зөв намаас А.Отгонбаатарыг зарлав.


Нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрт аудит хийж СЕХ-нд хүргүүлжээ

Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.8 дахь заалтын дагуу Төрийн аудитын байгууллага УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авч, дүгнэлтийг хуулийн хугацаанд Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүллээ. УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуульд есөн нам, нэг эвсэл, гурван иргэн бие даан дэвшихээр Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөр, хандивын тайлангаа ирүүлсэн байна. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38.8-д “Ээлжит бус, нөхөн сонгуулиар нам, эвсэл болон бие даан нэр дэвшигч нь төрийн аудитын дээд байгууллагаас тогтоосон хугацаанд сонгуулийн мөрийн хөтөлбөр болон энэ хуулийн 26.3.6, 26.4.6-д заасан хандивын тайландаа дүгнэлт гаргуулахаар хүргүүлнэ” хэмээн заасан. Үүний дагуу Үндэсний аудитын газар МАН, Ардчилсан нам, Зөв хүн электорат эвсэл, Иргэний Зориг Ногоон нам, Үнэн ба Зөв нам, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам, Дэлхийн монголчууд нам, Гэр хороолол хөгжлийн нам, Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч нам, Ард түмний олонхийн засаглал намаас нэр дэвшигчид болон бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрт аудит хийж, дүгнэлт гаргажээ.


“Рио Тинто” уучлал гуйж, “Оюутолгой”-н хэлэлцээр ойртлоо

“Рио Тинто”-той Монгол Улсын Засгийн газрын баримталж буй байр суурийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонгоо нар танилцуулав. Х.Нямбаатар ““Рио Тинто” групп Ерөнхий сайдад ирүүлсэн захидалд дурдсанаар тус групп гүний уурхайн ашиглалтад орох хугацааг хойшлуулсандаа уучлал гуйсан. Мөн “Оюутолгой” компанийн одоо төлж буй татварын орлогоос гадна нэмэлтээр 350 сая ам.долларын орлого төвлөрүүлэх боломжтойг онцолсон. Засгийн газрын эзэмшиж буй, “Оюутолгой” компанийн 34 хувийн хувьцааг цаашид хэрхэх талаар бидэнтэй зөвлөж болно гэсэн санааг захидалд тусгасан байна. Монгол Улсын Засгийн газарт ирэх үр өгөөжийг хурдасгахын тулд Оюутолгойгоос Эрдэнэс Оюутолгойд төлөх ногдол ашгийг хугацаанаас нь наашлуулж, хөрөнгө оруулалтад ногдож хуримтлагдахаар байсан өрийн хэмжээг бууруулахад бэлэн байгаагаа илэрхийлсэн” гэдгийг онцолсон. Харин ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонгоо “Рио Тинто” групп 350 сая ам.доллар төллөө гээд арбитрын шүүх дээрх маргааныг зогсоохгүй. Гүний уурхайн ашиглалт хойшилсноор Монгол Улсын төсөвт сөргөөр нөлөөллөө. Хэлэлцээр ойрын хугацаанд эхэлнэ” гэсэн юм.


Х.Баттулгын хүсэлтээс У.Хүрэлсүх татгалзлаа

Ерөнхийлөгч Х.Баттулгын ҮХЦ-д гаргасан хүсэлтээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх татгалзах хүсэлт гаргасан талаар ЕТГ-аас мэдээллээ. Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны хоёрдугаар сарын 9-ний өдөр “...Шүүхийн тухай хууль бүхэлдээ Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн” тухай хүсэлтийг Үндсэн хуулийн Цэцэд гаргасан. Түүнийгээ маргааш нь буюу 10-ны өдөр Үндсэн хуулийн Цэцийн байранд өөрийн биеэр очиж, Цэцийн дарга Н.Чинбатад өгч байсан юм. Харин энэ хүсэлтээс татгалзах хүсэлтийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндсэн хуулийн Цэцэд гаргажээ. Энэ талаар мэдээлэл хийсэн ЕТГ-ын дарга Я.Содбаатар “...Ерөнхийлөгч Үндсэн хуулийн Цэцэд гаргасан хүсэлтээс татгалзлаа. Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа эхлүүлсэн шүүхийн шинэтгэлийг үргэлжлүүлнэ” гэв. Мөн Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал “...Энэ нь Шүүхийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд саад болж байсан гацаа арилахад чухал нөлөө үзүүлнэ” гэлээ.


“Улс төрийн оролцоо банкуудын өрсөлдөх чадварт нөлөөлж байна”

Ирэх онд банкуудад IPO хийх хууль хэрэгжинэ. Үүнтэй холбоотойгоор жижиг банкууд нэгдэж эхэлсэн. IPO хийх хүлээлт нийгэмд өндөр байна. Түүнчлэн зургаан хувийн хүүтэй зээл олголтын хүрээнд банк болон төрөөс олгож байгаа санхүүжилтийн эх үүсвэр хүрэлцэхгүй байгаагаас зээл зогсчихлоо. Хүсэлт, өргөдлийн хариугаа хэдэн сараар хүлээж байна гэсэн гомдол их байна. Мөн банкуудад 10 зээл тутмын дөрөв нь хугацааны хэтрэлттэй эсвэл чанаргүй ангилал руу орсон. Мөн Хөгжлийн банкныг иргэдийн банк болгоно хэмээн Сангийн сайд мэдэгдээд байна. Мөн зээл хойшлуулалт бүх банкинд хийгдсэн. Хугацаа хэтэрсэн зээлийг шийдвэрлэх “Активын тухай хууль” хэлэлцэгдэж байгаа. Энэ хуулиар чанаргүй зээлийг багцалж аваад худалдаж авах эрх зүйн орчинг бүрдүүлэх тухай ярьж байсан гээд банк тойрсон олон асуудал шийдэл хүлээж байна.


Есдүгээр сарын 7

З.Энхболд, Ц.Туваан хоёрт хариуцлага тооцно

"Хоёр АН"-ын нэг болох С.Эрдэнийн талын удирдлагууд 2021 оны есдүгээр сарын 3-ны өдөр хуралджээ. Уг хурлаар Баянзүрх дүүргийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр А.Мишигдоржийг томилжээ. Үргэлжлүүлээд тус АН-ын Үндсэн дүрмийн хороо хуралдсан байна. Түүгээр ЕТГ-ын дарга асан, АН-ын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн, АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан Ц.Туваан нарт хариуцлага тооцох асуудлыг хэлэлцжээ. Ингээд УИХ-ын нөхөн сонгуулийн дараа З.Энхболд, Ц.Туваан нарт хариуцлага тооцсон Үндсэн дүрмийн хорооны тогтоолыг нийтэд танилцуулахаар тогтсон байна.

 

Есдүгээр сарын 8

Монголын хөрөнгийн зах зээл хос хөдөлгүүртэй боллоо

Монгол Улсад биржийн бус зах зээлийг албан ёсоор нээх цан цохих ёслол боллоо. Биржийн бус зах зээлийг өндөр түвшинд хөгжүүлснээр үнэт цаасны хөрвөх чадвар сайжирч үнэт цаас гаргагчдын цаг хугацаа, зардлыг хэмнэж, богино хугацаанд санхүүжилт татах боломжтой болох юм. Мөн хаалттай хүрээнд гаргасан үнэт цаасны хоёрдогч зах зээл бий болж мэдээллийн ил тод байдал хангагдах олон давуу талтай аж. Энэ талаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан “Монголын хөрөнгийн зах зээлд түүхэн шинэ хуудас нээгдэж хөрөнгийн зах зээл хос хөдөлгүүртэй боллоо. Санхүүжилт, хөрөнгө оруулалт татах үйл ажиллагаа Монголын хөрөнгийн бирж болон үнэт цаасны хувийн биржээр дамжуулж хийдэг байсан. Одоо биржийн бус зах зээл эхэлснээр санхүүжилтийг богино хугацаанд татах боломж бүрдэж байна. Ялангу, Start-Up компаниуд хөрөнгийн биржийн шаардлагыг хангахгүй нөхцөлд мэргэжлийн хөрөнгө оруулагчдаас өрийн хэрэгсэл татах боломжтой. Сүүлийн 30-аад жил ажил хэрэг болоогүй байсан биржийн бус зах зээлээс санхүүжилт татах үйл ажиллагааны журмыг Санхүүгийн зохицуулах хорооноос анх удаа баталлаа” гэв.

Эх сурвалж www.polit.mn    

УИХ-ын гишүүн Э.Батшугарын өргөн барьсан хуулийн төсөл батлагдав

УИХ-ын гишүүн Э.Батшугарын өргөн барьсан хуулийн төсөл батлагдав

2025-05-16
Ж.Энхбаяр: Парламент үндэсний эрх ашгаас урвасан шийдвэр гаргалаа

Ж.Энхбаяр: Парламент үндэсний эрх ашигаас урвасан шийдвэр гаргалаа

2025-05-16
Э.Гэрэлт-Од: Өнгөрсөн 30 жилийг мартъя. Намууд шинэ соёлоор төлөвшиж, амьд байх үе эхэллээ

Монгол Улсад 30 гаруй жилийн дараа улс төрийн намуудын хөрөнгө, орлого олон нийтэд бүр

2025-05-16
Т.Доржханд: Гашуунсухайттай холбоотой шийдвэр гарах болгонд эсэргүүцэл гардаг

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг хөрөнгө орлогоо нотлохыг зарим иргэд шаардаж, хоёр дахь өдрөө жагсаж байна.

2025-05-16
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Хөрөнгө хураах хуулийг Ерөнхий сайд өөрөө дэмжиж байгаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг хөрөнгө орлогоо нотлохыг зарим иргэд шаардаж, хоёр дахь өдрөө жагсаж байна. 

2025-05-16
Удаан хүлээлгэсэн “Гашуунсухайт”-ын нээлтийг урьдаас бэлдсэн акцаар дарав уу?!

Гашуунсухайт-Ганцмодны хилийн төмөр замын холболтын ажил эхлэв. Нээлт нь уржигда

2025-05-16
“Ухаахудаг”-ийн 2 боть эмхэтгэлийг тараасанд Ж.Оджаргал уурлажээ

“…Ерөнхий сайдын 2025 оны 32 дугаар захирамжаар байгуулагдсан стратегийн ач холбогд

2025-05-16
Фото: "Огцрох амархан" жагсаалаас

Фото: "Огцрох амархан" жагсаалаас

2025-05-15
Фото: Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлын нээлтийн ёслолоос

Өмнийн шаргал говьд бас  нэгэн томоохон бүтээн байгуулалтын ажил эхэллээ.

2025-05-15
Т.Доржханд: Том ажил руу анхаарах биш хов живээр амьсгалж байгаа нь харамсалтай байна

Т.Доржханд: Том ажил руу анхаарах биш өөр хов живээр амьсгалж байгаа нь харамсалтай байна

2025-05-15