Монгол бичиг хэмээх үндсэрхэг, үндэсний үзэл

2021-09-08
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Г.АМАРСАНАА

 

Шинжлэн ухааны болон Соёлын тэргүүний ажилтан

 

Худал, хуурмагийн үүр, уурхай болсон социализмын үед ЗХУ-ын зүгээс  санаатайгаар монголчуудын үндэсний үзлийг үндсэрхэг үзэлтэй хольж, хутган төөрөгдөл үүсгэсэн байдаг. Социализм бол оройн дээд гэдгээ нотлохын тулд тэдэнд үүнээс өөр арга байгаагүй биз. Дэлхий нийтэд энх амгалан тогтоож, иргэдийн шашин шүтэх, соёлоо хадгалах эрхийг хүндэтгэж, тив дамжсан худалдаа наймааг хөхиүлэн дэмжиж, даяаршлыг анх бий болгосон гэж Чингис хааныг нь дэлхий нийт  үнэлж байхад удмын бид эзлэн түрэмгийлэгч, алуурчин гэж байх жишээний. Үндсэрхэг үзэл гэдэг нь шинжлэх ухааны үнэр ч үгүй худал, хуурмагт тулгуурласан хий хоосон, хөөргөн үзэл юм. Харин үндэсний үзэл гэдэг нь үүний яг эсрэг, хүн төрөлхтөнд тус нэмэр болсон, шинжлэх ухаанаар батлагдсан бодит үзэл билээ. Товчоор үндсэрхэг үзэл нь гутамшиг бол үндэсний үзэл нь бахархал юм. Өнөөдөр үндсэрхэг үзлийн бодит жишээ нь монгол бичиг хэмээх сайнаар хэлбэл сайн дурын солиорол, муугаар хэлбэл шинжлэх ухааныг сөрсөн,  Монголын нэр хүндийг дэлхий нийтийн өмнө шороотой хутгасан, хорон муу санаатай, цөөн хэдэн хүний хувийн явцуу эрх ашгийн төлөө иргэдэд хохирол учруулсан, сайн зохион байгуулсан үйл ажиллагаа юм. Үнэндээ иргэдийг санаатайгаар төөрөгдүүлээд байгаа бичиг чинь “уйгаржин” гэх араб үсгийг босгосон бичиг билээ. Үүнийг батлахад маш амархан. Интернэтээс дурын араб бичгийг хэвлэж гаргаад босгож, уйгаржингаар уншдаг хүүхдээр уншуулаад үз. Утгыг нь ойлгохгүй ч гэсэн шууд л уншина. Ухаант өвгөд маань үүнийг мэддэг байсан учир өөрийн гэсэн монгол бичиг гаргах гэж түүхэн явцад хэд хэдэн удаа оролдсон байдаг. Иймээс төр, засгийнханд сануулахад таны монгол бичиг гэж сайн дураараа үндсэрхэг үзэл сурталдаад байгаа чинь “Хийх юмгүй, тэнэгтээ өөрийн гэсэн монгол бичиг зохиож байсан” гэж эцэг өвгөдөө санаатайгааар доромжилж байгаа явдал гэдгийг онцгойлон анхааруулмаар байна.

Хятад ханз үсэгнээс хагацах гэж уйгаржин үсэг бий болсон бол грек бичигнээс кирилл, латин үсэг бичиг үүссэн билээ. Грек бичиг манай тооллын өмнөх IX зууны төгсгөл, VIII зууны эхээр үүссэнийг эрдэмтэд нэгэнт тогтоочихсон зүйл. Араб бичиг нь тээр хойно, манай эриний V зуунд бий болсон зүйл. Харин наад босоо араб бичиг буюу уйгаржин бичиг чинь хэдийд бий боллоо. Та нар ядаж интернэт рүү ороод аль бичиг хэдийд, хаанаас, яаж үүссэнийг дурын толь бичгээс харчихаач. Өвгөд маань өнөөдрийн бидэн шиг мэдээлэл дунд амьдарч байгаагүй болохоор шинээр бичиг, үсэг зохиож байсан хэрэг. Учир нь ОХУ-ын анхны ерөнхийлөгч Борис Ельцин Грек улсад айлчлахдаа “Бид танай бичигнээс гаралтай кирилл бичиг, үсэг хэрэглэдэг” гэж тэдний эртний соёлыг хүндэтгэж байгаагаа илэрхийлж хэлсэн байдаг. Өнөөдрийн баруун, зүүн европчуудын өвөг дээдэс модонд авирч самар, жимс хайж байхад грекчүүд парламентаа хуралдуулж, тулгарсан асуудлаа олонхийн саналаар шийдэж байсан эртний соёлтой ард түмэн учир ОХУ-ын анхны ерөнхийлөгчид “Бидний бичиг үсэг эртний нүүдэлчин дайчдын морьдын тамганаас үүссэн юм шүү дээ” гэж хариулсан байдаг. Эртний нүүдэлчин дайчид гэдэг нь мэдээж бидний өвөг дээдэс хүннүчүүд.

Хүннүгийн удам болох гэсэн улс, үндэстэн саяхныг хүртэл олон байлаа. Манай эрдэмтэд хүннүчүүд шагай эрхэмлэдэг байсныг баталсан. Харин өнөөдрийн нүүдэлчдийн үр, удам болох эсгий туургатнууд дунд монголчуудаас өөр шагай эрхэмлэдэг үндэстэн огт байхгүй. Мөн саяхан дэлхийн бүх эрдэмтдийн хайж байсан хүннүгийн нийслэлийг манай эрдэмтэд эх нутгаасаа оллоо. Нийслэлийн туурь байгаа газарт үр удам байх нь тодорхой. Ингэж монголчууд бид хүннүчүүдийн үр, удам гэдгээ шинжлэх ухаанаар давхар батлаад байна. Иймд манай улсын  Ерөнхийлөгч ийм том нээлт хийсэн энэ эрдэмтэддээ Хөдөлмөрийн баатар, Төрийн шагнал олгох шаардлагатай байгаа нь үнэн.

Өвгөдөөс үүдэлтэй кирилл бичигт ө, ү үсэг нэмж оруулсан нь монголчуудын бий болгосон нэгэн гайхамшиг. Харин уйгаржин худам бичиг, монгол үгийн үндсийг агуулж байдаг нь үнэн. Үүнийгээ хэлнийхэн та нар кириллээр толь бичиг болгож интернэтэд тавь. Аав-абу, Уул-агула гэх мэт. Энэ чинь та нарын ажил юм байгаа биз дээ. Тухайлбал ирвэс, сэврэй гэсэн эртний түрэг үг байна. Ирвэс нь цасны мий, сэврэй нь цасны мийтэй уул гэсэн үг. Бас баян гэж амжилтад хүрэх, нэр хүндээ хадгалах гэсэн утгатай түрэг үг байна. Харин үүнтэй утга нэг монгол үг нь хол явж шинэ юм мэдэх гэсэн утгатай хөлжих гэсэн үг байх жишээтэй. Хэлнийхээн, хийх ёстой юм чинь урд чинь зөндөө байна. Та нар л уйгаржин бичгийг монгол бичиг огт биш, босоо араб бичиг гэдгийг мэдэхгүй байв гэж. Ер нь тэгээд Бямбын Ренчин, Цэндийн Дамдинсүрэн, Шадавын Лувсанвандан гэсэн  манай агуу гурван эрдэмтний уйгаржин гэж байсан бичгийг худам монгол гэж байснаа монгол бичиг болгон сурталддаг яасан том толгойтой, улаан цагаандаа гарсан луйварчид гэгч вэ. Өнөөдөр та нарын ач, буянаар манай бүх аймаг, сум, албан газруудын тамга босгосон араб бичигтэй болчихсон, тамга баригч нь юу бичснийг нь уншиж чадахгүй сууж байна. Үүнийг л чухам хөгжлийн ухралт гэнэ биз дээ. Харин та нар   үүнд огт санаа зовохгүй байна. Мэргэжлийнхээ ёс зүй, хүн чанараа хэдэн хиртэй цаасаар солих гэж байгаа хүмүүст энэ юун хамаа байх билээ. Товчоор УИХ-д одоо ч сууж байгаа нэг банхайсан нөхөр, дунд сургуульд монгол бөхийн хичээл хүчээр оруулж хэдэн харьсан бөхчүүдээ ажил, цалинтай болгочих санаатай байсан шиг  хулгайн араб бичгээр хоол олох гэсэн шинжлэх ухааны эсрэг, иргэддээ гай болсон  новшийн санаагаа орхиж, хийх ёстой ажлаа хийцгээвэл ямар вэ. Харин Соёлын болон ГХЯ-ныхан кирилл, латин бичгийн эх болсон эртний грек бичиг, үсэг монголчуудын тамганаас үүдэлтэй гэдгийг Грекийн төр, засгаас албан ёсны тодорхойлолт авч, олон улсын дүрэм, журмынх нь дагуу UNESCO-д бүртгүүлчих. Ингэсэн цагт бидний бахархах үндэсний үзлийн жинхэнэ, бодит нэгэн жишээ шинээр бий болно.

Монголчуудын үндэсний үзлийн бас нэг бодит жишээ нь Өгөөдэй, Цагаадай, Бат хаан хамтран байгуулсан. “Чингисийн зам” хэмээх дэлхийн анхны хурдны зам юм. Энэ хурдны замын ачаар Монголын хууль гурав хоногт эзэнт гүрнийхээ зах, хязгаарт хүрч очин хэрэгждэг” гэсэн үг гарсан билээ. Гэтэл өнөөдөр энэ Монголын хууль гурав хоногт гэсэн үг ямар утгатай болчихоод байгаа билээ. Зөвлөлтийнхөн санаатайгаар Чингисийн замыг “Чингисийн далан” гэж газрын зурагт тэмдэглэсэн байдаг. Үндэсний үзлийн жинхэнэ, бодит жишээ тив дамнасан, дэлхийн  ууган хурдны зам болох Чингисийн замаа ч гэсэн цаг алдалгүй, ном ёсоор нь UNESCO-д бүртгүүлье. Өнөөдөр Бүрэн эрхэт төлөөлөгч гэсэн утгагтай Амбан сайд-Аmbassador, Амбан сайдын яам-Embassy гэсэн монгол үг эцэг өвгөдөөс үүдэлтэй латин үсгээр бүх улсын Бүрэн эрхэт төлөөлөгчийн газрын хаяг дээр дурайж байна. Зөвлөлтийнхөн Амбан сайд гэсэн үгийг Элчин сайд болгон санаатай гуйвуулсан алдааг хурдан засаж “Аmbassador”, “Embassy” хоёрыгоо ч цаг алдалгүй UNESCO-д бүртгүүлж үндэсний үзлээ өргөжүүлье. Мөн энэтхэгчүүдтэй нийлж, нэгэнт түүхийн шинжлэх ухаанаар батлагдсан зүйл болох, ертөнцийн долоон гайхамшгийн нэг Таж Махал бунханыг, Диваажингийн цэцэрлэг (монголчуудаас хойш энэ цэцэрлэг устсан)-ийн хамт монгол хаан хайрт хатандаа зориулан босгосон гэдгийг ч баталгаажуулъя. Яах гэж Соёлын яам шинээр бий болгож тэжээж байгаа билээ.

Хэрэв зохиогчийн эрхээ хамгаалж, манай өвгөдийн зохиосон араб бичгийг хулгайлж монгол бичиг болгосон гэж өнөөгийн арабчууд НҮБ-ын конвенцийн дагуу олон улсын шүүхэд зарга мэдүүлж, манай улсад олон сая ам.долларын торгууль  тавигдвал мөнгийг нь явсан Ерөнхийлөгч нараар хуваагаад төлүүлчихдэг юм гэхэд  олон улсад унасан монголчуудын нэр төрийг хэн төлөх вэ гэж асуумаар байна. Манай төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Л.Түдэв агсан хойд Америкийн индианчуудын овгууд зүс царай, хувцас хунараар бидэнтэй ямар адилхан болохыг болон бүр Хэрэйд нэртэй овог байна гэж нийтлэлдээ бичсэн байдаг. Энэ овгуудын шидмэсэн зангилаа чинь бидний анхны бичиг. Өнөөдөр ч эдгээр овог шил дээр овоо босгож нар зөв тойрч овоон дээр чулуу нэмдэг юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.8.26 ПҮРЭВ № 167 (6644)

 

хэн тэгэж батлаад байгаа юм чи л ёстой монголын түүхруу хар гараа дүрсэн гадны үахиалгын бичээч байна
за битгий солиороо э
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

1 цаг 31 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

7 цаг 49 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

7 цаг 49 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

22 цаг 7 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

23 цаг 19 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин